Секс төөрөгдлүүд ба тайлбар

1.Цэвэршсэний дараа дур ханалт нэг л онцгүй болчих юм гэж эмэгтэйчүүдийн 78 хувь нь үздэг.
Ийм төөрөгдөл сэтгэл зүйн шалтгаануудтай /нас ахихаар гоо үзэсгэлэн арилдаг гэж бодох гэх мэт/ холбоотой байх гэж эрдэмтэд үздэг. Yүнээс гадна бие махбодийн /үтрээ хуурайшсантай холбоо бүхий сексдэх үеийн эвгүй үнэр/шалтгаанууд ч бас байх. Yнэндээ бол хүүхэд төрүүлэхээ больчихлоор бэлгийн ажиллагаа, дур тавих чадвар үгүй болчихдоггүй, харин ч бүр эсрэг. Цэвэршсэн эмэгтэй жирэмслэхээс айхгүй болохоор сексээс хавьгүй илүү таашаал хүртэж болно.
2.Эрчүүдэд ердийн секс юм уу минет /бөгсдөх/ хоёрын аль ч ялгаагүй
Энэ төөрөгдөл /цэвэр эмэгтэйчүүдийн/ бараг эр хүн болгон амраг бүсгүйгээсээ элдэв гаж энхрийлэл хүсдэгтэй холбоотой юм. Гэвч ихэнх эрчүүд минетийг бүрэн ханамжтай секс гэж үздэггүйг сексологчид нотолжээ. Энэ нь эрчүүдийн дотоод ухамсарт бэлгийн хавьталт бүр эмийгээ жирэмслүүлэх ёстой гэсэн өвөг дээдсийн оюун ухаанаас үүдэлтэй бололтой.
Дашрамд нь Дуучин Мерилин Мэнсон /хэрэв түүний ярилцлагад итгэвээс/ өөртэйгээ оральный секс үйлдэхийн тулд хоёр хавиргаа авахуулжээ.
3.Бэлгэ эрхтэн бүдүүн, урт байх тусмаа эм хүнд амттай
Эрчүүд өөрсдийн эрхтнээ эмэгтэйчүүдэд ингэж зураглан үзүүлэхийг эрмэлздэг. Энэ нь эртний атавист төсөөллөөс улбаатай юм. Хүй нэгдлийн үед бэлгэ эрхтний хэмжээг амьдралын үндэс, үр удам үлдээх хэрэглэл гэж үздэг байж. Иймээс том эрхтэнтэй нь бусдын дээр гарна.
Yнэн хэрэгтээ бол амраг эрийн тачаал, эрхтний босолтоо барих техник, чадвар урт, бүдүүний хэмжээнээс чухал болохыг шинжлэх ухаан тогтоожээ.
Эр амьтдын бэлгэ эрхтний стандарт хэмжээ
Хөх халим-3,5 м, заан-1,8 м, бух-91,5 см, далайн морь болон хирс -61 см, бодон -45,5 см, далайн заан-35 см, бар-28 см, горилл-5см, муур-2,5 см, шумуул-0,25 мм байдаг байна.