Сахал, секс хоёр холбоотой гэж үү?

Би түүний болон эхнэр Женнигийнх нь зургийг бүтэн цагаар ч хамаагүй харж суухдаа ийм гоё сахалтай эрд анхны харцаар дурлаж, бүхий л амьдралдаа хайрлаж чадна даа гэж боддог сон.

Харамсалтай нь миний орчин тойронд шүтээн шиг маань хүн ер таарсангүй. Харин яваандаа хүүхэд насны гэнэн хүслэн маань мартагдсан юм.
Дөрөвдүгээр курст байхад минь параллель группийн Д …хэмээх залуу тун шаргуу эргүүлдэг боллоо. Өндөр, булчинлаг, ухаантай тэр надад таалагдаж, энэ таашаал маань хайр болж хувирсан юм. Зуны амралтаар Д… хоёр сар барилгын газарт ажиллахаар, харин би нутаг руугаа амрахаар явлаа. Намар эргэн ирж, сургуулийн үүдэнд ангийнхантайгаа элдвийг ярьж зогслоо… Гэтэл битүү ногтон сахалтай, наранд түлэгдсэн том хүрэн эр над руу салхи татуулан хүрч ирснээ уруулын орчимд үнсээд авлаа шүү. Яасан гэж санана! Д… минь барилга дээр тийм гайхалтай өөрчлөгдсөн байсан юм. Хацар, уруулынхаа хавьд түүний зөөлөн сахлыг хүрэхэд л дур булаам үнэр танарыг нь мэдэрсэн билээ… Чухам энэ агшинаас л би түүнийх болсон. Тэр цагаас хойш бид хоёр хагацаагүй бөгөөд диплом хамгаалахынхаа өмнөхөн миний хүсэлтээр гэрлэлтээ батлуулсан юм.
Мэргэжилтний бодол
Сахалтай эрчүүдийг илүүд үздэг эмэгтэйчүүд юуг анзаарвал зохих вэ?
Санал болгосон ангиллаар
•Саглагар сахалтай эр-хэрүүлч боловч аюул багатай.
•Хоёр см урт сахал- бүхнийг эсэргүүцэгч анархист
•Эрүүгээ ороосон сахал- шийдмэг бус, бүр хулчгар
•Эрүүн дээрх сахал- Шаралхуу зантай спорточ хүн
•А-ля Мефистофель буюу оочтой угалзан сахал-сэтгэгдэл төрүүлэхийг хичээгч.
•Том бавгар сахал- бодгаль боловч ямагт Лев Толстой шиг суут бус.
Yүнээс гадна статистикаас үзэхэд манай гаригийн эрчүүдийн 20 хувь нь сахалтай юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button