Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танаа

Уг хүсэлтэд
Сониныг сугалаагаар захиалуулах явдлыг зогсоолгох тухай
Сүүлийн жилүүдэд сонин хэвлэлийи захиалгыг явуулахдаа сониныг сугалаа болгон ашиглаж хорин хэдэн машин, хэдэн давхар байр орон сууц хүртэл санаанд орсон болгоноо амалдаг зохисгүй хандлага бий болсноос чөлөөт хэвлэл зүй зохисоороо хөгжихөд саад болж байна.
Энэ байдлаас болж уншигчид зөвхөн сониныг ун-шихын төлөө биш түүгээр аз сорих хэрэгсэл болгоход хүрчээ. Нөгөөтэйгүүр аливаа төрлийн сугалаанаас төсөвт
орвол зохих орлого огт орохгүй байгаа юм.
Мөн сонин хэвлэлийг сугалаагаар захиалуулж буйн цаад талд уншигч захиалаг-чийг хуурсан залилангийн гэмт хэрэг ч нуугдаж байхыг үгүйсгэхгүй.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй аливаа сонин хэвлэлийг сугалаагаар захиалуулах явдлыг таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ авч өгөхийг хүсье гэжээ.
(өдрийн сонин 2004.12.14 306)