Цахилгааны үнийг нэмэхгүй байхыг үүрэг болгов

ОХУ-аас импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах чиглэлээр Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаархэлэлцэн, ОХУ-ын Засгийн газарт санал тавих, хоёр талын холбогдох яам, байгууллагуудтай тохиролцох, транзит тээврийг тэм өр замын тарифтай уялдуулах зэргээр хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Yйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү нарт даалгалаа. Түүнчлэн уг захирамжаар, газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаарх хуулийн төслийг 2005 оны эхний улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээ авах, газрын тосны бүтээгдэхүүнийг хэд хэдэн орноос импортлох чиглэлээр гадаад орнуудтай хийж байгаа яриа, хэлэлцээг идэвхжүүлэх, Төмөр замын хэрэг эрхлэх газар, гаалийн байгууллагатай хамтран газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор оруулах хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг дэс дараатай нэмэгдүүлэх талаар санал боловсруулж Засгийн газарт оруулахыг Yйлдвэр, худалдааны сайдад, газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн үнэ бүрдэлт, импортын талаар Шударга буе өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд судалгаа хийж, зах зээлд дангаар ноёрхох байдал бий болж байгаа эсэх талаар дүгнэлт гарган Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ч.Улаанд туе туе даалгав. Yүний зэрэгцээ, манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний өсөлтийг хангах, үнийн эрсдлээс хамгаалах Засгийн газрын стратеги, улсын нөөцийн шатах, тослох материалын нэр төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж 2005 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, Yйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгаж, түлш, эрчим хүчний салбар дахь алдагдлыг багасгах, дотоод нөөц бололцоогоо дайчлах бодлого баримтлан, тууштай үйл ажиллагаа явуулж, улмаар цахилгаан, дулааны үнийг 2004-2005 оны өвлийн улиралд нэмэхгүй байх талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй зөвшилцөж ажиллах арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүүд үүрэг болголоо. (өнөөдөр 2004.12.14 290)