Юкос-оос хараат байдал үгүй болох урьдчилсан прогноз харагдаж байна

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, цахилгаан, дулаан, утасны төлбөр хүртэл бараг хоёр дахин нэмэгдэх нээ гэсэн яриа тэдэнд аянга шиг л сонсогдох болов. Энэ бүхний шалтаг, бас үндэс нь болж буй нефтийн үнэ цаашид хэрхэх бол оо? Монголд нефть импортлогч ганц акул болох ЮКОС-ын зангаа энд далайлт болж буусаар байх уу? Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны хэрэг эрхлэх газрын Хангамжиин зохицуулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн АЛхагвадоржтой ярилцлаа.
-Нөфтийн үнэ цаашдаа өссөөр байх уу, буурах юм болов уу? Хариуцаж буй мэргэжилтний хувьд та энэ талаар тодорхой мэдээлэл-тэй байгаа байх.
-Үнэндээ өнөөдөр Монгол дахь нефтийн үнэ дэлхийн зах зээлийн үнэд хүрээгүй байгаа. Манайхан тогтмол үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд дас-чихсан болохоор тэр нь жаа-хан дээш доош болчихоор сандчаад байна. Дэлхийн зах зээлийн үнэд нефтьтэй ор-нууд хүрчихээд байхад огт нефтьгүй шахуу орон дэлхийн зах зээлийн үнэд хүрээгүй байна аа гэдэг чинь бас харь-цангуй ойлголт шүү дээ
-Гэхдээ дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч байгаа гэж сонссон?
-Түүхий нефтийн үнэ буурч байгаа. Ер нь дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээг-дэхүүний үнэ ханш тогтчих-сон, тэр нь хэлбэлзэх төдий л байж байдаг. Манайх шиг өссөн үнэ нь л суурь үнэ болоод явдаггүй. Нөгөөтэй-гүүр шатахууны үнийг улс төржүүлмээргүй байгаа юм. Аль нэг ардчилсан нам гарч ирэхээр л шатахууны үнэ нэмэгдчихлээ гэх, аль нөгөө Хувьсгалт нам байхад шатахууны үнийг бариад байна аа гэдэг ойлголт байж таарахгүй. Энэ бүхэн чинь зах зээлийн-хээ жамаар явж байгаа зүйл. Үнэн хэрэг дээрээ дезилийн түлш л гэхэд ОХУ-ын хилийн үнэтэй яг ижил зүй тогтлоор өсч байгаа. Бензиний үнийн хувьд манайх түүнээс хамаа-гүй доогуур яваа.
-Та дээр Монголыг огт нефтьгүй орон гэж дурьд-лаа. Тэгэхээр бид дотоод-доо нефть үйлдвэрлэх бололцоогүй гэсэн үг үү?
-Нефтьгүй шахуу гэж хэл-сэн. Ирэх онд нефть боловс-руулах үйлдвэрийг Зүүнбаянд байгуулах гэж байгаа. Дархан-уул аймгийн Хонгор суманд монгол инженерүүдийн хүчээр зохион бүтээгдсэн нефть боловсруулах үйлдвэр сая туршилтаа хийснээр суурь нь тавигдлаа гэж болно. Үүнийг Зүүнбаянд шилжүүлэх юм. Зөвшөөрөл авахаас эхлээд ажил их бий.
-Ирэх онд багтаад үйлд-вэрлэлээ эхлүулж амжих уу?
-Ер нь багтаана. Дарханд баригдсан үйлдвэрийг ямар чиглэлээр ажиллуулах вэ гэдэг дээр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа. ОХУ-аас түүхий нефть оруулж ирээд Дарханы районд барихаар байна уу, шууд Зүүнбаянд барих уу гэх мэтийн. Хоёр-дугаарт хөрөнгийн боломж олдвол зургаан сарын дараа үүнээс арай өндэр хүчин чадлын үйлдвэртэй болох боломж бий.
-Зүүнбаянд баригдах үйлдвэрийг бурэн хүчин чадлаар нь ажиллуулвал Монгол улсын нефтийн хэрэгцээний хичнээн хувийг хангах вэ?
-Арав гаруй хувийг ханга-чихна шүү. Жилд 50-60 тонн нефть нэрнэ.
-Манай улсын шатахууны нөөц хэр байгаа вэ?
-Нөөц манайд хангалттай байгаа. Бид шатахуун байхгүй байна гэж ярихгүй байгаа шүү дээ, үнэтэй байна л гэж ярьж байгаа. 1999 онд нөөц огт байхгүй болж, нэг литр бензин 2000,2500 төгрөг хүрч байсан. Тэр үнээр ч олдохгүй байдалд хүрсэн ш дээ. Үүн шигхүндрэл одоохондоо бидэнд тулгараа-гүй байна. Цаашдаа импортын эх үүсвэрүүдийг нэмэгдүү-лэхэд эрчимтэй ажиллах шаардлагатай байгаа.
-ЮКОС-оос хараат байхгүйн тулд уу?
-Тэгэж хэлж болно. Энэ сарын 20-доор Сибирь нефть-ийн удирдлага Монголд ирж, гэрээ хийх болоод байгаа. Тэндээс эхний ээл-жинд тохиролцсон 200 мянган тонн нефтийг бүтэн жилийн хугацаанд авна. Монголын хэрэгцээний 40 орчим хувийг авна гэсэн үг. Мен 28 мянган тонныг Казахстанаас, 14 тон-ныг Хятадаас авчихаад байна. Ингэхээр Монгол улс нефтийн хувьд ганц Юкос-оос хараат байдаг байдал үгүй болно гэсэн урьдчилсан прогноз, таамаг харагдаж байгаа юм.
(өдрийн сонин 2004.12.14 306)