Даатгалын дэлхийд байхгүй дарамт

ЦАЛИН НЭМЭХГYЙ ЭЭ…
Амьдралаас тасархай, ажил олгогчдод халтай хууль хэмээн бизнесмэнүүд түүнээс нүүр буруулав. Голж, гоочлоод байгаа хууль нь аль вэ гэдгийг төвөггүй ойлгоо биз. Хамгийн гол нь нийгмийн даатгалын шимтгэл бодит байдлаас дэндүү өндөр байгаад л ажил олгогчид цухалдаад буй хэрэг.
Та, бас би сар бүр цалингийнхаа арван хувийг нийгмийн даатгалын санд хандивладаг. Өтөл насаа, ирээдүйгээ бодсон бидний хөрөнгө оруулалт энэ. Цаана нь 19 хувь бий.
Таны, бас миний ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага энэхүү том хувийг даадаг. Эндээс үзэхэд Нийгмийн даатгалын тухай хууль энэрэнгүй юм.
Хөгшрөөд авах тэтгэврийн мөнгөний бараг ихэнхийг удирдлагууд маань төлдөг гээд бодоход тун аятайхан санагдаж байна. Гэвч энэрэнгүй хуулийн цаана будлиан нуугдсаар.
Амьдрал дээр энэ шимтгэл орлогын албан татвараас ч илүү дарамт үзүүлдэг гэж захирлууд тайлбарладаг. Ийм өндэр шимтгэл авч буй цагт ажилчдын цалинг нэмэх боломжгүй. Дэлхийн аль ч оронд ийм өндөр байдаггүй. Тиймээс бид хүмүүсийнхээ цалинг нэмэхгүйг боддог. Тэр хэмжээгээр компаниас гарах мөнгө бага байх учиртай. Yүнийг томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн өнөөдөр цалингийн системдээ баримталж буй үндсэн зарчим гээд ойлгочихож болно.
YнэКдээ байгууллагууд нийгмийн даатгалаас зугтахаас ч өер аргагүй.
Ойлгомжтой болгох үүднээс 550 орчим ажиллагсадтай нэг компанийн жишээг татъя. Тус компани сард дунджаар 30 гаруй сая төгрөг цалинд зарцуулдаг гэнэ. Гэтэл зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлд гэхэд л 5.2 сая төгрөг явчихна. Хэрвээ цалингаа арван хувиар өегөвөл компанийн халаас-наас сард сая гаруй төгрөг нэмээд хийсэх нь. Ийм илүү зардал гаргахыг хүсэх удирдлага Монголд лав байхгүй биз.

ЛУЙВРЫН ГYРВАЛЖИН БУЮУ ӨГӨӨШ
Монгол дахь нийгмийн даатгалын тогтолцоо аж ахуйн нэгж, байгууллагын ашгаас хумслаад зогссонгүй. Бидний ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалтаас давхар шимсээр байна, Эхлээд Yндэсний статистикийн гаэраас гаргасан өнгөрсөн оны мэдээг сонирхъё. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй дундаж цалин хелсний хэмжээ улсын дундаж цалингаас нэлээд доогуур байна гэсэн тайлбарыг эндээс харж болно. Угтаа бол энэ нь ажил олгогчид уг шимтгэлд ногдуулах орлогоо нууж, дутуу мэдүүлдгийг гэрчлэх баримт юм. Овор ихтэй өнөөх 19 хувь зарим компанийг бур ил цагаан луйвар хийхэд хүргэж байна. Хүмүүсээ хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй адилтган цалинжуулдаг байгууллага ч байх юм. Уг нь иймэрхуү гажиг үзүүлэлт нэлээд буурсан гэх.
Yүнээс гадна Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэлийн хувь хэмжээ тухайн байгууллага алдагдалтай ажилласан ч хамаагүй байнга төлөх ёстойгоороо бизнес-мэнүүдэд бур ч их дарамт болно. Цөөнгуй аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд бариг-даж, үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжөө хураал-гаад дампуурал зарласан тохиолдол дуулддаг.
Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэлээс аж ахуйн нэгжүүд хэрхэн мултардаг вэ?. Зарим компани Таны цалинг олгохдоо хоёр өөр данс хөтөлж байна уу. Тэгвэл Та гар дээрээ 100 мянган төгрөгийн цалин авдаг бол. нийгмийн даатгалд үүний чинь тал нь хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, албан ёсоор 50 мянган төгрөгийн цалинтай эсэн үг. Энэхүү албан ёсны цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлд хураалгана. Yүгээрээ өндэр насныхаа . тэтгэврийг тогтоолгох юм. Хувь хүнд бол хожим хохиролтой биз. Гэхдээ ийм луйврын арга хэлбэрийг хянах тогтолцоог чангаруулсан хэмээн байцаагчид ярьж байна.
Цалингийн нууц системээс гадна нийгмийн даатгалын шимтгэлээс зайлсхийдэг өөр арга бий. Энэ нь ажилчдынхаа тодорхой хувийг орон тооны буе байлгах. Yүнд тухайн компани том, жижиг байх хамаагүй гэнэ. Ажилтнууд ч бас буруутай, Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрүүдэд гэхэд тогтвортой ажилладаг хүний тоо тал хувьд хүрэхтэй, үгүйтэй байдаг тухай судалгаа бий, Тэдний урвамтгай байдал ажил олгогчдод өгөөш болдог хэрэг. Ажилтан нь компаниа, компани нь улсаа хуурдаг гэсэн үг. Ийм луйврын гурвалжин угтаа бол хэн хэнийгээ хохироож байна. Харин хяналтынхан таг дуугүй.
Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох орлогод ажилчдад олгосон хөнгөлөл-түүд огт хамаардаггүй. Ялангуяа оёдлын үйлдвэрүүдэд энэ нь дарамт болж хувирдаг. Yнэнийг хэлэхэд бидэн шиг ажилчдадаа унаа, хоол зэрэг шагнал урамшил, хөнгөлөлт үзүүлдэг үйлдвэр Монголд бараг байхгүй. Гэтэл эдгээрээс хүртэл татаас авахыг яана хэмээн оёдлын салбарынхан дургүйлхэж байна.

ТЭТГЭВРИЙН САН ДАМПУУРАХ ВИЙ
Ийм айдас хэдийнэ хуржээ. Судалгааны баримт сонирхъё. 2003 онд хийсэн судалгаагаар 350 мянган малчин, 140 мянган хүн хувиараа хөдөлмөр эрхэлж байна гэжээ. Энэ тоо Монгол Улсын ажиллах хүчний талаас илүү-хувийг эзэлдэг аж. Уг нь тэд нийгмийн даатгалд сайн дураар хамрагдах эрхтэй. Гэхдээ одоогийн байдлаар дөнгөж 4-5 хувь нь шимтгэл төлсөн байна.
Харин бусад нь өвөө, эмээ болсон хойноо нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахгүй гэсэн үг. Тодруулбал арав, хорь, гучин жилийн дараа олон хүн өндэр насны тэтгэврийн мөнгийг мөрөөдөх хэрэггүй. Тэр үед шимтгэлээс мултарсан хүмүүст тун өчүүхэн хэмжээний халамжийн тэтгэвэр ногдоно. Ийнхүү халамжийн тэтгэвэр авагсдын тоо эре нэмэгдсэнээр Засгийн газар санхүүгийн томоохон бэрхшээлд унана гэж мэргэжилтнүүд зөгнөж байгаа юм. Угтаа бол тэтгэврийн сан дампуурал зарлах нь ээ. Тэр нь чухам хэзээ вэ?
Хэдийгээр нийгмийн даатгалын шимтгэлийн хураалт сайжирсан ч ирээдүйд үүсэх сангийн алдагдлыг бүрэн арилгаж чадахгүй хэмээн эдийн засагчид үзэж байгаа. Yүнийг тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг жил бүр тодорхой хувиар өегөж буйтай холбон тайлбарлаж байна. Өндэр насны тэтгэврийг цаашид нэйлеээр байвал Монгол лсын тэтгэврийн сан зардлаа даахгүйд хүрнэ хэмээн хаширлаж сууна. Бүр хүнд байдалд орвол шимт гэлийн хувийг нэмэхээс өөр аргагүй болох гэнэ.
Харин ажил олгогчид тэтгэврийн санг алдагдлаас сэргийлэх аргыг арай өөрөөр бодож байна. Хамгийн түрүүнд олон ажиллагсадтай аж ахуйн нэгжүүдийн нийг мийн даатгалын шимтгэлийг зохих хувиар хөнгөлөх хэрэгтэй гэж үзлээ. 150-200 ажиллагсадтай бол 30 хувь, 400-аас дээш бол 50 хувь хөнгөлөлт үзүүлбэл ур дүнд нь ажлын байр нэмэх сонирхол эрс нэмэгдэнэ. Эндээс гарах зөрүүг Хөдөлмөр эрхлэх сангаас нөхөж олгох саналтай байна. Тэгээд ч хөнгөлөлт үзүүлснээр шимтгэлийн хэмжээ элдэв луйваргүйгээр нийгмийн даатгалын санд бүтнээрээ шилжиж, орлого нэмэгдэнэ гэсэн тооцоо хийжээ. Даатгагч, даатгуулагчдын хооронд асар зөрүүтэй санал энд харагдаж байгаа биз.
Нийгмийн даатгалын тухай хуулийн хатуу, чанга заалтууд ийнхүү цалингийн нууцлал, тушаалгүй ажилтан гэх мэт ил далд луйврын сүлжээг бий болгосоор. Гэтэл нөөдрийг хүртэл хамгаалах, ажил олгогчдод дарамт бус, харин ч дэмжин урамшуулах эрх зүйн шинэ орчныг бий болгох, ирээдүйн хөгшчүүлээ хэрхэн халамжлах талд санаж сэдсн зүйл алга л байна.
(өнөөдөр 2004.12.14 290)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button