Галын хүрэн морины эмгэнэлт түүх

Түүний хүү Галбадрах /Гал/ хожим тэцгээсээ илүү уяач болжээ. халх даяар алдаршсан Галын хүрэн морь Ардын хувьсгалын 35, 37, 38 жилийн ойгоор магнайлж , 36 жилийн ойн наадамд аман хүзүүдсэн байна. Галын хээр азарга соёолондоо аман хүзүүдэж, хойтон жил нь хавчиг соёолон насандаа
Шийтэрийн хурдан зээрдийг гүйцэж түрүүлээд, өсөх насандаа нэг айрагджээ. Мөн саарал азарга нь улсын наадамд шүдлэндээ түрүүлж, хожим нэг айрагдаж, Үүлэн сумын Хонгор морьтын хэмээгдсэн Цэндийн зээрд моь түрүүлсэн юм. Ардын хувьсгалын 35 жилийн ойн их баяр наадамд /1956он/ Цэнд гуай хурдан зээрдээ уяж байтал түүнийг үхэр мөргөн гэмтээжээ.Эзэн нь мал сайн мэддэг, хашир хүн тул үхүүлэлгүйэдгээж
чадсан авч хэдэн жилдээ уяхааргүй болчихож. Тэр жилийн улсын наадамд 700 гаруй морь уралдахад урьд нь улсын наадамд хэд хэд айрагдсан Дугарын хул, хэн ч огт үзэж дуулаагүй Галбадрахын хүрэн хоёр зуузай холбон ирж, наадамчид хэтэрхий шахсанаас хул морь үргэн хулгаад, хүрэн морь түрүүлжээ. 1957 оны улсын наадамд мөнөөхөн Галын хүрэн морь, Төв аймгийн Авдарбаян сумын Батсүхийн хар алагтай зуузай холбон ирээд
алаг морь нь зөв талдаа учраас түрүү авсан байна. 1958 оны улсын наадамд Галын хүрэн
Батсүхийн алаг хоёр мөн л тасархай өнгөлж яваад алаг нь Буянт-Ухаа дээр маахайлж, хүрэн морь нь түрүүлжээ. 1959 оны улсын наадмын их насны морьдын уралдаан тун будлиантай болсон юм. Морьдын гуравны нэг орчим нь эргэх газраа хүрэлгүй Түргэний голын орчмоос эргэн уралджээ. Энэ хэсэгт Архангай аймгаас ирсэн Маасайн Цэрэнхүүгийн хээр морь түрүүлэв. Үлдсэн хэсэг нь цаашаа явж байтал мөн л нэг хэсэг нь эргэх газраа хүрэлгүй буцаж зугтаажээ.Эцэст нь эргэх газраа хүрсэн хэсэг морьд уралдаж ирэхэд Галын хүрэн тун ч уужуухан түрүүлсэн билээ. Ийнхүү Галын хүрэн гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн юм. 1960 оны наадамд нэр чууд нэгэнт гарсан Донойдоогийн Галын хүрэнтэй уралдахаар нөгөөх Хонгор морьтын Цэндийн зээрд ирсэн аж. Цэнд гуай ч аатай хүн байв. Гал гуайн хор шарыг малтсан үг цухуйлгаж их насны морь мордсоноос хойш салахгүй хамт яваад байж. Тэгтэл морьдын тоос босож, аргагүй л Галын хүрэн, Цэндийн зээрд хоёр гараад иржээ. Буянт-Ухаа дээр тосон дурандаж суусан улсаас Гал гуай хамгийн түрүүн мордов. Зээрд нь зөв талд нь арай сулавтар явж .Энэхэн агшинд Гал гуайн шар хөдөлсөн бололтой хүүхдэдээ Буруу талын нь амыг татаад гуяд, гуяд гэж чанга хашгиран хэлэв. Хүүхэд нь хэлснээр нэг
сайн ороолготол хүрэн морь нь огло харайгаад үсрэн унасан билээ. Монголын цуут хурдан хүлэг, Төв аймгаар овоглосон Галын хүрэн ингэж л баяр наадмын уралдааны замд ижил сүргийнхээ тоосон дунд халин одсон юм. Энэ зууны тавиад оны үед ид хурдалж байсан алдарт хурдан хүлгийн ялимгүй гунигтай түүх ийм буюу. Гэвч Галбадрахын хүү Баттөмөр, үр сад өдгөө ч наадмаас айраг түрүү авсаар байгаа болой.

/2004.12.10 5 цагариг/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button