З.Энхболд Ядуу улсын засгийн газар даруу амьдрах ёстой

-Үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын талаар ярилцъя. Тухайлбал хамтарсан үйлдвэрүүдийн хувьчлал..?
-Төрийн өмчийн үйлдвэрүүдийг хувьчлах талаархи бичиг баримтыг батлуулахаар яамдуудаас санал авч зөвлөгөө хийж байна. Энэхүү баримт бичгийг баталсны дараа хэзээ, юуг хувьчлах талаархи бодлогыг сонгогчид, үзэгчид маань харах байх. Үүнд хамтарсан үйлдвэрүүдийн асуудал ч багтаж байгаа. Уул уурхайн чиглэлийн хамтарсан хоёр үйлдвэрийг хувьчлах нь зүйтэй гэж холбогдох бодлогын яамдууд үзэж байгаа юм. Гэхдээ УИХ баталдаг учраас хэдийд гэдгийг тааж хэлмээргүй байна л даа.
-Та өмнө нь Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа зардал багасгах, төсвийн байгууллагын дарга нарын машин тэрэгний асуудлаар хатуухан бодлого барьж, шуугиулж байсан. Одоо энэ бодлого тань үргэлжлэх үү?
-Тийм ээ. Харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд данхайсан том машинуудтай дарга нар замбараагаа алдсан байна. Би 1996-1999 онд ажиллаж байхдаа ийм том, үнэтэй шинэ машины зөвшөөрөл өгдөггүй байсан. Бүх төсвийн байгууллага, агентлагууд хөрөнгө худалдан авахдаа ТӨХ-ны албан ёсны зөвшөөрлийг бичгээр авдаг байсан. Одоо ч энэ бодлогоо барина. 100 км-т 25-30 литр бензин иддэг энэ машинууд ямар ч
хэрэг алга. Би ажлаа авсан эхний өдрөө Пүрэвдорж гуайн Ланд круйзерийг Засгийн газрын баазад шилжүүлж, манай албаны хэрэгцээнд явж байсан Соната машин унаж байгаа. Үүгээрээ би бусад агентлаг, төрийн байгууллагынханд үлгэр үзүүлэхийг зорьсон юм. Ингэж болж байна аа, та нар харцгаа, наад үнэтэй машинаасаа хагацацгаа гэдгийг харуулах гэсэн юм. Удахгүй Засгийн газрын тогтоол гарахаар бэлтгэгдэж байгаа. Үүнд үнэтэй машин худалдаж авахгүй байх чиглэлийг тусгасан. Намайг ТӨХ-ны
дарга байхад аймгийн Засаг дарга нар УАЗ-469 машин унадаг байсан. Мал хувьчлагдсан, нэгдэл тарж хуучин аймгийн дарга нарыг бодвол тэдний ажил багассан, бүтэн сараар хөдөө явахаа больчихсон шүү дээ. Тэгсэн мөртлөө 60,70 сая төгрөгний үнэтэй машин унадаг. Одоо Засгийн газрын тогтоол гарахаар буцаагаад 69 машин рүү нь оруулах байх. 69 хямдхан, найдвартай,сэлбэг хямдхан, бензин хоёр дахин бага иднэ. Яахав,
тохь тухын асуудал байгаа л байх. Хотын дарга нарын хувьд Соната түүнээс доогуур зэрэглэлийн машин хангалттай. Ядуу улсын Засгийн газар нь даруу амьдрах ёстой. Энэ бол миний хувийн үзэл бодлоос гадна шинэ Засгийн газраас баримтлах бодлогод буй. Тиймээс буцаад хатуурна, 69-ндөө орцгооно шүү, дарга нар минь гэж хэлмээр байна.
-Дарга нар маань яаж хүлээж авах бол..?
-Мөнгө байхгүй юм чинь өөр арга байхгүй л дээ.
-Өмч хувьчлалас төсөвт орж буй мөнгө тийм ч хангалттай бус байна гэсэн санааг УИХ-ын гишүүд хэлж байсан. Энэ жилийн хувьд таны байр суурь…?
-Төсөвт оруулах мөнгөний хэмжээг бодитойгоор тавих ёстой. Энэ жилийн хувьд хэд хэдэн хамтарсан үйлдвэрүүдийг хувьчлахгүй бол одоогийн төсөвлөсөн мөнгө ч орж ирэхэд хэцүү. Говь-ийн хувчлалыг хэд хэдэн удаа зарлаад хүн авахгүй, будилаад л байна. Харин ирэх жилийн төсөв бол бодитой төлөвлөгөө. Манай улс хамаг юмаа хувьчлаад дуусахын өмнөх шатанд явж байгаа. Эрдэнэт-ийн хувчлал хийгдвэл ахиухан хэмжээний орлогын тухай одож болох байх. Тээвэр, геологи, уул уурхайн салбар гээд аль ч салбарыг аваад үзвэл өмч хувьчлал их хурдацтай явсан. Бид 14 жил
хувьчлал явууллаа. Хувьчлагдаагүй үлдсэн цөөхөн газар бий. Энэ цөөхөн газрынхаа дүнг улсын төсөвт тэд хүрч магадгүй гэсэн таамаг маягаар дээд дунд, янз бүрийн байдлаанр авч үзэж байгаа юм л даа. Дэлхийн зах зээлд төмрийн үнэ өслөө гэхэд Төмрийн үйлдвэрийн үнэ өснө. Ноолуурийн үнэ өсөх юм бол тухайн үйлдвэрийг сонирхох хүн ихэснэ, багасна ч гэдэг юм уу өрсөлдөөнтэй холбоотой учир юуг, хэзээ зарах вэ гэдэг бодлого чухал. Цаг хугацааг нь зөв тогтоовол улсын төсөвт орохорлого нь илүү байдаг. Ганц жишээ хэлэхэд манайх лицензээрээ хувь оруулж Канад, АНУ-ын компаниудтай хамтран байгуулсан ураны хоёр үйлдвэр байдаг. Түрүүчийн
дөрвөн жилд уг үйлдвэрийн хувьцаа ямар я үнэ хуүрэхгүй байсан. Өнөөдөр ураны үнэ хоёр дахин өссөнөөр их үнэ хүрэх төлөвтэй байна. Их гэдэг нэг,хоёр сая ам.доллар.Энэ үйлдвэрүүдийг жаахан будилуулаад хаячихсан юм билээ. Тэгэхээр үнэ хүрч байгаа дээр нь бушуухан зарах хэрэгтэй байна. Түүн рүү гадаадын компаниуд хөрөнгө оруулж бүтээгдэдхүүнээ гарган татвар төлж, тэндээсээ ажлын байртай болох нь Засгийн газрын зорилго.
-Маргаантай, будилаантай асуудлууд бий гэж таны ярианд дурдагдаж байна. Үнэхээр тийм маргаантай зүйл болсон байна уу. Учрыг нь олохгүй бол цаг хугацаа яваад л байдаг…?
-Тийм ээ. Энд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ нэг их удахгүй байх аа. Жишээ нь гэхэд ураны үйлдвэрүүдтэй холбоотой асуудал хууль зөрчөөд ТӨХ-ны гадуур яваад байсан. Уг нь ТӨХ төлөөлөн хувьчлалд бэлтгэх ёстой атал бичиг баримт байхгүй, хаана ч юм бэ, бусад төрийн өмчийн байгууллагууд аваад явчихсан. Үйлдвэр, худалдааны яамтай хамтраад учрыг нь олох гэж л байна.
-ТӨХ-ны даргад хандсан асуултаа үүгээр түр завсрлаж Эх орон-Ардчилал эвслээс сонгуульд нэр дэвшмн өрсөлдсөн З.Энхболд руу хандая. Асуудал ямар шатандаа явна вэ?
-Манай тойргийнхон бол бид нэгэнт төлөөллөө сонгочихсон гэж бодож яваа. Тэр хүн УИХ-ын танхимдаа орж суусан уу, гэдэг чухал биш. Манай хүүхдийг сургуульд оруулж өгөөч, хүнд хэцүүхэн өвөл болох нь туслалцаа үзүүлээч гэх мэт хүсэлтүүдээ тавиад л би яг сонгогдсон гишүүд шиг л биелүүлээд явж байгаа. Хэдийгээр УИХ-танхимд орж суугаагүй ч би төрийн алба залгуулж явна. Цаг алдахгүйн тулд, хуучин энэ байгууллагыг толгойлж байсан туршлагатай хувьд Ерөнхий сайд ажил цэгцлэх хэрэгтэй байна гэсэн учраас эндээ ирээд байж байна. Ялгаагүй л төрийн ажил Захиргааны хэргийн шүүхийн дээд шатны гурван шүүгч сая томилогдлоо, гурав нь удахгүй томилогдох байлгүй. Удахгүй шүүхийн шийдвэр гарахаар жинхэнэ ёсоор
ажилаа хийнэ гэж найдаж байна. Гэхдээ харамсалтай зүйл их болж байна. Хамгийн их харамсч байгаа зүйл бол ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр манай тойргийн асуудлыг төлөөлөх хүнгүй байлаа. Манай торгийн багш нар Нөгөө амласан сургуулийн барилга хаана байна гэж ил захидал бичсэн байна билээ. Би найз гишүүддээ хэлж 25 сая төгрөгийн зураг төслийн ажлыг эхлүүлэхээр зүтгүүлж үзлээ, уг нь гайгүй явж байсан, харамсалтай нь уначихсан байна билээ. Өөрөө дотор нь байхгүй учраас тойргийн сонгогчид маань хохироод байгаа юм л даа. Гэхдээ би чадах чинээгээрээ туслаад явж байгаа.
-Үлдсэн гурван шүүгч томилогдоод бушуухан шийдэгдээсэй гэж хүсэх л үлдээд байгаа юм биз дээ?
-Асуудал надаа хамаарахгүй байна л даа. Чи ялна гэж хүмүүс зоригжуулж л байна. Тойргийн ард түмэн маань сонгочихлоо. Өмнө нь хоёр шатны шүүхээр хэлэлцэгдээд зөв гэдгийг нь нотолчихлоо. Сонгуулийн дөрвөн шатны байгууллагын гурав нь өөрийн чинь сонгогдсон зөв гээд тодорхойлчихлоо. Энд цаг хугацааны асуудал л байна гээд байгаа. ТӨХ-нд ирээд бүтцийг өөрчиллөө. Нэг үеэ бодвол ажил багассан учир 15 хүний
орон тоог цомхотгосон. Ингэснээр 43,6 сая төгрөг төсөвт хэмнэж байна. Даруухан байя гэдэг нь ингэж тоогоор илэрхийлэгдэх ёстой. Яам, агентлаг болгон ингэж төсвөөсөө хэмнээд байвал хэдэн тэрбум төгрөг хэмнэгдэх гээд байгаа юм. Тийм учраас үлгэр жишээ аваач ээ, ингэж хэмнэж болдог юм байна гэж харуулж, өнгөрсөн жилийн төсвийнхөөс 10 хувийг нь хассан. Түүгээр амьдарч чадна гэж бодож байгаа.
-Та ямар ч байсан уриалж байгаа юм байна. Түрүүн хэлсэнчлэн засгийн газрын тогтоол гарна гэдэг маань бас хүчилж байгаа гэсэн үг үү?
-Тэр бол хүчээр хийх алхам. Ингэж хэмнэж болдог юм гэдгийг харуулаад төрийн ажил юм болохоор хүчээр хийнэ л дээ.
-Та АНУ-д суралцаад ирсэн..?
-АНУ-ын Колорода мужийн Денверийн их сургуульд олон улсын удирдлагын магистрын зэрэг хамтгаалаад ирсэн. Мэдээж өмнө нь мэдэхгүй чадахгүй зүйл их байсан. Түүний нэг нь яаж хүмүүсээ ажилтай байлгах вэ гэсэн Засгийн газрын гол зорилт. Түүндээ хариу олж ирсэн. Ирээд их, дээд сургуулиудаар лекц уншиж түүниэгээ түгээж яваа. Ажлын байр гэдэг үг бидний мэддэгээс их өөрчлөгдсөн байна. Ямар нэгэн үйлдвэрт
бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм уу, үйлчилгээ хийснээрээ ажлын байртай байна гэдэг ойлголт өөрчлөгдсөн. Эдийн засаг маш хурдацтай глобальчлагдаж байна. АНУ-д байгаа ажлыг би энд гэрээсээ, сургууль дээрээсээ хийх боломж байна. Тэгэхийн тулд тэдэнтэй нэг хэлээр ярьдаг байх ёстой. Нэг хэлээр гэдэг нь зөвхөн англи хэл биш, тэдний шаардлагад нийцсэн, ажлын чадвартай шинэ хүмүүсийн тухай ярьж байна.
Англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгох гээд асар их зүйл хийх шаардлагатай байна. Жилдээ арав, хорин тэрбум ам.долларыг аутсорсингийн зах зээлээс олоод хийж чаддаг Энэтхэг гээд улсууд байна. Яагаад бид тэдний хойноос явж болохгүй гэж.
-Та их, дээд сургуулиудад лекц уншсан. Гэхдээ энэ боломжийн талаар илүү олон залууст хүргэж, танилцуулах шаардлагатай хэвээр л байгаа?
-Үүнд тохирох мэргэжил, мэдлэгийг яаж эзэмших вэ гэсэн шалгуурын тухай асуудал байна. Өнөөдөр олон залуу юу сурвал, ямар төвшинд хүрэх вэ гэдгээ мэдэхгүй байна. Бүгд л АНУ-ын дээд сургуульд сурахыг хүсдэг, яаж явах вэ гэдэг арга замаа мэддэггүй. Иймэрхүү зөвлөгөөнийг и чөлөөтэй өгч болно. Яагаад гэвэл би энэ замыг өөрөө туулаад, үр дүнд хүрээд ирсэн. Тэнд хаанаас ирсэн оюутан нь сонин биш, нэг шалгууртай байдаг болохоор их сайн сургадаг юм билээ.
-Энэ л мэдээллүүдийг хүмүүс дэлгэрүүлэх ёстой байх. Өнөөдөр Монголд хөрөнгөө хэрхэн арвижуулах вэ гэж санаа зовж байгаа хүн олон. Харин тэр ажлыг нь хийх сайн менежерүүд байхгүй байх шиг. Таныхаар орчин цагийн менежер ямар байх ёстой вэ?
– Дэлхийн ертөнц дэндүү хурдан өөрчлөгдөж байна. Үүнийг гүйцэж чадахгүй, зүй тогтлыг нь харж чадахгүй бол менежер байж чадахгүй. Өглөө ажилдаа ирээд энэ байгууллагыг хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг олж харж чадахгүй байгаа хүн ажлаа өгөөд явах хэрэгтэй гэж манай багш хэлж байсан. Ийм хатуу шаардлага, өрсөлдөөн дунд менежерүүд амьдарч байдаг. Манайд бол нэг албан тушаалдаа арван хэдэн жил ажилладаг гэсэн ойлголт тэнд байхгүй. Тэднээс шинэ санаа гардаггүй. Энэ байгууллагыг хэнээс ч илүү удирдаж чадна гэж манлайлж байдаг удирдагчдыг л менежер гэдэг. Хүн болгон менежер биш юм.
-ТӨХ, Энхболд гэсэн хоёр үг сонингуудаар нэлээд харагдах болоод байна уу даа?
-Сонингуудын борлуулалтад энэ хоёр үг хэрэгтэй юм шиг байгаа юм. Аваагүй ярилцлагаа авсан, яриагүй юмыг ярьсан, болоогүй үйл явдлыг болгоод биччихнэ. Нэг сонин дээр тэрний дүүг ажлаас нь халчихсан чинь ахтай зодолдлоо гэл үү юм гарсан байна. Ах нь миний найз мөн. Гэхдээ сүүлийн гурван жил уулзаагүй. Дүү нь ажилдаа S гэсэн үнэлгээг авсан болохоор ажлаас нь халахаас өөр аргагүй. Тэр үнэлгээг би тавиагүй, миний өмнөх дарга тавьсан. Найзынхаа дүүг халахгүй бол бусад халагдсан
хүмүүст ойлгомжгүй байдал үүснэ. Найзынхаа дүү гээд халахгүй байх байсан юм уу?
Зарчим бол зарчим. Тийм ч учраас би орон тооны цомхотголд оруулсан, тэглээ гээд зодоон болоогүй, уулзаагүй байгаа юм чинь. Гурав дөрвөн жилийн өмнө сонинд бичсэн иймэрхүү зодоон гэх мэт зүйлийг үнэмшдэг хүн олон байсан байх. Өнөөдрийн үзэгчид, уншигчид хамаагүй ухаалаг, өөрийн зүгээс дүгнэлт хийж чаддаг болсон. Судалгаа хийгээд үзвэл ийм юманд үнэмшдэг хүний тоо бага гарна даа. Би дэндүү зарчмаа барьдаг учраас сонингууд надад дургүй юм шиг байгаа юм. энэ чинь төрийн
ажлын зарчим шүү дээ.
-Цаасгүй технологийн талаар их яригдаж байгаа. Танай хамт олон харьцангуй залуу, шинэлэг. Энэ төрлийн технологийг хэрэгжүүлэх чадвартай байх. Та энэ талаар шинэ бодлого хэрэгжүүлэх үү?
-Миний ажиллаж байхдаа авсан компьютерийн сүлжээ одоо бараг долоон жил болж байна. Уг нь ямар ч компьютерыг хоёр жил л хэрэглэдэг юм билээ. Манайх бол одоо болтол хуучинтайгаа, ажил хийхэд хүнд байна. Технологийг мэддэг хүмүүс манайд ажилд орохгүй байна. Манайд өгдөг цалингаар тэднийг ажиллуулж чадахгүй. Интернэт, компьютерийн сүлжээ мэддэг хүмүүс дор хаяж 400 ам.долларын цалинтай ажилд орж
байна. Надад тэр цалинг өгөх эрх байхгүй. Хэрвээ байдаг бол манай ажилд их л хэрэг болох ёстой юм. Цаасгүй технологи гэдэг цаасгүй болох тухай яриа биш юм. Яриад байвал маш их цаг орно. Цаас байдгаараа байна. Цаасаар дамждаг мэдээллүүдээ электрон хэлбэрт, эргэлтэд оруулахыг л хэлээд байгаа юм. И-засаглал, электрон худалдааны талаар мэргэжлийн хүний гүнзгий мэдлэгтэй болсон. Түүнийгээ хүмүүстэй хуваалцана.
-ТӨХ хүмүүсийн сонирхлыг байнга татаж байдаг. Тэнд юу болж байгааг үргэлж мэдэж байхыг хүсдэг. Энэ талын мэдээлэл нээлттэй байж чадаж байна уу?
-Би ажиллаж байхдаа нээлттэй байлгасан. Маш олон сонинд зай худалдаж авдаг, Монголын радиогоор долоо хоног тутамд нэвтрүүлэг явуулдаг, сүүлийн долоон жил үргэлжилж байгаа. Харин Монгол телевизээр бол чадаагүй, их үнэтэй. Өмч хувьчлалтай холбоотой зарыг аль болохоор олон хүнд хүргэж, хүмүүс би үзээгүй хоцорсон гэдэг яриа гаргахгүйн тулд ТӨХ-ны хурлын мэдээлэл маргааш нь сонин дээр гарч байдаг журмыг тогтоосон, сүүлийн найман жил үргэлжилж байгаа. Тендерт оролцож байгаа тухайн компанийн нууц биш бол аль болохоор нээлттэй мэдээлж, ихэнх
материал маань нээлттэй байдаг. Сурвалжлагч нар манайд хандаад бүх асуултынхаа хариуг авдаг. Нууж хаах зүйл байхгүй. Манайх мэдээллийг нуух тусам хардлага үүсдэг салбар. Нээлттэй байх гэдэг бол манай байгууллагын хувьд чухал ач холбогдолтой.
-Эцэст нь таны хэлэх зүйл…
-Намайг сонгож итгэл хүлээлгсэн 24 дүгээр тойргийнхондоо баярлалаа гэж хэлмээр байна. Хэдийгээр УИХ-ын танхимдаа орж чадаагүй ч төрийнхөө ажлыг залгуулж явна. Амласныхаа зах зухаас биелүүлж яваа шүү, та бүхэн мэдэж байгаа байх. Удахгүй шүүхийн шийдвэр гарч үүргээ гүйцэтгэх байх аа гэж найдаж байна.

2004.12.14 ,Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button