Насны зөрүүтэй гэр бүл хэцүү юу

• Хэт хол насны зөрүүтэй эхнэр нөхөр хоёрын амьдралыг харах үзэл бодол, сонирхол нь таардаггүй байна.
• Сексийн амьдралд асуудалтай тулгарах
• Хайр сэтгэлийн харьцааг эцэг эхийн халамжаар орлуулах магадлал
• Партнёртойгоо зохицох сэтгэл зүйн хүндрэл /хүн хэдийчинээ ахимаг байна, сурсан дадал зуршлаа өөрчлөх нь төдийчинээ хүнд байдаг/
• Хосуудын эрх тэгш бус байдал. Тухайлбал ахимаг настай нь харьцаагаа муутгаж, ганцаар үлдэхээс айхын эрхэнд нөгөөдөө үг дуугүй захирагдах.
Хэрэв эмэгтэй нь нөхрөөсөө эгч байвал мөн л хүндрэлтэй.
• Хүүхэд төрүүлэх боломжгүй
• Ийм гэр бүлийг орчин тойрныхон таагүй хүлээж авдаг тул найз нөхдөөсөө өөрсдийн харьцааг нуух, худал хэлэх зэрэг хүнд байдалд эрхгүй орох нь цөөнгүй.
• Нөхөр нь салах, араар тавих өндөр магадлалтай, /эмэгтэйчүүд эрчүүдээс илүү түргэн хөгширдөг/.
Гэхдээ энэ мэтийн хүндрэлтэй асуудлыг насны зөрүүтэй бүх гэр бүлд хамааралтай гэж үзэж болохгүй. Ер нь насны хэт хол зөрүүтэй гэр бүлийн холбооны дийлэнх нь бат бэх, урт удаан байх нь ховор гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.