Архи, тамхины үнэ хэрхэн өсөх вэ?

Архины онцгой албан татварыг борлуулалтын үнэлгээний 70 хувиар бодож тогтоодог байсан бол эдүгээ нэг литр сархад тутмаас дөрвөн ам.долларын татвар авахаар болов.
Мөн 20 ширхэгтэй нэг хайрцаг тамхинд өмнө нь 72 төгрегийн татвар ногддог байсныг хоёр дахин өегөжээ. Шар айрагны хувьд үндэснии үйлдвэрийг дэмжих үүднээс дотоодын шар айраг онцгой татваргүй, импортынх 20 центийн татвартай байсан бол өдгөө дотоодынх 20 цент, импортынх 50 центийн татвартай болжээ. Энэ тухай мэдээллийг өчигдөр Сангийн яам, Татварын ерөнхий газрын удирдлага, мэргэжилтнүүдээс сонслоо.
Сангийн сайд Н.Алтанхуяг Архи, тамхи, шар айраг нь гурил, будаа, элеэн чихэр мэтийн өргэн хэрэглээний бараа биш учраас онцгой албан татварыг нэмэгдүүлэ-хэд иргэдэд татварын дарамт үзүүлэхгүй. Харин ч хямд үнэтэй, чанар муутай согтуу-руулах ундааны асуудал цэгцлэгдэнэ. Нэг үгээр хэл-бэл, он гараад 3500 төгрө-гөөс доош үнэтэй архи байхгүй болно.
Архины үйлдвэрүүд улсын төсөвт жилд 20 тэрбум төгрөг төвлөрүүлдгээс 14 тэрбумыг нь АПУ, Спирт бал бурам гэсэн цөөхөн үйлдвэр бүрдүүлдэг. Харин 0.5 литрийн шилтэй архинд 2400 төгрөгийн татвар ногдоно.
Гэхдээ том үйлдвэрийн чанартай, үнэтэй архины ханш огцом өөрчлөгдөхгүй. Жишээ нь 2900 төгрөгийн үнэтэй Ерөөл-ийн үнэ 5000 төгрөгт очно. Хууль хямд үнэтэй архи үйлдвэрлэгчдэд түлхүү үйлчилнэ. Нөгөө талаас архины зохистой хэрэглээ бий болж, нийгэм эрүүлжих болно гэв.
Харин Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг Сүүлийн жилүүдэд манайд спиртийн үйлдвэр олщирсон ч үйлдвэрлэлийн хэмжээ нь ганц спиртийн үйлдвэртэй байсан үеийнхээс хоёр дахин буурсан. Ерөнхийдөө спиртийн үйлдвэр далд ажиллаж, 800, 1000 төгрөгийн архины түүхий эд болж байна. Тиймээс нэг литр спиртэнд нэг долларын онцгой татвар ногдуулж байгаа гэлээ.
(өнөөдөр 2004.12.14 290)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button