Мэдээлэл технологийн салбарт Монголчууд юу хийж чадах вэ?

энэ нь туе газрын хувьд зохион байгуулж буй анхны үйл ажиллагаануудынх нь нэг болох юм. Мэдээлэл холбооны технологи-2004 үзэсгэлэн худалдааг шинэхэн байгуулагдсан туе байгууллагаас гадна Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын мэдээллийн хөгжлийн холбоо гэсэн газруудаас хамтран зохион байгуулж байгаа юм байна. Дэлхийн чиг хандлагыг тодорхойлох гол салбар гэгдэж буй энэ салбарынхны хувьд өнөө жил хоёр ч удаа ийм төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулаад амжжээ. Үүнийг сонирхогчид болоод энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн тоо байнга өсч байдаг учир гурав дахийг нь ч он солигдохоос емнө зохион байгуулж байгаа нь энэ бололтой. Оны сүүл мушгин зохиогдож буй үзэсгэлэн худалдаанд 25 байгууллага, компани оролцож байгаа гэнэ. Ийм төрлийн үзэегэлэнд оролцох хүсэлтэй хүмүүсийн тоо байнга нэмэгдэж бай-гаагаас тодорхой шалгуураар сонгож оролцуулах болсон аж. Түүнчлэн хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэн худал-дааны үеэр ажиллах экс-пертүуд оны шилдэг техник хангамжийн монгол бутээг-дэхүүн, оны шилдэг программ хангамжийн монгол
бүтээгдэхүүн, оны шилдэг агуулга, олны таашаал хү-лээсэн бүтээгдэхүүн гэсэн номинациудад шилдгийг нь шалгаруулах юм байна. Өөрөөр хэлбэл 2004 онд хийгдсэн мэдээлэл технологийн салбарын шилдэг бүтээгдэхүүнүүд энд цугларсан хэмээн үзэж байгаа учраас шилдгийг нь шалгаруулахаар төлөвлөжээ. Битүү хүн хөлхөлдсөн үзэсгэлэн худалдааг сонирхож
байхад Монголчууд хийж чадсан гэж үү гэмээр зүйлс ч цөөнгүй байлаа. Буудлагын тамирчин О.Гүндэгмаагаар сурталчлуулан хүмүусийн танил болсон Ангууч программ хамгийн түрүүнд тааралдана. Үг, үcгийн алдааг олдог энэ программын Word дээр алдаа олдог нь 39.900, Word болон раgе maker-ийнх нь 69.900 төгрөг гэнэ. Мөн уг үзэсгэлэн дээр бүтээгдэхүүнээ дэлгэсэн Net soft компанийн бүтээгдэхүүн аргагүй анхаарал татаж байлаа. Янз бүрийн вирус гарлаа, Пентагонын сүл-жээнд хакерууд нэвтэрчээ гэсэн мэдээлэл зөвхөн гадаад ертөнцөд тохиолддог зүйл биш ээ. Монголчууд ч бас өөрсдийн сүлжээтэй, интернэтэд холбогддог гарцтай болсон болохоор вирус, хакеруудаас эмээх нь зүй. Тэгвэл Net soft компанийн бүтээсэн Star box буюу ухаалаг хайрцаг нь сүлжээг хамгаалах зориу-лалттай ажээ. Монголд анх удаа энэ программыг хийс-нээр гаднаас 2000-3000 ам.долларт авдаг байсныг 500-600 ам.долларт ашиглах боломжийг нээж өгч байгаа юм байна. Бас эдний инженерүүдийн бүтээл smartnet нь дотоод сүлжээгээрээ холбогдоод даргаасаа цэрэг хүртлээ зөвхөн компьютерээр харьцах боломжийг нээжээ. Ширээнийхээ ард суугаад л ажпын төлөвлөгөөгөө гаргаж, даалгавараа хийж, шалгуулна гэж ойлгож болно. Манайдаа нэр хүндтэй томоохон компаниуд тэдний хэрэглэгчид болоод байгаа ажээ. Мэн уг үзэсгэлэн ху далдаанд бүтээлээ сонирхуулж байгаа Sky power media компани Чингисхааны амьдралаас сэдэвлэн ном бүтээжээ. Солонгосчуудтай хамтран хийж буй уг ном удахгүй хоёр хэлнээ хэвлэгдэн гарах гэнэ. Түүнээс гадна үүнийгээ хөдөлгөөнд оруулж, Сй дээр хэвлэн гаргахаар төлөвлөж байгаа, мөн компьютер тоглоом ч хийх гэж байгаа юм байна. Түүнчлэн МСЗ-ийн алдартай брэндийн шинэ загварын компьютерүүд, Интерактив, Е-Mongolia гээд хүмүүсийн танил газрууд ч байв. Уг үзэегэлэнд Номин электроникс-ийнхэн ч оролцож байгаа аж. Тэд Монгол брэнд болох Монэл нэртэй компьютер хийснээ үзүүлж байна. Тэдний шингэн крис талл дэлгэц бүхий Pentuim-4 компьютер ердөө уржигдраас худалдаанд гарчээ. Энэ мэт бид өөрсдөө хийж чадсан гэхэд эргэлзмээр олон бүтээл тэнд байна лээ. Мэдээлэл технологийн салбарт монголчууд юу хийж чадахыг энэ үзэегэлэнгээс үзэж болно.
(өдрийн сонин 2004.12.14 306)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button