Ж.Керри дахин тооллогод хяналт тавихыг хүсэв

Энэ долоо хоногт болох уг тооллогоор сонгогчдын санал өгсөн хуудсыг хэсэгчлэн тоолж хянах юм.
Сонгуулийн албан ёсны дүнгээр, Ж.Буш Огайод 119 мянган санал буюу хоёр хувийн илүүгээр өрсөлдөгчөө ялсан. Одоогийн Ерөнхийлөгч сонгогчдын зөвлөлийн бүх 20 саналыг авч чадсан явдал Ж.Бушийн хувьд ялалтад хүрэх шийдвэрлэх хүчин зүйл болсон билээ.
Гэвч Бушийн ялалтын дараа энэ муж улсад эсэргүүцлийн ажиллагаа болж, саналыг дахин тоолох кампани өрнеж эхэлсэн. Сонгогчдын араас Бушийн өрсөлдөгч асан Ногоон, Либерал намуудаас нэр дэвшигчид сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл маш олон гарсан гэдгийг мэдэгдсэн. Эцэст нь, муж улсын шүүх сонгогчдын саналын гурван хувийг гараар дахин тоолохоор шийдсэн билээ. Дээрх намууд энэ ажлын зардлыг гаргахаар зөвшөөрсөн.
Гэхдээ хэсэгчилсэн давтан тооллого сонгуулийн эцсийн дүнд нөлөөлөхгүй гэдгийг Ж.Керри хүлээн зөвшөөрч байгаа аж.
(өнөөдөр 2004.12.15 291)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button