Бушийн хараа нь мууджээ

Уржигдар бага Бушид нарийн шинжилгээ хийсэн эмч нар ийм дүгнэлт гаргажээ. Ер нь АНУ-ын Ерөнхийлөгч жил бүр эмчийн үзлэгт ордог юм байна. Үзлэгийг наймдугаар сард хийдэг болоач энэ жил хугацааг нь найшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль болсонтой холбогдуулан тэрээр сурталчилгааны үөр маш их ачаалалтай ажилласан юм. Ерөнхийлөгч Вашингтоны ойролцоох Бестесд дахь Үндэсний анагаах ухааны төвд ирж үзлэгт орсон бөгөөд энэхүү үзлэг нь дөрвөн цаг үргэжилсэн гэнэ. 10 эмч үзлэг хийж эмнэлгийн дүгнэлтэд бүгд гарын үсэг зуржээ. Цагаан ордон энэ талаар маш товч мэдээлэл хийсэн байна. Эмч нарын тогтоосноор Еренхийлөгч Жорж Бушийн сонсгол, холын хараа хоёр нь ялимгуй муудсан байна. Өдгөе 58 настай тэрээр биеийн тамираар маш идэвхитэй хичээллэдэг аж. Түүнээс гадна одоогоос 18 жилийн өмнө архинаас гарсан бөгөөд одоо тамхи ч татдаггүй. Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Клэр Бьюкэны мэдэгдсэнээр эмч нарын үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн биеийн байдал маш сайн байгаа гэнэ.
(өдрийн сонин 2004.12.14 306)