Ерөнхий сайд гаальчидтай танилцав

Тэнд мөн л дөнгөж орж танилцаад гарсан гэхэд болно. Ямар ажилтай нь танилцажхэнтэй юу ярилцаж байгааг сэтгүүлчид бид олж сонсох гэж нэлээд зовлоо. Дагалдан яваа бараа бологсдоос нь гадна хамгаалалтынхан нь сэтгүүлч биднийг ойртуулахгүй байсан юм. Уг нь бид Еренхий сайдыг хэнтэй уулзаж, юу ярилцаж, ямар үүрэг даалгавар өгснийг сонсож, бичиж тэмдэглэж авах ёстой баймаар. Гэтэл алсын зайнаас харьцаж байсан тул барааг нь харж дагалдан явах үүрэг гүйцэтгэсэн. Ямар ч байсан нийслэлийн гааль маань үйлчлүүлэгчиддээ зориулсан хоёр самбартай юм байна.
Мэн гаалийн 14 хяналтын талбайгаас бусад газраар үйлчлүүлэгчид нь энд гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг, 20 орчим гаалийн байцаагч компьютерийн ард сууж, тэ-дэнд үйлчилдэг аж. Түүнчлэн хоёрдугаар давхарт нь бас буе үйлчилгээний өрөөнүүд бай-даг юм байна. Эндээс гараад Гаалийн төв лабораторийг зорилоо.
Явах замдаа Ерөн-хий сайд болон дагалдан яваа хүмүүсийн машины цуваа хотын түгжрэлд орох шахсан. Шахсан гэдэг нь баруун дөрвөн замаас Төв шуудан хүртэлх замд хоёр ч удаа гацаанд орж эсрэг урсгалаар явж байж түгжээнээс гарсан юм. Өнгөрсөн оны долдугаар сард бай-гуулагдсан уг лаборатори нь гааль болон бусад байгууллагаас иреэн сорьцод шинжилгээ хийдэг гэнэ. Хар тамхины шинжилгээг хийдэг бөгөөд гаалиар орж ирсэн бараанаас илрээгүй аж, Харин ТЕГ, ЦЕГ-аас ирүүлеэн сорьцноос кокиан, сэтгэцэд нөлөөтэй эм гээд есөн удаа илэреэн байна. Уг лабораторид шатахууны шинжилгээ хийдэг аж. Мэн ерөнхий химийн лаборатори ч байдаг юм байна.
Энэ өдрййн аялал Гаалийн ерөнхий газрын хамт олонтой уулзах, ГАМАС системтэй та-нилцеанаар . өндөрлөсөн. ГАМАС-ээ гаалийнхан ихэд магтаж байсан. Гол боомтуудтай шилэн кабелиар холбогдсон тул мэдээлэл авах, хяна-хад хурдан болсон талаар танилцуулж, зарим газрын өнөөдрийн үйл ажиллагааг харуулав. Тухайлбал, Улаанбаатарын гааль дээр эл едөр 87 гаалийн бүрдүүлэлт хийж, 551.3 сая төгрөгийн татвар хураажээ. Замын-Үүдийн гааль энэ өдөр 34.3 сая төгрөгийг төсөвт оруулж байгаа аж. Энэ мэтээр ямар бараа хаагуур орж иреэн, хэдэн төгрөгийн татвар ногдуулсан зэргийг харж болох юм байна.
Ерөнхий сайд уг системтэй танилцеаныхаа дараа гаалийнхантай уулзсан. Ерөнхий сайд гаальд олон шударга ажилтан байдаг гэдгийг хэлеэн үгнийхээ эхэнд дурдаад энэ байгууллагатай холбоотой олон асуудал, санал гомдол гардгийг мэн хэлж байв. Олон судалгаанд гаалийг авилгал ихтэй байгууллагаар тодор-хойлсон байдаг. Энэ талаар ч янз бүрийн мэдээлэл ирж, хэвлэл мэдээллээр ч гардаг.
Зарим бараа бүтээгдэхүүнийг хилээр танил тал, арын хаалгаар гаргаж байгаа мэдээлэл ирдэг гэж Ерөнхий сайд ярь-сан. Алтны талаар л гэхэд хувиараа алт олборлосон иргэ-дийн таван хүний нэг нь Монголбанкинд тушаадаг, зарим нь хилээр хууль бусаар гарга-хаар завдаж байсан, бүр 40 кг алт гаргах гээд баригдсан зэрэг олон мэдээлэл түүнд оч-дог аж. Хилээр ноолуур их гардаг ч татвар хураалт нь маш бага байгааг тэрээр шүүмжилж, энэ талаар анхаарч ажиллахыг сануулав. Мэн хаягдал темөр нэрээр үнэт металл ихээр хил гарч байгааг дурдажбайлаа. Зарим том зөрчлийг гаалийнхан буе тагнуул, цагдаагийнхан ил-рүүлж байгаад эмзэглэж байд-гаа ч хэлж байсан. Уг нь гаалийнхан маань энэ бүх зүйлтэй тэмцэж, илрүүлж байх ёстой боловч үүргээ бүрэн биелүүлэхгүй байгааг ч анхааруулсан юм. Манайд орж ирж буй бараа бүтээгдэхүүн их боловч авч буй татвар нь маш байгаа талаар ч шүүмжилеэн. Мэн гаалийн гэгддэг машиныг үгүй болгож үүнтэй холбоотой зөрчлийг бүрэн арилгахыг ч сануулав. Боловсон хүчний талаар анхаарч ажиллахыг захиад мэргэжлийн бус шахааны хүмүүсээс салж цэвэрлэх хэрэгтэй байгааг хэлсэн.
Улс төрийн томилгоогоор томилогддог гаалийн дарга орлогч хоёроос бусдыг мэр гэжлийн чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх хэрэгтэй байгааг ч сануулж байлаа.
Түүнчлэн гаалийн байцаагчтай холбоотой алдаа зөрчил хэрэггарвал хариуцлагыгдээр нь удирдаж байгаа дарга нь хамт хүлзэдэг болох өөрчлөлтийг ч хийхээ хэлеэн. Тэгэхгүй бол ганцхан гаалийн байцаагч л бүх бурууг үүрч байдаг эд гийг онцгой анхааруулж хэллээ. УИХ-ын гишүүдтэй адил гаалийн оайцаагчид орлогын мэдүүлгээ олонд дэлгзх той. Тухайн хүн цалингаас гад на хэдэн төгрөгийн урамшуулал, хувьтай, ноттойгоор байхыг ч анхааруулсан. Ерөнхий сайд хэлеэн үгийнхээ төгогөлд Төрийг мандуулагч нь ч, доройтуу лагч нь ч төрийн албан байдаг гээд Авилгал нь тухайн хүнээс хама өнөөгийн холбоотой гэв.
Гаальчиддаа хандаж гурван зүйпийг Ерөн хий сайд захисан. Нэгд, авах ёстой татвараа бүрэн хураа даг болох, хоёрт, гаалийн албыг төрийн жинхэнэ алба болгох, гуравт.ёс зүйн дүрмээ чанд мөрдөх ёстой гэлээ
(өдрийн сонин 2004.12.14 306)