Цаасан мөнгөн дэвсгэрт дээр элдэв нян язганаж байдаг

Хөгжингүй зарим оронд бэлэн мөнгөөр бус чекээр үйлчилдэг болсон нь мөнгөнд ариг гамтай хандах, цаасан мөнгөөр дамжин халдварлах олон нян бактериас сэргийлсэн хэрэг. Олон гар дамжсан цаасан мөнгөөр шар, халдварт томуу, гэдэс ходоодны өвчин халдварлах нь түгээмэл.
Тухайлбал Энэт-хэг улсад хийсэн судал-гаагаар тэдний цаасан мөнгөн дэвсгэрт болох рупи дээр ходоод гэдэс-ний халдвар төдийгүй шээсний замын болон уушгины үрэвсэл, сүрьеэгийн савханцар хүртэл илэрсэн байна. Зөвхөн Огайо мужид /АНУ/ 68 ширхэг нэг долларын цаасан тэмдэгтийг шалгахад 59 нь халдварт өвчний нян иэлрсэн бөгөөд таван ширхэг тэмдэгт дээр гепатит А,В-ийн вирус, уушгины сүрьеэ үүсгэдэг фриндлендерын савханцарыг ч илрүүлжээ.