Францчууд ба хайр дурлал

Хайр сэтгэлээ илэрхийлэх хамгийн төгс хувилбарыг хэлнэ үү? гэсэн асуултанд ихэнх нь алс холын далайн эрэг дээр, шингэж буй наран доор гэж хариулжээ.
Та бүсгүй хүнийг яаж эргүүлдэг вэ? гэсэн асуултад 40 хувь нь цэцэг бэлэглэнэ гэсэн бол үлдсэн хэсэг нь зоогийн газар /кинонд, театр/ урина, алчуур зэрэг бяцхан бэлэг бэлэглэнэ гэжээ. Эцэг эхтэйгээ танилцуулна гэсэн хариу ч байлаа.
Та хаана загас наадуулах дуртай вэ? гэсэн асуултанд 75 хувь нь ойд, 20 хувь орон дотроо, 5 хувь нь угаалгын өрөө, гал тогооны өрөө, галт тэрэг гэж хариулсан байна. Асуулгад оролцогчдын 63 хувь нь туршлагатай амрагтай энгэр зөрүүлэх сонирхолтой байв /эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь/ Төгс эр гэж ямар эр байх вэ? гэсэн асуултад бараг бүгдээрээ Гоё, царайлаг, сайхан хувцасладаг, джентельмен эр гэж хариулжээ. Франц эрчүүдийн бодлоор хамгийн секс эмэгтэйчүүд бол Изабель Аджани, Эмманиуэль Беар, Софи Марсо, харин хамгийн секс эр гэж франц бүсгүйчүүд Роберт Редфорд, Пол Ньюмен, Кевин Костнер нарыг нэрлэжээ.