Шоколад танд тустай юу

Жирэмсэн үедээ шоколад ахиу иддэг байсан ээжээс төрсөн хүүхдүүд илүү инээдэг
Тэд жирэмсэн ба төрсөн 300 эмэгтэй дээр туршилт хийсэн ба туршилтын явцад эхчүүдээс сэтгэл санааны байдлаа үнэлэхийг хүсээд, дараа нь тэдний идсэн шоколадны хэмжээг тооцоолж гаргасан байна. Ингээд хүүхдээ төрүүлсэн эхчүүдээр хүүхдийнх нь зан байдалд зургаан сарын турш ажиглалт хийжээ. Yүний үр дүнд эрдэмтэд Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ шоколад байнга идвэл төрөх хүүхдүүд илүү их инээдэг.
Түүнчлэн хүүхдүүд шинэ нөхцөл байдалд учрах айдас, аймшгийг даван туулах чадвар сайтай, идэвхтэй болдог. Харин шоколад идээгүй эмэгтэйчүүд үл таних орчинтой танилцаж буй хүүхдүүдийнхээ талаар илүү их сэтгэл зовнидог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ дээрх туршилт нь шоколадны үйлчлэлийн тогтолцоог бүрэн дүүрэн тайлаагүй нь мэдээжийн хэрэг бөгөөд тэр дундаа шоколадны найрлаган дахь химийн бүтээгдэхүүн эхэсээр дамжин хүүхдийн бие организмд шингэж үлддэг үү, эсвэл энд илүү нарийн нийлмэл урвал явагдаж байна уу зэрэг олон асуултууд нээлттэй хэвээр үлдэж байна.
Хар шоколадны сүүн шоколаднаас ялгагдах гол онцлог нь зүрхэнд тустай
Хар шоколадыг хэрэглэх нь сүүн шоколадыг бодвол зүрхний үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлдгийг эрдэмтэд гаргажээ.
Хар шоколад эрүүл мэндэд тустай. Харин энэ онцгой шинж сүүн шоколаданд байдаггүй гэжээ.
Туршилтын явцад 12 оролцогч 100 г хар шоколад, 200 мл сүүтэй 100 г хар шоколад мөн 200 г сүүн шоколадыг янз бүрийн хугацааны зайтайгаар идсэн байна. Цагийн дараа тэдний цусан дахь антиоксидант чанарыг хэмжихэд зүрх судасны өвчнийг анагаах чадвартай антиоксидантын хэмжээ ойролцоогоор 20 хувь нэмэгдэж байжээ. Гэтэл сүүтэй хар шоколад, сүүн шоколад хэрэглэх үед дээрх үзүүлэлт илрээгүй байна. Судалгааны үр дүнд сүү нь шоколадны антиоксидант шинжийг бууруулдаг болохыг тогтоожээ.