Арьсанд чийг дутагдсанаас хуурайшиж өвчилдөг

Хүний арьсанд чийг их дутагддаг. Арьсны 20 хувь чийг байх ёстой атал манайхны хувьд 2-3 хувь нь чийг байж чадаж байна уу үгүй юу. Эрүүл арьстай бүсгүйчүүд цөөнгүй ч манай цаг агаар өөрийн эрхгүй арьсыг өвчлүүлж эхэлдэг. Ийм нөхцөлд өдөр болгон арьсаа анхаарч арчилж чаддаг хүн л эрүүл арьс, гоо сайхнаа хадгалж чадна.

Yрчлээ сэвхтэй болохоос өмнө бүр залуугаасаа арьсаа зөв арчилж эхлэх нь зүй. Нэгэнт өнгөрсөн хойно нь хичнээн үнэтэй тос түрхэж, мянга арчиллаа ч 10 жилийн өмнөх тэр эрүүл арьсаа нөхөж чадахгүй. Арьсандаа аль болох их чийгшүүлэлт өгөхийн тулд ядаж оройдоо халуун хүйтэн жин тавих, чийгшүүлэлт сайтай тос, пудр хэрэглэх нь чухал. Мөн бүлээн душээр нүүрээ цохиулах ч тустай. Унтахын өмнө заавал энгэсэг будгаа арилган, сайтар цэвэрлэж арьсаа амраах хэрэгтэй.
Хуурайшилттай, эрүүл бус арьсанд хэдэн зуун долларын, брэндийн тос авч түрхээд ч нөлөө үзүүлдэггүй. Энэ тос муу, эсвэл миний нүүрэнд тохирохгүй байна гэж гомдоллодог. Тос нь муудаа биш таны арьс чийгшилтгүйгээс тосыг шингээн хүлээн авч чадахгүй байгаа хэрэг. Тиймээс арьсны суурь, фундаментанд анхаарал тавьж арчлах нь зүйтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button