Хүн аалз-2 шилдэг бүтээлээр шалгарлаа

АНУ-ын American Film Institude нэр хүндтэй байгууллага жил бүр оны шилдэг кинонуудыг тодруулдаг уламжлалтай. Шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрт найруулагч Жэймс Кромвел, Чикаго трибюн сонины кино шүүмжлэгч Рожер Эберт болон олны танил академичид. Шилдэг киноны шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 14-нд Беверли Хиллз-д болно.
Дээр дурдсан кинонуудын дараа Нигүүлсэгч Мария, Нисгэгч, Мөнхийн оюун ухаан, Баасан гаригийн шөнө, Кинси, Сая долларын хүүхэлдэй, Барьцаа ээрэг кино оржээ.
Нэрт нисгэгч, кино найруулагч, тэрбумтан Ховард Хюжесийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн Нисгэгч кинонд Холливудын од Леонардо де Каприо тогложээ. Сая долларын хүүхэлдэй киног жүжигчин Клинт Иствүд өөрөө найруулан гол дүрд нь тоглосон байна.
American Film Institude оны шилдэг арван нэвтрүүлгийг шалгаруулахад НВО телевизийн Сэтгэлээ барь нэвтрүүлэг манлайлжээ.
(өнөөдөр 2004.12.14 290)