Онгоцоор зорчихдоо

Мөн нисэхийн өмнө цагаа түлхэж, очих газрын цагтайгаа тааруулж, нислэгийн турш шинэ цагтаа дасах их чухал, ялангуяа тив алгассан нислэгийн үед хэрэгтэй.Нислэгийн өмнө хундага оргилуун дарс уугаарай, дараа нь нислэгийн явцад хоол идэхийн өмнө луувангийн шүүс уух ашигтай.
Чих шунгинах
Онгоцоор нисэх үедээ эвшээ,чих шунгианаж өвдөхийг багасгадаг. Өөр нэг арга бий, түүнийг сэр Уинстон Черчилль хэрэглэдэг байсан. Та амьсгаа авмагц хамраа хуруугаараа хавчиж, агаарын урсгалыг тагнай руу чиглүүл. Ингэснээр чихний доторх даралт гаднахаас их болж, хэнгэрэгний хальс хэвийн байдалдаа буцаж орно. 2-3 секундын дараа чих өвдөхөө больж, онгоцны үйлчлэгч чанга яригчаар ярих нь илүү тод дуулдана. Ийм байдалд 5 орчим минут үргэлжлэх бөгөөд дараа нь дахиад давтаж болно.
Дотор муухайрах
Таван арга санал болгоё.
1.Дасгал хий, мэдээж онгоц өндрөө авах болон буух үед болохгүй. Та онгоцны сүүл хэсэгт очиж 30-50 удаа сууж босоорой. Дасгалын дараа хүйтэн усанд норгосон алчуур духан дээрээ тавьбал илүү үр дүнтэй байх болно.
2.Бохь сайн зажил, гэхдээ өлөн элгэн дээрээ болохгүй, бүр ч дордоно. Эсвэл чихэр хүлх.
3.Сэтгэл зүйн арга хэрэглэ. Цонхоор алсыг харж, ямар нэг үүлийг сонгон авч, анхаарлаа төвлөрүүл.
4.Аэрон уу. Ямар ч гэсэн зааварт тэгж бичсэн байдаг. Хүн бүрийн бие эм хэрэгслийг өөр өөрөөр хүлээж авдаг. Танд тус болох ч юм билүү?
5.Орчин үеийн онгоцоор нисэж бай.