Маргаж болно, гэхдэээ байшингаа нураахгүй байх хэрэгтэй

Ирэх оны төсөв орлого талдаа хэд хэдэн онцлогтой болсон. Тодруулж хэлбэл, архи, тамхи, шар айраг, дарсны онцгой албан татварыг нэмэгдүүлж, үүнээс улсын төсөвт 13 орчим тэрбум төгрөгийн орлогыг нэмж олохоор тооцлоо. Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, уул уурхайн салбарт ашиглаж байгаа усны нэг шоо метрт 100 орчим төгрөгийн хураамж авдаг байхаар тогтлоо. Өмнө нь дээрх салбарт ашигладаг усны нэг шоо метр тутамд зургаан төгрөг төлдөг байсан юм билээ.
Ингэснээр улсын төсөвт 2,4 орчим тэрбум төгрөгийн орлого нэмгэдэх болно. Бас нэг онцлог гэвэл, Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ хэлэлцэх явцдаа 9,5 тэрбум төгрөгийн орлогыг нэмж олох үүрэг өгсөн. Засгийн газрынхан энэ үүргийг биелүүлж, мөнгө олох учиртай.
-Төсвийн зарлагыг ямар байхаар тооцов?
Ирэх оны төсвийн зарлага бас хэд хэдэн онцлогтой. УИХ-аас амьжиргааны
баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, гурваас дээш хүүхэдтэй өрхийн хүүхэд бүрт сар бүр 3000 төгрөг олгох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл ирэх оны улсын төсвөөс Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 21,6 тэрбум төгрөгийн зардал гаргана гэсэн үг. Ийм зардал өмнөх жилүүдийн төсөвт байдаггүй байсан юм. Монголбанкинд төлөх өр бий. Тодруулбал, ОХУ-д их өрийг төлж дуусахад Монголбанкнаас зээл авсан байдаг. Ирэх онд зээл, түүний хүүгийн хамт 15 орчим тэрбум төгрөгийг Монголбанкинд төлнө. Дараагийн онцлог гэвэл, энэ жилээс эхлэн долоон настай хүүхдүүд сургуульд элсдэг болсонтой холбоотойгоор төсвөөс 10 гаруй
тэрбум төгрөгийн зардал гарч байна. Дээрээс нь УИХ цалин нэмэх, тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүүг арилгахад тодорхой хөрөнгө зарцуулах хэрэгтэй гэж үзсэн. Энэ бүхэн ирэх оны төсвийн онцлог болж байна. Би хувьдаа юм юмтай төсөв баталлаа гэж бодож байгаа.
-Цалинг 7,5 хувиар нэмэхээр болж байна. Харин яг хэзээнээс нэмэх юм бэ?
Төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг нэмэхэд 10 орчим тэрбум төгрөг төсөвт суулгасан. Ирэх оны долдугаар сарын 1-нээс нэмэхээр тооцож байна. Яагаад гэвэл инфляцын төвшнөөс арай илүү гаргаж 7,5 хувиар нэмэхээр төлөвлөсөн юм. Мэдээж хэрэг, оны эхнээс инфляц гэдэг ойлголт байхгүй. Оны дунд хүрч байж мэдэгдэх учраас цалин нэмэх хугацааг ингэж тооцсон юм.
-Төсөв хэлэлцэх үеэр хөрөнгө оруулалтын асуудал УИХ дахь бүлгүүдийн дунд багагүй маргаан үүсгэсэн. Ирэх оны төсөвт суулгасан хөрөнгө оруулалтын хэмжээг чамлаж буй хүн цөөнгүй байна. Үүнийг тодорхой тайлбарлаж өгнө үү?
Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 59 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн дүн гарахаар байна. Одоогийн Засгийн газар үүнээс гурван тэрбум төгрөгөөр дутуу төсөл өргөн барьсан юм. Яагаад гэвэл, хөрөнгө оруулалтын бодлогыг эргэж харах шаардлага бий. Үр ашиггүй хөрөнгө оруулалт, эсвэл ойрын хугацаанд үр дүнгээ өгч чадахгүй зүйлд хөрөнгө хаяад байгаа явдал байгаа юм. Их эвслийн Засгийн газар захиргааны шинэчлэлийн бодлого буюу аль болох олон хүн төвлөрсөн газартаа илүү
анхаархал тавих бодлого баримталж байгаа. Ингэхгүй болохоор Монгол Улсын төсвийн хэдхэн төгрөгийг талаар нэг цацаад байхаар энд тэндгүй тал тоосготой, дутуу орхисон барилгатай болоод байна. Энэ үүднээс зарим хэмнэлтийг хийж хөрөнгө оруулалтын хэмжээг өмнөх оныхоос гурван тэрбумаар дутуу оруулсан юм. Харин УИХ дээр ярьж байгаад хөрөнгө оруулалтын дэмжээг дөрвөн тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан. Ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум төгрөгөөр нэмэгдэж
байна. Би хувьдаа хөрөнгө оруулалтын үр ашигт сэтгэл дундаар явдаг. Манайхан гадаадаас баахан зээл аваад, түүний дотоодын эх үүсвэрийг улсын төсвөөс гаргаад байдаг. Гэтэл зээл авсан компани, байгууллагууд ямар ч хариуцлага хүлээдэггүй, эцэст нь бүх ачаалал төсөв дээр буудаг. Ийм байдлыг багасгах гэж оролдсон юм.
Харамсалтай нь саяын баталсан төсөвт нэг их сүртэй багасаж чадсангүй.
-Эрх баригчид онцгой албан татварын хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргалаа. Ингэх зайлшгүй шаардлага байсан юм уу?
Ирэх оны төсөвт шинэ зардал цөөнгүй гарсныг дээр хэлсэн. Ийм болохоор төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон юм. Бид гутал хувцас, талх тариа үйлдвэрлэж байгаа хүмүүсийн татварыг нэмэх сонирхол байгаагүй. Харин онцгой хэрэглээ буюу заавал хэрэглэх албагүй барааны татварыг нэмэхээр шийдсэн. Олон улсын жишгээр аваад үзэхэд ийм л байдаг юм билээ. Хүн архи, шар айраг уухгүй байлаа гээд үхчихгүй. Нөгөө талаас Монголын нийгэмд архидалт хавтгайраад байна шүү дээ.
Өнөөдөр манай улсад 1000 төгрөгийн үнэтэй архи маш олон бий. Боловсон савтай цэвэр усныхааа үнэтэй ижил архи зардаг улс хаа ч байхгүй. Согтууруулах ундаа тансаг хэрэглээ учраас уух дуртай нэг нь өндөр үнэ төлөөд ууна л биз гэсэн бодлого баримталсан юм.
-Дотоодын шар айрганд татвар ногдуулдаг болсноор үндэсний үйлдвэрүүд мөдхөн хаалгаа барина гэсэн шүүмжлэл их гарч байна. Энэ хэр ортой вэ?
Үндэснийхээ эрх ашигт харшилдаг үндэсний үйлдвэр байж болохгүй. Өөрөөр хэлбэл, манайх шиг 170 орчим архины үйлдвэртэй, тэдгээр нь хоорондоо өрсөлдөөд улс орноо хөгжүүлсэн түүх дэлхийд байхгүй. Гадаадын улс орнуудад архины талаар төрийн хатуу бодлого явуулдаг. Аль болохоор цөөхөн үйлдвэртэй, тэдгээрээр чанартай архийг боломжийн үнээр хийлгээд борлуулах эрхийг нь төрөөс хянадаг юм билээ.
Манайхан болохоор мундаг үйлдвэрлэл байна хооронд нь өрсөлдүүлээд байя гэсэн буруу бодлого барьдаг. Яг үнэнийг хэлэхэд би ч гэсэн Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд байхдаа буруу боддог байсан энэ өнцгөөс нь харахаар үндэсний үйлдвэлэлийг цохиж унагааж байгаа хэрэг биш юм. Яг үнэндээ өнөөдөр үйлдвэрлэлийн төвшинд хүрсэн нь АПУ, Спирт бал бурам, САПУ л байна. Бусад нь жижиг бөгөөд тэнд хийж байгаа архины чанар, технологийн нөхцөл, горим хэцүүхэн шүү дээ.
-Татвар нэмсэнтэй холбоотойгоор зарим үйлдвэр бүтээгдэхүүнийхээ үнийг 1-2 дахин нэмэхээр төлөвлөж байна. Сангийн яам үнийн өсөлт дээр хяналт тавих уу?
Бид онцгой татаварын хэмжээг нэмэхдээ зарчмын нэг өөрчлөлт хийсэн. Өмнө нь архины үнийн 70 хувийн татварыг улс онцгой татвар гэж авдаг байлаа. Өөрөөр хэлбэл архины үнээс шалтгаалж ялгаатай татвар ногдуулдаг байсан юм. Энэ нь бага татвар төлөхийн тулд архиныхаа үнийг хямд байлгах сонирхлыг өдөөгөөд байсан. Хуульд өөрчлөлт оруулснаар архи ямар үнэтэй байх нь хамаагүй болсон. Нэг литр буюу архины бет хэмжээнээс дөрвөн ам.доллар авах юм. Тодруулбал, 500гр-аар савласан нэг шил архинаас 2400 орчим төгрөгийн онцгой албан татвар авна гэсэн үг. Ингээд бодохоор 3000 төгрөгөөс доош үнэтэй архи гэж байхгүй болно. Тооцоо судалгаанаас үзэхэд нөгөө жижиг үйлдвэрүүдийн гаргадаг 1000-ын архины үнэ хоёр дахин нэмэгдэх юм. Харин томоохон үйлдвэрүүдийн архины үнэ ихээр нэмэгдэхгүй. Жишээ хэлье. АПУ компанийн үйлдвэрлэдэг экспортын цагаан архины үнэ 635 төгрөгөөр нэмэгдэх юм.
Эндээс харахад хуулийн өөрчлөлт чанаргүй бүтээгдэхүүн гаргадаг жижиг
үйлдвэрүүдэд хүндээр тусч байна. Архины үнийн өсөлтөд хяналт тавих нь манай яамны хийх ажил биш. Чанаргүй хулхи бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд хаалга барих нь тодорхой болж байна.
-Шар айрагны тухайд?
Би өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа шар айрагны татаварыг тэглэсэн хүний нэг байгаа юм. Тэр үед дотоодод үйлдвэрлэсэн шар айраг гадаадынхтай өрсөлдөх чадвар тун муу байлаа. Өнөөдөр дотоодын шар айраг татваргүй, харин импортын шар айрагны литр тутмаас 2 0центийн онцгой албан татварын тухай хуулийг өөрчилснөөр дотоодод үйлдвэрлэсэн шар айрагны литр тутмаас 20 цент буюу ойролцоогоор 242 төгрөгийн татвар авахаар боллоо. Харин импортоор оруулж ирсэн шар айрагны литр тутмаас 50
цент буюу 600 гаруй төгрөгийн татвар авна. Дотоод, гадаадын шар айрганд татвар ногдуулж байгаа нь үндэсний үйлдвэрүүдээ дэмжсэн хэрэг гэж ойлгох хэрэгтэй. Асуудлыг нарийн ойлгоогүй хэрнээ элдэв хэвлэлийн бага хурал хийлгэж, сүржигнэдэг хүмүүс болимоор байна.
-Согтууруулах ундааны үнэ өндөр болчихоор хүмүүс хямд хэрнээ чанарын баталгаагүй архи ууж эрүүл мэндээрээ хохирох юм биш үү?
Хувь хүн өөрөө хариуцлагатай байж сонголт хийх хэрэгтэй. Би хувьдаа хүмүүсийг бага уу гэж уриалмаар байна. Ер нь бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх ёстой. Архи уухгүй байх тийм хэцүү гэж үү. Үнэөссөнөөр архины хэрэглээ 30 гаруй хувиар буурах тооцоо гарсан байна лээ.
-Сонгуулийн үеэр үргүй зардлыг хэмнэх талаар их ярьсан. Төсөв хэлэлцэх үеэр үргүй зардлыг хэмнэж чадав уу?
Ирэх оны төсөвт үргүй зардлыг олигтой хэмнэж чадаагүй. Яг үнэндээ энэ чиглэлэээр ажиллах хугацаа богино байлаа. Дээрээс нь нэмж хэлэхэд, бид сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэж чадаагүй байна. Яг л хуучин байдлаараа асуудалд хандсаар байна.
-Та бүхэн амласнаа амьдрал дээр арай өөрөөр хэрэгжүүлсэн юм биш үү. Тухайлбал, УИХ, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахдаа цомхон болгох бус харин ч нэмсэн. Энэ бүхнийг хуйвалдаад хийгээд байна гэсэн хардлага их байх юм?
Өнөөдөр төрийн бүтцийг өөрчлөөд төчнөөн төгрөг хэмнэлээ гэж хэлэхэд хэцүү байна. Яамдын тоог нэмсэн нь үнэн. Гэхдээ өмнө нь байсан Дэд бүтцийн яам хэтэрхий данхгар байсан юм. Яам данхгар болохоор бодлого нь явдаггүй сул талтай. Тийм болохоор Дэд бүтцийн яамыг гурав салгасан нь оновчтой шийдвэр. Үүнтэй холбоотойгоор зардал, мөнгө тодорхой хэмжээгээр өссөн. Гэхдээ бид яамаасаа том агентлагуудыг цөөлсөн.
Энэ талаас нь авч үзвэл үргүй зардал хэмнэгдэж байгаа гэдгийг баталгаатай хэлж чадна. Одоогоор нарийн тооцоог хараахан гаргаж амжаагүй байна.
-Таны харьяалагддаг Эх орон-Ардчилал эвслийн зарим гишүүн тодорхой хүнд зориулж албан тушаал бий болгодгоо зогсоо гэж ил тодоор шүүмжилж байгаа. Яг тийм зүйл болоод байгаа юм уу?
Би тийм юм болоод байна гэж бодохгүй байна. Тийм ерөнхий юм яриад байгаа гишүүнд өөрт нь хэлж байсан. Хэн гэдэг хүнд зориулж ямар албан тушаал бий болгосоныг тодорхой хэлэхгүй бол хэцүү биз дээ.
-Эх орон-Ардчилал эвсэл, МАХН-ынхан сонгуулийн үеэр амласнаасаа буцаж зарим хүүхдэд 3000 төгрөг өгөхөөр болсон. Энэ мөнгийг хэзээнээс, яаж өгөх юм бэ?
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 21,6 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамаар дамжуулж өмнө нь дөрвөөс дээш хүүхэдтэй өрхөд мөнгө өгдөг байсан. Энэ тогтолцоон дээр суурилаад, зарим зүйлийг сайжруулах замаар хүүхдэд мөнгө өгнө. Угаасаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөнгө авна гэсэн ойлголт байхгүй. Сарын төгсгөл рүү эсвэл дараа сарынх нь эхээр өгнө гэж ойлгох хэрэгтэй.
-Танай намын дарга М.Энхсайхан хүүхдэд өгөх 10 мянган төгрөгийг ирэх оны эхний өдрөөс өгч эхлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ хэлж байсан. Та хэдийг огцруулах асуудал сөхөгдөх юм биш биз?
М.Энхсайхан дарга ч гэсэн 3000 төгрөг өгөх асуудлыг дэмжиж байгаа. Ер нь УИХ дэмжсэний үндсэн дээр ийм шийдэлд хүрсэн гэдгийг хэлье.
-Эвслийн сонгуулийн хөтөлбөрт ирэх оны эхний өдрөөс хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгөх заалт бий. Таныг нам дотроо 10 мянган төгрөг өгөхийг дэмжихгүй байсан цөөн хүний нэг гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?
Худлаа.
-Зарим хүүхдэд өгөх 3000 төгрөгийг ямар хугацаанд олгох юм бэ?
Дөрвөн жилийн хугацаанд олгоно. Өөрөөр хэлбэл одоогийн УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
-Тэтгэврийн зөрүүг тодорхой хэмжээгээр арилгахад 4,8 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Гэтэл ахмадуудын сэтгэлд хүрэхгүй байна. Үүнийг бүрэн арилгачих боломж байдаггүй юм уу?
Би юм юмтай төсөв болсон гэдгийг дээр хэлсэн. Нэг хэсэг нь жагсвал нөгөө хэсэг нь бас л жагсана гэнэ биз дээ. Бүгдэд нь ямар нэг хэмжээгээр мөнгө төсөвлөөд л байгаа
шүү дээ. Энэ жилдээ арай нас өндөр болсон ахмадуудынхаа тэтгэврийн зөрүүг арилгаж болно. Үүнд зориулж, төсөвт 4,8 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Байгаа чадлын хэмжээ л энэ юм. Нэг жилд бүхний шийдэхэд хэцүү цаашдаа үе шаттайгаар тэтгэврийн зөрүүг арилгах болно.
-Улс төрийн хоёр том хүчин парламентад ойролцоо суудал авч, төрийн эрхийг хамтраад барьж буй энэ үед Сангийн сайдын зовлон их байдаг байх. Энэ бүхнийг яаж зохицуулж байна даа?
Ард түмэн ийм сонголт хийчихсэн байхад хоёр талдаа хэрсэн бух шиг зогсоод байвал ямар ч ажил урагшаа явахгүй нь ойлгомжтой. Ямар нэг байдлаар ойлголцлыг бий болгож, аль нэг тал нь буулт хийж ажиллах ёстой. Яг үнэндээ төсөв хэлэлцэх үеэрхадны завсар хавчуулагдах үе цөөнгүй гарч байсан. Энэ талаасаа Алтанхуягт ч биш Засгийн газар, УИХ-ын бүх гишүүнд зовлон бий. Маргаж болно, гэхдээ байшингаа нураахгүй байх хэрэгтэй. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, бие даагчид, БНН-ын
төлөөлөл төсөл хэлэлцэх үеэр ойлголцож чадсан гэж бодож байна.
-Заримдаа шантармаар үе байдаг уу?
Няцаж шатраад байдаггүй. Би өмнө нь УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байсан, дээрээс нь намын ажил олон жил хийсэн болохоор загнуулах зэрэг янз бүрийн зүйл бишгүй үзсэн. Харин ч бид энэ түүхэн боломжийг ашиглаад улсынхаа төлөө хийж болох бүхнийг хийх ёстой.
-Таны ажлын ачаалал их байдаг нь тодорхой. Ар гэрийнхээ амьдралыг яаж зохицуулдаг вэ?
Би 1990 онд МУИС-ийн багш байгаад МСДН байгуулахад нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн юм. Ер нь улс төрийн ажил хийхээр гэрээ мартсан Гэсэр болж хувирдаг. Гэхдээ арваад жил хийсэн болохоор дасчихсан гэж хэлж болно.
-Намынхаа ажилд оролцож байна уу?
Тэр бүр оролцож чадахгүй болохоор сайд царайлаад байна гэж нэлээд их шүүмжлүүлэх болсон шүү.
/2004.12.14 Зууны мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button