Хээл хахуулийн хэрэг нууцаар үйлдэгддэг учраас тэр бүр шүүхэд ирдэггүй

-Танай судалгааны төвөөс авилгатай холбоотой хэргүүдийн талаар судалгаа хийсэн гэсэн. Хэдий хугацаагхамруулан дээрхи судалгааг хийв, авилгын хэргүүдийг шүүх чухам яаж шийдвэрлэсэн байна вэ?
-Монгол Улсын шүүх ул-сын хэмжээгээр хичнээнэрүү-гийн хэрэг хүлээж авсан, хэрхэн шийдвэрлэсэн нь Эрүү-гийн хуулийн зүйл, заалт, ял шийтгэлийн төрөл, хэмжээ, ял шийтгүүлэгчдийн нас , хүйс гэх мэт олон үзүүлэлтээр жил бүр гардаг.
Олон нийтэд шүүхийг нээлттэй байлгах үүднээс АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Муж улсуудын шүүхийн үндэсний төвөөс хэрэгжүүлж буй Шүүх эрх мэдэл шинэтгэлийн хөтөлбөр төслийн санхүүгийн дэмжлэгээр Монгол Улсын шүүхийн ажлын тайланг сүүлийн хоёр жил дараалан хэвлэж олон нийтэд үнэ төлбөргүй тараасан. Энэ тайланд сүүлийн арван жилийнхугацаандхээл хахууль өгсөн, авсан, зуучилсан эрүүгийн хичнээн хэргийг шүүх хүлээж авч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой тусгагдсан байгаа. Шүүхийн судалгааны төв хээл хахууль авсан, хээл хахууль өгсөн, зуучилсан гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг 1996-2004 оны эхний хагас жилийг орол-цуулан судалгаа хийсэн. Ингэхдээ у г гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, шүү-хээс ногдуулж буй ял шийтгэлийн байдлыг судлах зорилго тавьсан юм.
Шүүхийн үндсэн баримт, эх сурвалж (шүүхийн статистик мэдээ, шийтгэх болон цагаатгах тоггоол, эрүүгийн хэргийн бүртгэл)-д тулгуурлан судлахад улсын хэмжээгээр шүүхүүд дээрхи хугацаанд хээл хахууль өгсөн, авсан, зуучилсан бүгд 245 хүнд холбогдох 81 хэрэг хүлээж авчээ. Шүүх 65 хүнд холбогдох 16 хэргийг урьдчилсан мөрдөн байцаалтад буцаажээ. Үүнээс үзэхэд энэ хэргийн мөрдөн байцаалтын чанар төдийлөн сайнгүй, гуйцэт нотолж, баримтжуулж чаддаггүй нь харагдсан. 23 хүнд холбогдох таван хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин 157 хүнд холбогдох 60 хэргийг эцэслэн шийдвэрлэж зохих ял шийтгэл оногдуулсан байна.
Шүүх энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлэгчдийн 60 гаруй хувьд хорих, 30 гаруй хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ. Гэхдээ хорих ялыг биечлэн эдлүүлсэн хувь хэмжээ тиим ч өндэр биш байна. Энэ үзүүлэлт юуг харуулж байна гэвэл шүүх хөнгөн ял оноогоод шүүгдэгчидтэй хуйвалдаад байгаа-даа биш, шүүхийн хүлээж авч шийдвэрлэж байгаа хээл хахуулийн гэх хэргүүд мэргэж-лийн хэлээр бол гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах хөнгөн ял шийтгэлтэй хэргүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхэд хүндрүүлэх бүрэл-дэхүүнтэй хээл хахуулийн хэргүүд төдийлөн ирдэггүй болохыг харуулж байгаа юм.
-Уучлаарай, цагдаагийн-хан бүртгэж шалгаад, прокурор яллах дүгнэлт үйлдсэн авилга, хээл хахуулийн 89 хэргийн нэгэнд ч шүүх хуулийн дагуу ял халдаасангүй гэж саяхан нэг сонинд бичигдсэн байсан. Гэтэл таны хэлсэн тоо үүнтэй зөрөөд байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Тиим ээ, санаж байна. Сонин дээр бичсэн эх сурвалжийгтодруулахад цагдаагийн байгууллагаас өгсөн бодит тоон мэдээлэлд зориуд буруу дүгнэлт хийж шүүхийн ажил хэргийн нэр хүндэд харш мэдээллийг сэтгүүлчид өгч сонинд нийтлүүлсэн байсан. Энэ нь мэдээлэл өгсөн хүний өөрийнх нь хувийн байдалтай холбоотой асуудал гэхээс өөр хэлэх үг алга даа. Цагдаагийн байгууллага 1996 оноосхойш есөн жил гаруй хугацаанд хээл хахуультай холбоотой бүртгэсэн хэрэг 89 байгаа гэсэн баримтыг Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Мон голын ниигэмлэгт өгсөн бо-лохоос шүүхэд хээл хахуулийн 89 хэрэг шилжүүлсэн, шүүх бүгдийг хэрэгсэхгүй бол-госон гэж албан бичиг өгөөгүй юм билээ. Шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо, цагдаа-гийн байгууллагын бүртгэсэн хэргийн тоо зөрүүтэй гарч болно. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын байгууллага мөрдөн байцаах ажил-лагааны явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдсон ямар ч асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээтэй. Ийм байдлаар эрх бүхий байгууллагаас шийд-вэрлэсэн асуудал шүүхэд ирдэггүй. Иймээс цагдаа .шүүхийн тоо зөрүүтэй гарч болно шүү дээ.
-Та сая таван хэргийг хэрэгсэхгүй болгосон гэлээ. Ямар учир шалтгаанаар ийнхүү хэрэгсэхгүй болгосныг тодруулж болох уу?
-Шүүхийн тогтоолоос үзэхэд шүүгдэгч нар гэм буруутай болох нь нот-логдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх мэт шалтгаанаар цөөхөн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ер нь ямар ч ажил мэргэжлийн хүн ямар ч төрлийн хэрэгт холбогдсон байлаа ч гэсэн үндэслэл муутай, мөхөс баримт нотолгоог үндэслэж сургаар, дуулианаар, дарамт шахалтаар ял шийтгэх эрх шүүхэд байхгүй.
-Авилгалын хэрэгт ямар ажил эрхэлдэг хүмуүс холбогдож байна.Тэд чухам яагаад ийм хэрэгт өртсөн талаар судлав уу ?
-Янз бүрийн ажил мэргэжил, албан тушаалын хүмүүс байна. Судалгаа хийгдсэн есөн жил зургаан сарын байдлаар авч үзвэл хээл хахууль авсан хэрэгт хил гааль, шалган нэвтрүүлэх, цагдаа, прокурор, төрийн сан, тагнуулын газрын гэх мэт байгууллагын гүйцэтгэх ал бан тушаалтнууд, харин хээль хахууль өгсөн, зуучилсан хэрэгт хувиараа аж ахуй эрхлэгчид, компанийн захирлууд холбогдсон байна. Энэ хэрэг үйлдэгдэхэд ажилтны хувийн байдал, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт, удирдлага сул, ажилтнуудыг уг албанд авахдаа судлаагүй, хариуцлагагүй ханддаг зэрэг олон хүчин зүйлээс гадна нийгмийн чанартай хүчин зүйлүүд ч нөлөөлжээ гэж үзэх үндэслэлтэй.
-Манайд хээл хахууль дээр доргүй газар авсан гэдэг. Гэтэл шүүхээр шийдэгдэж байгаа хэргүүдийн тоо харьцангуй цөөн байх юмвүүний учир шалтгаан юунд байна. Ер нь коррупци буюу манайхаар авилгалын хэрэг гэдэг юу юм бэ ?
-Хууль цаазын толь бичигг коррупци гэдгийг албан тушаалтан өөрт нь итгэж олгосон эрх хэмжээ, засаглалын эрх мэдлийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглахад чиглэсэн улс төр, төрийн удирдлагын хүрээн дэх гэмт ажиллагаа гэж тодорхойлсон байдаг. Ер нь коррупци нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бие даасан бүрэлдэхүүн биш, албан тушаалын хэд хэдэн гэмт хэргийг өөртөө багтаасан нэгдмэл ерөнхий ойлголт гэж үздэг. Манай Эрүүгийн хуулийн заалтаас үзвэл хээл хахууль, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бу-саар зарцуулах гэх мэт албан тушаалын олон хэргийг үүнд хамруулж ойлгож болохоор юм билээ. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрснөөр бол энэ төрлийн хэргүүдтэй хийх тэмцэлд олон нийтийн оролцоо, хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй гэдэг. Коррупцийн гэмт хэргийг эрх мэдэлтэй, өндэр албан тушаалтнууд зохион байгуулалттайгаар хорших замаар, далд нууцаар үйлддэг. Нууцлаг байдалд үйлдэгддэг, төрийн албан тушаалтнууд оролцдог учраас илрүүлэхэд түвэгтэй гэдэг. Коррупцийн гол цөм нь хээл хахууль. Магадгүй коррупцийн эдгээр онцлог байдлаас шалтгаалаад эдгээр хэргийн талаар хааяа сонин хэв-лэлээр шуугиад байдаг ч гүйцэт шалгагддаггүй, тог-тоогддоггүй, шүүхэд ирдэггүй байж болох юм.
Шалгаад тогтоогоод өгдөг ч шүүх нь хэрэгсэхгүй болгочихдог, шүүх шийдэхгүй байна, шүүхээс болоод байна гэх мэт шүүмжлэл хааяа хэвлэл мэдээллээр гардаг. Гэтэл бодит байдал дээр тэр хэрэг нь шүүхэд ирээгүй байдаг. Энэ нь зарим талаар коррупцийн шинжтэй хэргийг шалгах ажиллагаанаас хөн-дийрүүлэх, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн арга байж болох л доо.
-Энэ төрлийн хэрэгт оногдуулж байгаа ял хэтэр-хий хөнгөн байгаа тухай хүмүүс ярилцдаг. Хуульд өөрчлөлт оруулж.ял шийт-гэлийг чангатгах шаардла-гатай юм биш үү?
-Хүчин төгэлдер үйлчилж буй Эрүүгийн хуульд заас-наар албан тушаалын гэмт хэргийн бүлэгт хамаарах хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн хэмжээ хөнгөн биш. Бусад улс оронд ялын хэмжээг өөрчлөх ялангуяа хүндрүүлэх зэрэгт урт хугацааны, өргэн цар хү-ррэтэй судалгаа, шин-жилгээний ажлыг янз бүрийн хэлбэрээр явуулж байж, эрдэмтэд судлаачид олон нийтээр хэлэлцүүлж байж, хуулиа өөрчилдөг юм билээ. Хэн нэг албан тушаалтан дуртай цагтаа 10 жил эсхүл 20 жил хорих болгоно гээд хуульд өөрчлөлт оруул-чихдаггүй юм билээ.
-Уучлаарай, ярилцла-гынхаа сэдвээс тэс өөр нэг зүйл асуучих уу. Та саяхан Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүг-чээр томилогдсон. Ажлын ачаалал чинь ямархуу байна?
-Тиим ээ, би Монгол Улсын Ерөнхийлөгчийн зар-лигаар саяхан Дээд шүүхийн шүүгчээр томилогдож ажлаа аваад байна. Ер нь Захиргааны хэргийн танхимын ажил нэлээд их байх төлөвтэй.
(өдрийн сонин 2004.12.14 306)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button