Босс хүн хошин шогийн мэдрэмжтэй байх ёстой

Босс хүн аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байхыг хичээх хэрэгтэй. Төлбөр тооцоогоо чекээр, дансаар аль болох хийвэл их мөнгө, бас цаг хугацаа хэмнэдэг. Холливудын нэртэй шоу баячууд хүртэл ресторанд хооллохдоо чекээр тооцоо хийж цайны мөнгө өгөх ажлаас өөрийгөө хэмнэж чаддаг байна.
Босс хүн ажил хэрэг өөдрөг урагшилж, улам илүү амжилтанд хүрэхийн тулд доорх зан чанарыг эзэмшиж сурвал зохилтой.
• Магтаал бол зам засалт.
Та ажил үүргээ сайн биелүүлсэн ажилтнууд болон түншүүдээ маш сайн магтах хэрэгтэй. Ийнхүү магтах нь туйлын найрсаг харилцааг бий болгож дараагийн ажилд тэднийг уриалан дууддаг.
• Зэмлэл хүлээн авах чадвар.
Хэрэв түншүүд ба бусад ажилтнууд ямар нэг байдлаар зэмлэл хэлэх юм бол хүлээн ав. Энэ нь таныг тун шударга хүн гэсэн имидж бүрдүүлдэг. Гэхдээ заавал тэр зэмлэлийн дагуу ажиллах албагүй.
• Гуйлт.
Өөрөөсөө бага тушаалын хүмүүстэй найрсаг харьцаа тогтооё гэвэл тэднээс юм гуй.
• Наргианч зан.
Босс хүнд огт байж болшгүй чанарын нэг бол хошин шогийн мэдрэмжгүй байх явдал. Хүнд үед тоглоом наадам болгон сэтгэлээ тайтгаруулах чадвар маш чухал.
• Гайхах.
Гайхаж байгаа дүр эсгэх нь бусдын хөөрүү занг маш сайн өргөдөг. Чи энийг яаж хийж чадав. Ийм богино хугацаанд яаж амжуулдаг байна вэ? гэх мэтээр гайхах үед цаад хүн таны төлөө зүтгэх сэтгэл нь улам оргилж байдаг.