Энэ зууны эцэс гэхэд 1200 зүйлийн шувуу устана

Судлаачид судалгааны ажлаа Калифорн мужийн Yндэсний шинжлэх ухаан сэтгүүлд нийтлүүлжээ. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал, агаарын бохирдол энэ бүхэнд буруутай аж. Дэлхий дээр 9916 зүйлийн шувууд байснаас 129 зүйлийнх нь бүрмөсөн устаж, өдгөө 9787 зүйл үлдээд байгааг судлаачид тооцоолон гаргажээ. 2100 он гэхэд 8500 орчим зүйлийн шувуу үлдэхээр байна. Ганцхан шувуу ч биш олон зүйлийн амьтан мөхлийн ирмэгт ирээд байгаа гэнэ. Байгаль орчны тэнцвэр эрдэмтдийн бодож байснаас хурдтай өрнөж байгаа өнөө үед нийт шувууны 12, сүүн тэжээлтэн амьтдын дөрөвний гурав нь, газар уснаа явагчдын 30 бүх төрлийн яст мэлхийний 42 хувь нь мөхлийн ирмэгт нэгэнт ирчихээд байгаа аж. Хүний оролцоотойгоор нэлээд зүйлийн амьтдыг аварч болохоор байгаа ч ховордсон амьтдын ихэнхийнх нь зам шулуудчихсан гэнэ.
(өнөөдөр 2004.12.15 291)