Инфаркт болсон хүн секс хийхдээ

Хэрэв та 2-3 давхарт амьсгаадахгүй, өвдөхгүй, аритм байхгүй бол хурьцаж болно.
• Архи, согтууруулах ундаа, цадтал идэх, халуун ванн хориотой. Мөн Кама судрын элдэв байрлалаар хурьцах гэж оролдох хэрэггүй.
• Хурьцлын үед зүрх өвдвөл валидол ба нитроглицерин уу.
• Айж сандрах хэрэггүй. Хурьцлын үед инфаркт дахин болох магадлал 1 хувь байдаг учраас санаа зовох юмгүй. Сэтгэл зүйн бэрхшээлээ дарж, бэлгийн хэвийн амьдралдаа ор.
Хурьцлын үед эрэгтэй нь дээрээ байрлалаар хурьцахыг зүрхний эмч нар зөвлөдөг. Голдуу эрэгтэй нь дээрээ байрлалд зүрхний шигдээс болдог нь судалгаагаар нотлогджээ.
Хурьцлаас бүрмөсөн татгалзах хэрэггүй. Түрүү булчирхайн үрэвсэл, депресси, уурламтгай цочромтгой болох магадлал их.
Бид гадаад хүчин зүйлүүдээс болж, хүн өвддөг гэж үздэг ч үнэндээ хайр дутсанаас ихэнх өвчин үүсдэг байна.
Хурьцлын үед нас барах нь
Хурьцлын үед нас барах тохиолдол нилээд ховор боловч гардаг. Алдарт зураач Рафаэль, Францын ерөнхийлөгч Лебрен гэх мэт.
Ер нь хурьцлын үед инфаркт, инсульт болох нь олон ч хүмүүс ихэнх нь нуудаг учир тоо бүртгэлд бараг тусгагддаггүй.
Зүрхний мэс засалч Кэрол Купер хэсэг эрдэмтдийн хамт зүрхний өвчнөөр нас барсан 5000 тохиолдлыг судалжээ. Тэдгээр нас барагсдын зөвхөн 18 нь хурьцлын үед нас баржээ. Өөр олон сонирхолтой баримтууд байдаг. Хурьцлын үед нас барагсдын 4/5 нь өөрийн байнгын амрагтай биш, харин өөр хэн нэгэнтэй байсан ба ихэнх тохиолдолд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Мөн тал хувь нь өөрөөс хавьгүй залуухан бүсгүйтэй янаг амрагийн ажил үйлдсэн байв.