Япон улс ирэх ирэх 5 жилд Монголд үзүүлэх тусламжийн хөтөлбөрөө танилцуулна

Энэхүү хөтөлбөрийг танилцуулах семинарийг өчигдөр Японы ЭСЯ, ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газар хамтран Монгол, Японы төвд зохион байгуулж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Сангийн сайд Н.Алтанхуяг, яамдын түшмэд, дипломат байгууллагууд болон олон улсын байгууллагууд, төрийн буе байгууллагуудын төлөөлөгчдийг урилаа.
Япон улс 2005 оноос Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжихдээ дөрвөн салбарт тусламж үзүүлэхээ зарлав. Нэгдугээрт, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах, боловеон хүчин бэлтгэх, хоёрдугаарт,
хөдөө орон нутгийг хөгжүүлэх, гуравдугаарт, байгаль орчныг хамгаалах, дврөвдүгээрт,
эдийн заегийг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийг бий болгоход Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж зориулагдахаар болжээ.
Японы ЭСЯ-ны зөвлөх Т.Шимизү Засгийн газрынхаа хөтөлбөрийг танилцуулж дуусаад семинарт оролцогчдод нэгэн түүх дэлгэсэн. Би 1989 онд Монголыг 20 жилийн дараа Азийн Швейцарь болно гэдэгт итгэсэн сэтгэлээрээ нэгэн нийтлэл бичиж байлаа. Одоо-гийн байдлаар таван жилийн дараа Монгол Улс Азийн Швейцарь болж чадахгүи нь тодорхои боллоо. Өвөрмөц онгон байгаль, ухаалаг ард түмнийг үнэлж Yнэн сонинд миний бие худлаа бичжээ. Хөрөнгө оруулагчид урам хугарч эхэллээ. Япончууд Хятадыг Монголоос илүү найдвартай гэж үзвэл хамаг хөрөнгө тийш урсана. Yүнийг зогеоох аргагүй хэмээн Т.Шимизү хэлэв. Түүнтэй семинарын завсарлагаар ярилцеан юм.
-Японы хөрөнгө оруу-лагчдын урмыг хугалж байгаа гол бэрхшээл юу вэ?
-Янз бүрийн бэрхшээл бий. Гол нь Монголын хууль, эрх зүйн тогтолцоо бүрэн бүрдэж амжаагүй явдал. Манай хөрөнгө оруулагчдын яриаг сонсч байхад хуулиас гадна Засгийн газрын ажилт-нуудын хүнд суртал тэдний дургүйцлийг их хүргэдэг юм билээ. Тэд татвар төлөгчдийг дарамталж бизнесийг нь боодог.
-Япон улс томоохон донорын хувиар Засгийн газарт энэ талаар санал тавьж үзсэн уү?
-Бид байнга санал тавьсаар иреэн. Ний нуугүй хэлэхэд хууль, эрх зүйн тогтолцооноос гадна хөрөнгө оруулалтад монгол хүнээс шалтгаалсан бэрхшээл их саад учруулдаг. Түншийн итгэл, шударга харилцаанд сурал-цаагүй байна. Японы бизнес-мэнүүд урт хугацааны наймаа хийх сонирхолтой. Гэтэл монголчууд нэг удаагийн ашгаар нуүрээ буруулах жишээтэй.
Семинарын хэлэлцүүлэгт оролцеон Монголын бизнес эрхлэгчид Японы зээл, тусламжийг хувийн компаниуд хүртэх боломж бий эсэхийг сонирхож байлаа. Монголын хувийн хэвшилд Японы Засгийн газар зээл шууд олгох боломжгүй аж. Монголбанк Японы Засгийн газраас нэг хүрэхгүй хувийн хүүгээр мөнгө зээлддэг боловч дотоодын хувийн хэвшлийнхэнд зээл олгохдоо хэд дахин нугалсан хувиар хүу тооццогт бизнес эрхлэгчид дурамжхан байлаа. Япон улс тусгай сан байгуу-лаад жижиг, дунд үйлдвэрүүд-дээ хөнгөлелттэй зээл олгож байсан. Энэ бол апиваа улсын Засгийн газрын мэдлийн асуудал хэмээн Японы ЭСЯ-ны зөвлөх тайлбарлалаа.
Сангийн сайд Н.Алтанхуяг Японы талд хоёр санал тавив. Монгол Улсын засаг захир-гааны хуваарийг цөөлж, суурингуудын бөөгнөрлийг дэмжих эвслийн Засгийн газрын бодлогыг дэмжиж туслахыг сайд хүслээ. Мэн Улаанбаатар хотод тойрог зам барих саналтай байгаагаа дуулгав.
Япон улс эдийн засгийн байдлаас шалтгаалан бусад буурай оронд үзүулсээр ирсэн тусламжийнхаа хэмжээг бууруулсан ч Монгол Улсын хувьд хэвээр үргэлжлүүлэхээр болсонд талархаж буйгаа Сангийн сайд илэрхиилсэн.
(өнөөдөр 2004.12.14 290)