Ирэх онд чөлөөт стилийн хувцас ноёрхоно

Үүнд гуч орчим зохион бүтээгчийн 500 гаруй загварыг гадаад дотоодын 100-аад загвар өмсөгчид тайзнаа амьдруулав.
Энэ удаагийн наадамд ОХУ, БНХАУ-ын.-зохион бүтээгчид загвар өмсөгчдийи хамт мэн Тувагийн зохион бүтээгч анх удаа уригдан оролцож байгаа бөгөөд шинэ залуу зохион бүтээгчид түлхүү оролцож байгаагаараа онцлогтой аж. Өмнөх жилүүдтэй харьцуу-лахад үзэгчид харьцангуй цөөн байлаа. Эхний өдөр үзэгчид уван цуван ирсэн ч танхим дүүрээгүй. Хоёрдахь өдөр нь мэн л 3000 хүний суудалтай танхимын гуравны нэг орчим суудал нь л хүнтэй байв. Цөөн ч гэсэн туе наадмыг үнэхээр үзэх сонирхолтой хүмүүс нь ч бас цуглараагүй бололтой.
Учир нь гадна, дотны дизайнеруу-дын тиим шинэлэг биш ч өөрийн өвөрмөц шинжийг агуулсан загварыг, манай загвар өмсөгчид чадлаараа л харуулж байсан. Гэсэн хэдий ч үзэгчгүй танхим мэт алга таших чимээ ч үл гарна.
Пиналийн тоглолт гурван цаг гаруй үргэлжилсний эцэст дуучин С.Жавхлан тайзнаа гарч ирж Монголжингоо бүегүйчүүд тэргүүтэй гурван ДУУ ДУУЛЖ. улмаар бүх загвар өмсөгчид тайзнаа заларснаар нойрмог үзэгчид сэргэв. Энэ үед шүүгчид гарч ирэн шилдгүүдийг зарлалаа. Тэмцээний тусгай байрын шагналаар Монгол-Солонгос техникийн коллежийн зохион бүтээгч Аззаяа, Монгол ноос ноолуур компанийн Азцэнгэл нар шалгарсан бол шилдэг загвар зохион бүтээх товчоогоор Говь компани манлайллаа.
Уран сэтгэмжийн хувцасны төрөлд тусгай байрын шагналыг бие даан оролцож буй Овдогмид, гоёлын хувцасны төрөлд мэн бие даан оролцогч Цолмонгэрэл, өдөр тутмын хувцасны төрөлд Орчил компанийн зохион бүтээгч Одончимэг, Үндэсний хувцасны төрөлд Монголжингоо хувцас загварын товчооны зохион бүтээгч Ганчимэг нар туе туе шалгарсан. Харин шилдэг зохион бүтээгчээр уран сэтгэмжийн төрөлд ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дээд сургуулийн зохион бүтээгч Ишдорж, Гоёлын төрөлд Дархан нэхий компанийн Баяртням, өдөр дутмын хувцасны төрөлд Шилмэл загвар компанийн Батжаргал, үндэсний хувцасны төрөлд Мичиддорж, Зоригт нар шалгарлаа.
Харин Тоёл-2005 наадмын гранпри шагналыг бие даан оролцож буй зохион бүтээгч Цогтгэрэл хүртсэн юм.
Үүнээс гадна загвар өмсөгчдийг шалгаруулдаг уламжлалаараа туе наадмын фото моделиор Энхзул, өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр Анхцэцэг, шилдэг загвар өмсөгчөөр Мөнхнаран нар туе туе шалгарлаа.
Харин оны топ моделиор дизайнеруудын холбооны загвар өмсөгч Баярзул тодров. Дашрамд сонирхуулахад, тэмцээний хамгийн залуу загвар өмсөгч нь Гёте сургуулийн есдүгээр ангийн сурагч 16 настай Н.Чимэдлхам байлаа. Тэрээр урилгаар оролцож буй Тува улсын зохион бүтээгчийн үндэсний хувцасны загварыг өмсөж ур чадвараа сорьсон юм. Мэн өмнө нь New face тэмцээнд түүний өмссөн загвар шилдэг загвараар тодорч байжээ.
Тус наадамд өмнөд хойт хөршийн дизайнеруудын холбооны загвар зохион бүтээгчдийн загвар, улсынхаа топ арван загвар өмсөгчдийн нэг хэмээн дуудуулж буй загвар өмсөгчид нь манайх-наас илүүрхээд байх гоц гойд үзүүлбэр харагдсангүй. Гэх-дээ гадаад дотоод гэлтгүй бүгд л үндэсний хувцас гэхээр эегийг өнгөнд оруулж бүдүүн бараг хээ хээлж, урт, богино хормойтой, ханцуй, мөр хормойн хэегээрээ ангийн үс оруулсан навегар хувцаснууд, торган эдлэлээр хийгдсэн нь өнөө л улиг болсон Мандухайн бортгон малгай.
Харин өдөр тутмын болон гоёлын хувцасны төрлөөс гранпри шагнал авсан зохион бүтээгч Цогтгэрэлийн Менгэн сор коллекц, Шил-мэл загвар компанийн зохион бүтээгч Батжаргал, Дархан нэхий компанийн зохион бүтээгч Л.Баяртням нарын загварууд шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Гэсэн хэдий ч Энэ наадмаас шинэ загвар олж харсангүй гэх үзэгчдийн үг чих дэлеэж байв. Туе наадмаас харахад өдөр тутмын хувцасны загвар өнөө жил ерөнхийдөө чөлөөтөй, даавуун материалтай, эрээн өнгийн хувцас ноёлох бололтой.
(өдрийн сонин 2004.12.14 306)