Ц.Хулан Удахгүй гэр бүлтэй болж нижгэр хурим хийх гэж байгаа

Есөн голтой жаргаж үзээгүй зул юм, миний хайр
Ерөөлтэй ямар газраар гэрэлтүүлээд дуусдаг бол доо…хэмээн найрагч бүсгүй шүлгээ тэрлэнэ.Энэ хэний шүлэг болохыг уншигч та хэлүүлэлтгүй мэдэх болов уу. Монголын цөөхөн эмэгтэй найрагчдаас аль хэдийн өөрийнхөө байр суурийг эзэлж, өөрийгөө бусдад таниулж чадсан найрагч бүсгүй маань удахгүй олныг шуугиулсан нижгэр хурим хийж гал голомтоо бадраахаар болжээ. Ингээд түүнтэй хэдэн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Яруу найрагч Ц.Хуланг хүмүүс шүлгээр нь андахгүй. Харин хүний хувьд..?
Бүгдээрээ намайг мэддэг байгаасай гэж би хүсдэггүй. Учир нь алдар нэр гэдэг нэг их гоё торгон дээл шиг, тэр болгон дулаан байж чаддаггүй. Цагаа болохоор хуучирдаг.
Үргэлж шинэ, нүд гялбуулсан өнгөтэй байхыг эзнээсээ шаарддаг. Тийм болохоор тэр гоё дээлний цаанаас хүний зүрхний цохилтыг олж сонсох хэцүү юм шиг ээ. Хувь хүний тухайд гэвэл би байдаг л хүн шүү дээ. Хүүхэддээ сэтгэл зовдоггүй, ном уншдаггүй, харанхуй хүмүүст үнэн голоосоо дургүй хүрдэг. Бусдаасаа харин шүлэг бичдэгээрээ
л өөр байх.
-Эмэгтэй яруу найрагч илүү торгон мэдрэмжтэй байдаг байх. Тиймдээ ч хэр баргийн хүн сэтгэлд нь нийцдэггүй болов уу?
-Магадгүй. Гомдохооргүй юманд гомдоод байх шиг байдаг юм. Бас уран зургийг зөв байрлуулаагүй, аливаа юмны донжийг олоогүйг олж харах энэ тэрд гярхай байх шиг байдаг. Хоолны амт тааруулах дээр ч юмуу. Гэхдээ нарийн мэргэжлийн айхтар улсыг яаж гүйцэх вэ дээ. Яруу найрагч байна гэдэг ялигүй юманд эмзэглэхийг хэлдэг. Би өөрийгөө тэгж чаддаг байх гэж боддог. Тухайлбал, өөр хүний зовлонг мэдрэх. Заримдаа дэндүүлж ч магадгүй.
-Таны дуу хоолой цаанаал нэг өвөрмөц, ялдам байдаг. Болор цом-д таны хоолойн өнгө бусдаас их ялгардаг?
Болор цом эцсийн шалгуур биш ээ. Ер нь л олон сайхан шагнал авлаа, бурхан минь. Бүсгүй яруу найрагч, эрэгтэй яруу найрагч гэж байдаггүй болохоор би бүгдэд нь зориулж биш, өөртөө зориулж бичдэг гэвэл буруудахгүй байх. Яагаад гэвэл хүн өөртөө худал хэлдэггүй. Тэгэхээр миний шүлэг ч чин сэтгэлээс гардаг. Түүнийг нь хүмүүс мэдэрдэг болохоор овоо нэг юм ойлгодог юм байлгүй дээ.
-Таны бодлоор онгод гэж юу вэ?
Ичинхорлоогоос би нэг асуулаа л даа, дээхнэ. Хөөе чи шүлэг бичихдээ уйлдаг уу, би тэгээд байх юм яанаа гэж. Тэгсэн чинь Ичин Өвгөөн тэгэлгүй яадаг юм. Би уйлдаг гэхээр нь санаа амарсан. Түүнээс ч болдог юм уу зүрх их өвдөмтгий.Тайзан дээр шүлгээ уншаад зогсож байхад үе үе ёг хийгээд хөндүүрлээд явчихдаг. Алсдаа гайгүй болдог юм гэнэ лээ л дээ. Ер нь манай найрагчдын мотор цохих гээд байдаг нь үнэний талтай. Тэгэхээр онгод гэдэг тэр зүйл бол гуниг баярыг зүрхээрээ дамжуулж бусдад хүргэхийг хэлнэ
-Таныг олонд танил болгосон шүлэг?
Яг тэр шүлэг гээд хэлчихэд хэцүү юм аа.
-Та өөрөөрөө бахархдаг уу?
Хааяа, хааяа. Хүн онгирч чаддаг, өөрийгөө урамшуулдаггүй бол утгагүй. Дуучин тайзнаас алгуурхан бууж, жүжигчид хөгширч, бүжигчид мартагдах нь холгүй байдаг тэр үед яруу найрагч л хэвээрээ, шүлэг бичдэг бичгийн хүн болж намбайчихаад сууж байна гэдэг сайхан. Яруу найрагч хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Үүгээрээ бахархдаг.

-Яруу найрагчийн нүдээр харахад таны сэтгэлийг юу их эмзэглүүлж байна вэ?
– Нийгмийн ядуурал үүнээс үүдэн эрх тэгш бус байдал, оюуны хоосрол, чадвар муутай залуучууд гээд том том үгээр тодорхойлдог хэрнээ өдөр тутмын амьдралд тээртэй чөдөр тушаа болдог тэр зүйлс байна. Глобалчлалыг их ярьдаг болсон өнөө үед Монгол улсын оюуны боловсролын дотоод баялагийг эрэмбэлэх, хадгалах, хөгжүүлэх,
далайцтай бодлого үгүйлэгдэж байна. Интернэт, компьютер оруулснаар л хувь хүн, нийгэм хөгжихгүй. Ямар ч дискэнд суулгаж болдоггүй уран зураг, утга зохиол, жинхэнэ эстрад, сонгодог урлаг яах юм бэ. Энэ салбарт аль ч засгийн газар гар хатуу ханддаг нь ирээдүйн хүйтэн сэтгэлтнүүдийг үйлдвэрлэж байгаа хэрэг. Хаа холын Америкийн биш юм гэхэд хажуу дахь хөрш ОХУ, Хятадыг хар л даа. Ноднин физикийн салбарт хятадууд Нобелийн шагнал авлаа. Бид гэдэг ходоодны ядуурал ярьсаар байгаад тархины тураалаа мартчихсан нь үнэн. Үүнд санаа зовдог. Нийгмийн тархины болоод амны ариун цэвэр байхгүй болсон энэ цагт хэвлэл мэдээллийн
хууулиа эргэн харах хэрэгтэй санагддаг. Нямдорж ч хувь хүмүүстэй, сэтгүүлчидтэй хариуцлага тооцдог, урамшуулдаг тийм хуулийн хувибаруудыг оруулж ирэх талаар манай төрийн тэргүүнүүд боддог байлгүй дээ. Ер нь тэгээд өнөөдрийн хувьд хамгийн их эмзэглэж байгаа зүйл бол жил жилийн сонгуулийн дараа үүсдэг нийгмийн хагарал, талцал гэх мэт нь цөөн ард түмнийг эв нэгдэлгүй болгож байна. Ард түмэн бол эрх мэдэлтнүүдийн хувааж хүлхдэг домбон ёотон биш шүү дээ.
-Тэгвэл өнөөгийн яруу найргийг тодорхойлооч?
Араас ирэх морьдын тоос харагдахгүй байна гэж хэн нь их томорлоо? Түүн шиг нэг удаа томорчихъё. Монголын яруу найрагт өөрийн дуу хоолойтой орж ирсэн найрагч хүн шүү би. Намайг дууриагсад олон бий. Өмсөж зүүдэг, аашилж маягладгийг минь дагадаг охидууд, шүлэгч залуус бий. Тэгэхээр өөрийн гэсэн юмтай, найрагчдыг үгүйлж,
атаархалцаж шүлгээ бичих сайн найрагчаар дутах тийм үе бишгүй гардаг.
-Нэр хүндтэй олны танил сайхан бүсгүй болохоор хэл аманд өртөх нь амархан байдаг юм болов уу. Таныг нэг хэсэг УИХ-ын дарга Н.Энхбаяртай холбоод амжсан
– Дээрээ бурхантай, дэргэдээ ижий аавтай хүн тулдаа л хар цагаан хэл ам гээчийг нь даадаг байх. Н.Энхбаяртай холбогдсон юм сонсоогүй.
-Таны Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр нэг амьдрахсан… гэсэн шүлгийн мөр санаанд орлоо. Саяхнаас гэр бүлтэй болсон гэх сураг дуулдсан. Энэ хэр үнэний ортой вэ. Ээлжит цуурхал уу?
Хүмүүс хань ижилтэй болчихоод нуулаа гэж буруугаар ойлгож магадгүй. Тийм ээ, үнэн. Уг нь би ханьтай болсноо нэг их зарлаад баймааргүй л байна. Гэхдээ уран бүтээлчид бид үргэлж олны анхаарлыг татаж явдаг тул мөдхөн мэдэх нь гарцаагүй.
-Нөхрөө танилцуулахгүй юу. Олны танил, жүжигчин залуу гэж сонссон?
-Андуурсан юм шиг байна. Гэхдээ сайн сайхан хүн олны танил байх албагүй. Аливааг сайхнаар нь хадгалж, бусдын нүдний хор оруулахгүй хадгална гэдэг уг нь сайхан чанар.
-Та монгол дээл их өмсдөг. Гоё ч зохидог?
-Миний хобби гэх юм уу даа. Ер нь европ хувцаснаас илүү ойр байдаг даа.
-Яруу найрагч Хулан, Цоодолын Хулан хоёрын алинаар нь дуудуулах сайхан байдаг вэ?
-Аль аль нь адилхан. Бие биенийгээ нөхөж байдаг.

/2004.12.14 Хүмүүс/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button