Англи хэл маш сайн мэднэ, гэхдээ ярьж чадахгүй юм

ч олигтой сурсан юмгүй төгсөгчид нэр нүүрээ бодож нэрэлхэхдээ, санаа зовохдоо, бас ичихдээ ийм тайлбар хэлдэг юм. Гадныхантай тулаад харьцахаар, зун жуулчин дагаад хөдөө гадаа жаахан явчихвал дорхноо дадлагажаад бүр сайн сурчихна гэж өөрийгөө өмөөрнө гээч. Телевиз, РМ радио, сонин хэвлэлээр өдөр шөнөгүй бөмбөгдөх сургалт дамжаануудын зар рекламыг үзэж харж шинжсэний эцэст хамгийн боломжийн гэснээ шилж сонгож суралцсан тэдний буруу ч гэж юу байх вэ. Асуудлын гол нь гадаад хэл эзэмшүүлнэ гэж оромдсон чанаргүй сургалтын төвүүдэд л байгаа юм.
Англи хэлийг хоёр дахь хэл болгохын тулд төрийн бодлогын хэмжээнд уг асуудлыг авч үзэх хэрэгтэй гэж Боловсролын шинэхэн сайд П.Цагаан саяхан ярилаа. Түүний толгойлдог яам, Азийн хөгжлийн банктай хамтарч Монгол дахь англи хэлний боловсролын стратеги нэртэй семинар зохион байгуулсан юм. Англи хэлийг хоёрдогч хэлээ болгохыг хүссэн хэн бүхэн энэ арга хэмжээнд оролцсон гэнэ. Угтаа бол энэ зөв шийдвэр. Харин сайхан санааг амьдралд яаж хэрэг-жүүлэх вэ гэдэг том асуудал тэднийг хүлээж буй. Мэдээж, тэд бодлогоо ам-жилттай хэрэгжүүлэхийн тулд олон арга хэлбэр хайх нь ойлгомжтой.
Yүдээр нь оруут л хэл гэгчийг нэвтэрхий сайн сурчихмаар гоё сайхан нэр хаягтай сургалтын төвүүдэд ганц англи ч гэлтгүй, япон, солонгос, герман, орос, франц гээд ертөнцийн бараг л бүх хэлийг заах гэж оромдож өгдөг энэ үед эрх мэдэлтнүүд юу бодож суугаа бол.
Манайд үйл ажиллагаа явуулж буй гадаад хэлний сургалтын төвүүдийн дийлэнх нь чанарын шаардлага хан-гадаггүй. Боловсролын улсын хяналтын албаныхны хийсэн шалгалтаар иймэрхүү дүн гарчээ. Yндэсний хэмжээнд хоёрдогч болгоно гээд байгаа англи хэлийг нүүр бардам сайн эзэмшихийг хүсэгчид хаа сайгүй байна. Харин тэдний гэгээн мөрөөдөл дээр дөрөөлж хулхи бизнес
хийдэг сургалтын төвүүд ичээсэй. Сайнаасаа саар нь их болчихсон тэднийг шүүмжлэх ч багадна.
Манайд гадаад хэл сургалтын хэдэн төв байдаг вэ?
Ерээд он гарч, улс орон, ард түмний амьдралд шинэ уур амьсгал авчирсан ардчилалтай зэрэгцэн гадаад хэл сургалтын төвүүд үүд хаалгаа зэрэг зэрэг нээж байв даа. Тэр олон төвийн зарим нь цаг зуурын шалгуурыг давалгүй хаалгаа барих нь барьсаар, бас шинээр мэндлэх нь мэндэлсээр өдий хүрэв. Одоо тэд ам бүл 300 гаруйтай болжээ. Тэнд суралцаж төгсөгчдийн тоог барагцаалж үзвэл, монгол залуус аль хэдийнэ англи хэлийг хоёрдогч хэлээ болгочихсон л юм байна шүү дээ гэх бодол төрөх вий. Цагаан сайдын дээрх үг ач холбогдлоо нэгэнт алдчихсан байгаа биз. Монголчууд бараг бүгдээрээ тэр англи хэлийг чинь хоёрдогч байтугай анхдагч болгочихоод байхад.
Гэвч бодит байдал дээр арай еөр дүр зураг харагдана. Энэ олон сургалтын төвийн тоогоор бол ч хүн болгон биш юм аа гэхэд шинэ зууны боловсролыг эрхэмлэгч, залуус өч төчнөөн гадаад хэлтэй, үгүй ядаж англиар сэтгэдэг болчихсон баймаар. Гэтэл тэс өөр үр дүн гарчээ. Хүссэн хэмжээнд нь хүртэл сургаж чадахуйц сургалтын төв дэндүү цөехөн. Өнгөрөгч хавар Боловсролын улсын хяналтын албанаас гадаад хэл сургалтын төвүүдэд шалгалт хийсэн. 300 гаруй төвийн 75 хувь нь, өөрөөр хэлбэл дөрвөн төв тутмын гурав нь мэргэжлиин багшгүй, сургалт явуулах байргүй, ном сурах бичгээр дутмаг, сургалтын төлөв-лөгөө нь хангалтгүй зэрэг давхар давхар шалтгаанаар уг шалгалтад бүдэрчээ.
Дунд сургуульд гадаад хэлийг олигтойхон сурч чадаагүй залуусын бурууг сургалтын төв рүү чихэх гэсэнгүй.
Харин алдсанаа ухаараад засах гэж, төлбөрөө төлөөд сурахыг хүссэн тэдний найдварыг яагаад биелүүлж чадахгүй байна вэ.
Найз маань сертификатны цуглуулгатай
Түүнд гадаад хэлний анхан, дунд, гүнзгий шатны, мэргэшсэн, тофелийн гээд маш олон сертификатны цуглуулга бий. Ханаар дүүртэл эгнүүлсэн тэр бүх сертификатууд нь дандаа …сайн сурч эзэмшсэн болохыг нь гэрчилсэн тодоос тод бичээстэй. Yнэндээ мань хүн одоогоор алиныг нь ч сурч амжаагүй байгаа л даэ. Түүний цуглуулга дээр дандаа өргөж тавьсан хүүрамч ю^ өрөөстэй байдаг нь хэлний сургалтын төвүүдийн цаашид оршин тогтнох баталгаа болж өгдөг гэсэн. Учрыг тодруулбал, төгсөгчдийнх нь голч дүнгээр тэдний үйл ажиллагааг үнэлдэг. Сайн дүнтэй төгсгөсөн юм чинь сайн төв байж таарах нь л дээ. Манай курст хувийн дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан англи хэл заадаг байсан. Ирэхээсээ ирэхгүй нь их. Хичээлээ лавшруулж асуухаар Надаас биш, наадах Алтангэрэлийн толиноосоо асуу гэж өөрөөсөө зайлуулдаг хэмээн найз маань зовлон тоочсон санагдана.
Тэд одоо ч хулхидуулсаар
Чанаргүй сургалтын төв төгсөөд юу ч сурдаггүйг биеэрээ мэдэрсэн залуус нэг үеэ бодвол арай л ухаан суужээ. Одоо ч харин хулхидуулахгүй шүү гэж хаширлах эалуусыг рекламны хүчээр дахиад л ховсдоод эхэллээ. Та тэнэг байсан ч хамаагүй хэл сургана. Цагт 50 үг цээжлүүлнэ. Долоо хоногт 500-700 үг сурах боломж. 150-200-хан англи үгээр ярих урлаг… гээд л өдөр шөнөгүй толгой эргүүлээд байх нь тэр. Яг одоо манайд үйл ажиллагаа явуулж буй гадаад хэлний сургалтын төвүүдийн 70-80 хувь нь төрөөд нэгээс зургаахан сарын нүүр үзсэн нялх балчир, туршлага нимгэн, зах зээл багатай, үйлчлүүлэгч цөөтэй улс. Бусдаас хоцорчихгүй, дампуурчихгүй юмсан гэсэндээ ховсдох аргаа улам нарийс-гаад эхэлсэн нь энэ. Харии та битгий хууртаарай.
Манайх зуун хувь мэргэжлийн гадаад багштай гэхчлэн хулхидаад эхэлдэг юм шүү, гэнэдүүзэй. Эх орондоо юу хийж байсныг нь хэн ч үл мэдэх шар, хар толгойтнууд хэдхэн хоногт хэл сургачихна гэсэн уран үгэнд хууртуузай, санууллаа шүү.
Чанаргуй төвуудийг хааж туслаач
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд таны англи хэлийг хоёрдогч хэл болгох гэсэн хүсэл, эрмэлзэлд баяр хүргэе. Сайны хажуугаар саар гэгчээр
та бүхний, залуусын маань хүсэл сонирхол дээр дөрөөлөн, хуурч мэхэлж буй сургалтын төвүүдийг шалгаж, шаардлага хангахгүй байгааг нь устгаж тус болооч. Дэлхий дахины гэх тодотголтой англи хэлийг бидний хоёрдогч хэл болгоход чанаргүй сургалтын төвүүд тусалж чадна гэвэл үнэндээ эргэлзээтэй, Мянга мянган залуусынхаа ирээдүйг бодолцож, хуурмаг сургалтаар мөнгө хүүдий-лэгчдийн асуудлыг шийдвэрлэх цаг нь хэдийнэ болжээ.
(өнөөдөр 2004.12.14 290)