Маргаантай тойргуудын асуудалтай танилцаж эхэлсэн

Уг маргааныг эцэслэн шийдэх учиртай Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим гурван шүүгчтэй байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Иргэд Хоёр тойргийн асуудал юу болж байна. Хурал нь хэзээ болох гэж байна вэ? хэмээн асууж сурагласаар байгаа билээ. Дээрх асуудлыг Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Пунцаг, Ч.Тунгалаг нар
хариуцаж байгаа аж. Энэ талаар сонирхохоор бид шүүгч Ч.Тунгалагт хандлаа.
-УИХ-ын хоёр тойргийн асуудлыг эцэслэн шийдэлгүй удлаа. Хүмүүс хэзээ шийдэх гэж байна хэмээн байнга сурагласаар байна. Та хариу өгөх үү?
-Танхимын тэргүүн шүүгч ажилтай эзгүй байгаа. УИХ-ын 24,59 дүгээр тойргийн маргаатай асуудалтай танилцаж хуралд оруулахыг шүүгч Пунцаг бид хоёрт хариуцуулсан. З.Энхболд, Д.Сугар нарын маргаатай асуудлыг УДШ-ийн Захиргааны хэргийн танхимд шийдүүлэх асуудлыг би хариуцаж, хэргийг уншиж эхэлж байна. Оны өмнө арванхоёрдугаар сарын сүүлчээр хурал болно.
-Энэ асуудлыг хэтэрхий удаж, сунжирч байна. Сониноороо асууж тодруулж өгөөч гэсэн сонгогчид цөөнгүй байгаа юм л даа?
– Олон удаагийн хурлаар орсон ийм асуудлыг гар хурууны үзүүрээр яаравчлан шийдэж болохгүй. Уншиж, судлах зүйл их байна. Хурал болох үеэр хэвлэл мэдээллийнхэгнд мэдэгдэнэ гэлээ.

/2004.12.14 Монголын мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button