Таны сэрлийн цэг хаана вэ?

Хэрэв эцэж цуцталаа л гар хангалга хийдэггүй бол хоргүй. Харин ч эсрэгээр гар хангалгын тусламжтайгаар эмэгтэй хүн өөрийн сэрлийн цэгүүдээ олж мэднэ. Мөн тод илрээгүй сэрлийн цэгүүдийнхээ мэдрэмжийг вибратор зэргийн тусламжтайгаар нэмэгдүүлж болно.

Энэ үед сексийн уран зөгнөл, сэтгэмж, мөрөөдөл байх нь гарцаагүй. Ер нь эдгээр мөрөөдөл ул үндэсгүй байдаггүй. Жишээ нь амандаа эр хүний бэлгэ эрхтэн хийж байна гэж төсөөлдөг бол таны ам илүү мэдрэмжтэй цэг гэсэн үг. Иймээс секс судлаачид хосуудад өөрсдийн мөрөөдөл сэтгэмжээ хуваалцаж байхыг зөвлөдөг. Энэ нь сэрлийн цэгүүдээ эрж олох нэг ёсны зааварчилгаа.
Зарим тохиолдолд хүн сэрлийн цэгийнхээ боол болох нь бий. Ялангуяа эмэгтэй хүний хувьд энэ нь их тод илэрдэг. Ямар нэгэн маш мэдрэмтгий сэрлийн цэгт хүрээгүй цагт эмэгтэй хүн биеэ барьж байдаг, харин яг түүнд хүрэхэд эмэгтэй хүн секс хүсээгүй байсан ч биеэ барьж чадахаа больж, эсэргүүцэхээ больдог. Гэхдээ ийм тохиолдол их цөөн гардаг. Бүх зүйл тухайн эмэгтэйн мэдрэлийн өдөөмтгий чанар, амьдралын нөхцлөөс хамаардаг. Зарим эрэгтэй эм хүний бэлгэ эрхтэнд гараа хүргэх нь маш балиар гэж үздэг, үүнээс болоод олон эмэгтэй хичнээн жилийн турш дур тавихын даваан дээр очоод амсаж чадддаггүй.
Нэг өвчтний нөхөр эхнэрийнхээ хэлүүг маш онцгой маягаар таалж сайхан дур тавиулдаг байв, тэгээд тэр бүсгүй нөхөртэйгээ хэрэлдэж маргахдаа гэнэт Би түүнгүй яана уу? Дахиад ийм хүн олдохгүй байх гэж айгаад бууж өгдөг, өөрөөр хэлбэл сэрлийн цэгийнхээ боол болжээ. Хүүхэнд хэцүү байдаг ч тэр ил гаргаж чаддаггүй, нөхөр нь ч үүнийг чадамгай ашигладаг байв. Гэхдээ сэрлийн цэг ингэж тод илэрсэн тохиолдол маш ховор.
Эр эм хүний бэлгийн сэрэл өдөөгдөх чадвар ялгаатай, эр хүнийг илүү механик гэхэд болно.
Мэргэжлийн янхан түүнийг дор нь өдөөх тохиолдол цөөнгүй, гэтэл эмэгтэй хүн нөхөртөө хайртай ч ямар нэг шалтгаанаар биеэ барьж байдаг бол тийм сайхан мэдрэмж амсуулж чаддаггүй.
Эмэгтэй хүний бэлгийн өдөөлт маш өвөрмөц, хувийнсаг, түүнд яаж гэдэг нь биш харин хэн өдөөж байгаа нь илүү чухал. Эр хүн хичнээн чадмаг амраг байгаад хүүхний сэтгэлд хүрч чадаагүй бол хүүхний сэрлийн цэгүүд хаагдмал мэт болдог.
Хэрэв ямар нэг шалтгаанаар амрагаа соливол сэрлийн цэг өөрчлөгдөх нь бий. Гэхдээ огт алга болно гэж үгүй, тэд харилцан нөхөгдөж байдаг. Нэг хүүхний нөхөр нас баржээ. Дараагийн амраг яг хуучин нөхөр шиг нь энхрийлэх гэхээр хүүхний сэрэл хөдлөх нь битгий хэл огт өөр нас барсан нөхөртэй нь холбоотой дурсамж хөвөн гарч ирж болно. Тэгээд юун секстэй мантай. Ийм учраас сэрлийн хамгийн чухал цэг бол уураг тархи юм. Арьсанд хүрч шүргэх үед сэрэл өдөөгдөхөөс өмнө эхлээд тархи уг мэдээллийг боловсруулах ёстой, яагаад энэ холбоо үүсэж байгааг тодорхойлно. Тэгэхээр сэрлийн цэгүүд арьсанд бие даан оршдоггүй, харин тархин дотор байдаг. Бусад мэдрэмжийн эрхтнүүд мөн адил, тэд боловсруулж үнэлүүлэхийн тулд мэдээллээ хамгийн гол сэрлийн цэг рүү илгээдэг.
Хүн бүр өөрийг нь магтах, түүний тухай сайнаар ярихад дуртай. Yүнээс л бүх юм эхэлдэг. Аливаа эротик холбоонд долигонох элемент агуулагддаг, ялангуяа сонсгол бэлгийн сэрэлд их нөлөөтэй.
Магтаал болон бэлгийн чадавхийг нь үнэлсэн үнэлэмж олон хүнийг галзууруулах шахдаг. Эсвэл секс үг хэллэг, энхрийлсэн хэлбэртэй Чи миний туулайхан, муужгай, шувуухай, эсвэл Энэ хэний өгзөг вэ?, Жаахан хөвгүүн минь хаа байна? /ямар хүүгийн тухай ярьж байгааг нь ойлгомжтой/ зэрэг үгс, заримдаа хараалын үг дур хүслийг их өдөөдөг. Хүн бүрийн сэрэл өдөөлт өөр. Харин ёолж гинших, амьсгал давхцах чимээ, амандаа үглэх зэрэг нь бүх хүмүүст адил, далд ухамсарт дээд зэргээр нөлөөлөн сэрэл хөдөлгөдөг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button