Yе мөч өвдөхөд хэрэглэх энгийн аргууд

Өвчтэй газарт тосоо түрхэн, 3-5 минут байлгана. Дараа нь үлдсэн тосыг түрхэж, 20 минут байлгана. Тэгээд тосоо арчин, үе мөчөө бүлээн усаар угааж, хаттал арчина.
Гич цусны эргэлтийг сайжруулж, зөгийн бал шаардлагатай бодисуудыг өгч, харин тос илүүдэл шаар хаягдлыг уусгадаг.
• Хайлуулсан цөцгийн тос эсвэл гахайн дотор өөхийг биеийн хэмтэй адил болтол халааж, өвчтэй үе мөчид түрхэнэ. Эхлээд тэр хэсгээ жин тавьж, эсвэл үрж бүлээн болгосон байна. Өвчтэй газраа 15-20 минут тойрог хөдөлгөөнөөр илж, 4 давхар марлинд тос шингээж тавин, дээр нь байцааны навчийг зөөлрүүлж, бүлээсгэн ноосон ороолтоор ороож хононо.
• Yе мөчөө үрж халаасны дараа бүлээн зөгийн балыг тойрог хөдөлгөөнөөр түрхэнэ. Шингэсний дараа дахин түрхэнэ. 20 минут орчим иллэг хийж, 4 давхар хуурай марль тавьж, ноосон ороолтоор боож хононо.
• 50 г 100 настын шүүс, 100 г зөгийн бал, 150 г архийг хольж, бигнүүр тавьж хонуулна.
• Өвчтэй үе мөчин дээр далайн давсыг халааж, 15-20 минут тавина, дараа нь чацарганын тос эсвэл шинэ шүүс түрхэж, чацарганын шүүс эсвэл түүний навч, мөчрөөр чанасан халуун ханданд хөлөө дүрнэ.
• 6 хоолны халбага далайн давсыг нунтаглаж, 6 ш тахианы өндөгний шартай хольж хутгана. Өвчтэй хэсгээ спиртээр арчиж, уг холимогоор жин тавьж, ноосон ороолтоор ороож хононо.
• Хар луувангийн /черная редька/ шүүснээс 1,5 аягыг авч, аяга зөгийн бал, 0,5 аяга архи, 1 хоолны халбага эсвэл далайн давс нэмж, холин, өвчтэй хэсэгтээ 15-20 минут тавина, дараа нь ноосон алчуураар орооно.
• Архи, ургамлын тосыг тэнцүү хэмжээтэй авч холин, өвчтэй хэсэгтээ тойрог хөдөлгөөнөөр илж түрхэнэ. Шөнө жин тавина. Холимогийг хэрэглэхийн өмнө халааж, сэгсэрнэ.
• Yрэвссэн үе мөчинд топинамбурын ханд сайн. 1-1,5 кг навч, иш эсвэл булцууг 20-25 минут чанаж, хөргөнө. Дээр нь 15 харьцаатай ус нэмж, угаалгын онгоцонд хийн орж, 10-15 минут уг ханданд хэвтсэний дараа савангаар угаана. Мөн уураар утаж болно.Yүнийг өдөр бүр эсвэл өнжөөд хийж болно. Өвдөлтийн хэмжээнээс хамаарч, 3-5 эсвэл 20-30 удаа орно.
• Эрхий хурууны яс, өсгий орчимд өвдөхөд 0,5 кг далайн давсыг 5 л их халуун усанд уусгана. Далайн давсны оронд хоолны давсан дээр йодын хэдэн дусал нэмэн хэрэглэж болно. Шөнө унтахаас өмнө халуун уусмалд хөлөө дүрж, 10-15 минут байлгана. Дараа нь хуурай болтол арчиж, зузаан хөвөн даавуун оймс өмсөнө.