Төгрөгийн ханш тасралтгүй сулрах нь эдийн засагт ашигтай тал бас бий

Харин мэргэжлийн хүний үгийг сонсвол юу гэдэг юм бол? Худалдаа, хөгжлийн банкны диллер Өлзийбаярын Ганзоригтой эчнээ уулзацгаая.
Сүүлийн арав гаруй жилд төгрөгийн ханш ам долларын эсрэг тасралтгүй унаж байгаа. Хүмүүс үүнийг эдийн засаг маш муу байгаагийн илрэл, тэгээд бидний амьдралд байнга муугаар нөлөөлнө гэж ойлгодог. Тэгвэл монгол улс маань зах зээлийн чөлөөт системд шилжсэнээр төгрөгийн ханш бол чөлөөтэй хөвөгч байна гээд тодорхойлчихсон байдаг. Энэ нь Засгийн газар болон төрийн байгууллагын зүгээс Монголбанк санхүү эдийн засгийн яамны зүгээс ч оролцохгүй ханшийг барихгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Ханшийн хоёр систем байдаг. Нэг хатуу буюу бусад орны валюттай хатуу
ханшаар уяагдсан байдал. Манай улсын хувьд 1990 оноос өмнөх ханш гэсэн үг. Тэр үед нэг ам доллар рубль нь төдий төгрөгтэй тэнцэнэ гээд хатуу тогтоочихсон байдаг байлаа нөгөө нь чөлөөтэй хөвөгч ханшийн систем юм. Зах зээлийн үндсэн тэнцвэрээрээ ханш өөрөө тогтож явах учиртай гэсэн үг. Гэхдээ төрийн нэг үүрэг бол үндэснийхээ монгол тэмдэгтийг ханшийг харьцангуй тогтвортой байлгах явдал байдаг. Хэдийгээр хөвөгч ханштай ч гэсэн Төв банкны зүгээс байнга хянаад ханшийн огцом хэлбэлзэл гаргахгүй гэсэн үг. Огцом гэдэгт юуг ойлгох вэ гэхээр жилд 10-20 хувиар ханш хэлбэлзэхийг хэлж байгаа. Сүүлийн үеийн тенденцийг ажихад төгрөгийн
ханш тасралтгүй суларч байгаа нь үнэн боловч жилдээ таван хувиас хэтрээгүй Монголбанкны мэдээ өөрсдйин мэдээнд тулгуурлаад хархад энэ оны эхнээс өдийг хүртэл төгрөгийн ханш 3,4 орчим хуваир суларсан байна. Энэ бол олон улсын эдийн засагт харьцуудаад үзэхэд харьцангүй бага үзүүлэлт.
Эдийн засгийн үүднээсээ бол төгрөгийн ханш байнга сулраад байгаа нь гадаад худалдааны алдагдлаас болоод байгаа юм. Үндэсний үйлдвэрлэл хөгжихийн хэрээр экспорт нэмэгдэж импорт багасна. Импортын барааг орлуулах бүтээгдэхүүнийг дотоододоо үйлдвэрлээд эхэлбэл гадаад худалдааны алдагдал багасаад эдийн засаг сайжрахын хэрээр эргээд бүр нэмэх болоод ирнэ. Ингэсэн цагт төгрөгийн ханш чангарч эхэлнэ. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах нь улс орны эдийн засагт ашигтэй ч тал байдаг. Төгрөгийн ханш сулрахаар ам доллараар худалдаж авч байгаа
бараа манай улсын хувьд улам үнэтэй болоод ирнэ. Өөрөөр хэлбэл хувцас импортолдог компани бараагаа гадаадаас ам доллараар худалдаж авна. Үүний тулд ам доллараа эндээсээ төгрөгөөр худалдаж авч явна. Ам долларын ханш төгрөгийн эсрэг маш өндөрбайгаа юм чинь хувцасны үнэ өөсчихөж байна. Урд нь 100 төгрөгөөр борлуулдаг байсан цамцаа одоо импортоор авч ирээд урьдын адил зуугаар биш 120 төгрөгөөр зарна.
Хувцасны үнэ ингээд нэмэгдэнэ. Хүмүүс импортын үнэ ихтэй хувцасыг худалдан авах сонирхолгүй болж Монголдоо үйлдвэрлэсэн арай хямдхан хцвцасаа авахад хүрнэ хамгийн энгийнээр тайлбарлахад ийм юм. Юм болгон хоёр талтай байдгийг адилаас ханш тасралтгй сулрах нь хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлж байгаа боловч эдийн засгийн үндсэн зарчмаараа бас ашигтай тал байна.
Ам долларын ханш огцом чангарах гэж байна гэсэн ойлготор хүмүүс ам долларыг юу юугүй худалдаж аваад байх шаардлага байхгүй
Сүүлийн үеийн мэдээллээр ам долларын ханш евро, фунт стерлинг, иен, швейцар франк, австрали доллар, канад доллар гээд олон улсын худалдаанд эргэлддэг голлох валютуудын эсрэг суларч байгаа. Шалтгаан ньАНУ-ын эдийн засаг өнөөдөр тийм сайн биш байгаатай холбоотой. эдийн засаг нь ерөнхийдөө өсч байгаа нь үнэн. Гэтэл Америк Монглтой адилаар гадаад худалдааны маш их алдагдалтай. Дээрээс нь төсвийн гээд хос алдагдалтай сууж байгаа. Иймээс хүмүүс ам долларыг ерөнийдөө зарж оронд нь дээр хэлсэн голлох валвтуудыг ихээр худалдан авч байгаа юм.. Төгрөгийн ханшны уналт гадаад худалдаанаас хамаарч хөдөлж байгаа. Тиймээс улирал болгонд янз янзын хэлбэлзэл ажиглагддаг. Оны эцэс рүү ам долларын ханш үл ялиг өсч хавар тийшээ 3-5 дугаар сарын алдагдалтай эргээд сулардаг шүү дээ. Энэ циклээ дагаад төгрөгийн ханш ойрын ирээдүйд аажмаар сулрах хандлагаа хадгалах болов уу.
Гэхдээ огцом хөдөлгөөн бол гаргахгүй байх. Ам долларын ханш огцом чангарах гэж байна гэсэн ойлголтоор хүмүүс ам долларыг юу юугүй худалдаж аваад байх шаардлага байхгүй.
Хэдийгээр чөлөөтэй хөвөх ханшийн системтэй боловч төрийн нэг үүрэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгаа гэж ярианы эхэнд хэлсэн дээ.
Чөлөөтэй хөвнө өө гэхдээ ханшийг огцом хөдөлгөж болохгүй. Эсрэг тэсрэг гэмээр ч юм шиг ийм хоёр зарчим байж байдаг. Ханш огцом хөдөлбөл эдийн засаг нийгэмд жинхэнээсээ аюултай болоод ирдэг. Хүмүүсийн амьдралд илт нөлөөлж эхэлдэг. Огцом хөдөлгөөн ийм аюултай болохоор Төв банкууд интервенц хийдэг. Жишээ нь гэвэл Японы Төв банк байна. 2003 онд 200 тэрбум орчим ам доллартай тэнцүү хэмжээний интервенц хийсэн. Энэ бол эсрэг интервенц буюу иений ханш ам долларын эсрэг огцом чангарсан учраас иений ханш хэдий чинээ чангарах тусам эдийн засагт нь муугаар нөлөөлөх магадлалтай болсноос хийсэн интервенц. Иений ханшийн огцом чангаралтын эсрэг интервенц хийж зах зээлээс ам.долларыг худалдаж авсан гэсэн үг. Тэгэхээр ханш огцом хөдлөөд эдийн засагт нөлөөлөхөөр болоод ирвэл манай улсын Төв банк орж ирээд интервенц хийж л таарна. Төв банк оролцоогүй байна, эсвэл ханшийг хөөрөгдөж байна гэдэг ч юм уу нэг их санаа зовоод байх зүйлгүй.
Уучлаарай гэхдээ би өөрөө төв банк биш учраас түүний өмнөөс дүгнэлт гаргамааргүй байна
/2004.12.09 Бизнесийн мэдээ/