Тагнуулынхан бужигнаантай байна

Ойрмогхоноос ерөнхий газрынхаа хамт олонтой уулзаж ажил байдалтай нь танилцах, цаашид хамтран ажиллах талаараа ярилцах аж. ТЕГ-ын ажилтнууд шинэ даргынхаа талаар ямар ч төсөөлөлгүй байгаа төдийгүй хэн улдэж, хэн явах талаараа л ярилцаж суугаа гэнэ.
Тэдний яриагаар бол тус газрын дэд даргаар Ардчилсан холбооны дарга С.Эрдэнэ юм уу, экс соцдек Ч.Чулуунбаатар хоёрын нэг томилогдох бололтой.Энэ хоёроос С.Эрдэнэ магадлал өндөртэй гэнэ. Учир нь ТЕГ-ын даргад нэр дэвшээд ганцхан саналаар Б.Билэгтэд ялагдсан нь тийн таамаглахад хүргэж буй юм байна. Түүнчлэн хуульч мэргэжилтэй нь давуу эрх олгож байгаа ажээ. Тэднээс гадна Баатар генералыг нууж гавьяа байгуулсан экс тагнуулч Батжаргал ч буцаж ирнэ гэсэн яриа гарчээ. Түүнийг Ерөнхийлөгч асан П.Очирбатын хүргэн гэдгийг хүмүүс санаж байгаа нь лавтай. Улсын нууцад хамаарах архивын бичиг баримтыг авч гарсан хэрэгт холбогдож байсан дэд хурандаа Д.Тодыг ч хуучин албандаа томилогдох байх гэж тагнуулчид ярьж байна.
(өнөөдөр 2004.12.14 290)