Уртын дууны амин сүнс нь шуранхай шүү дээ

Yүнийг хэрэгжүүлэхээр Тээвэр хөгжлийн банкнаас санаачлан Алтай нутгийн ая дуу уртын дууны тэмцээнийг оюутнуудын дунд зохион байгууллаа. Энэ үеэр Засагт хан аймгийн Ёст бээсийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ард түмэн үе дамжуулан дуулж байсан дуунаас Ц.Бүлтүүш эмхэтгэн, Хөгжим, бүжгийн коллежийн багш Д.Алтантуул ноотолсон Харуул Алтайн ая дуу номонд багтсан дуунуудыг оролцогчид дууллаа. Уралдаанд СУИС-ийн оюутан Д.Жавхаа-сайхан эхний байр эзэлж, мэн сургуулийн Д.Дагиймаа, М.Дорждавга, ХБК-ийн бэлтгэл ангийн Ш.Ууганбаяр нар удаах байрт шалгарсан. Энэ уралдааныг жил бүр зохион байгуулах тухай уртын дууны холбооны тэргүүн Түвшинжаргал амласан. Иймээс цаашид юуг илүү анхаарвал зохих талаар өөрийн бодлоо хуваалцахаар шийдлээ.
Дуугжинхэнэ ноотоор нь, аялгууг бүрэн гүйцэд гаргахаас гадна дууны шуранхай, хоолойн зохилт, төге төгэлдер хийж сургуулилалтыг тун сайн хиймээр байна. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Н.Норовбанзад, ардын жүжигчин Ж.Дорждагва, гавьяат жүжигчин Лхамжав, Сүглэгмаа, Цоодол нарын дуулах арга, эв дүйгээс байнга суралцах шаардлага улам өсч байна. Хүүхдүүд биеийн эрүүл мэнддээ анхаараагүйгээс үүдэн хоолойн өнгэ сааралтах, аялгуу алдагдах, хамраараа гуншиж дуугарах, голын хий багатайгаас хэмжээ дутаж, техникийн алдаанд орж өөрийгөө эвгүй байдалд оруулах байдал ажиглагдсан. Энэ талаар их, дээд сургууль, коллежийн сургалтад анхаарах хэрэгтэи юм. Оюутан бүртэй ганцаарчлан ажиллах, уламжлал шинэчлэлийг хослон эзэмшүүлэхэд манай алдар цуутнууд залуу үедээ зааж сургах, дагалдуулах талаар дутагдаж буй нь анзаарагдаж байлаа. Ер нь уртын дууг ноотлон ном болгох, уртын дууны уралдаан тэмцээн, наадмыг аймаг сумаар бүечлэн зохион байгуулбал уртын дуугаа дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болмоор санагдаж байлаа.
Монгол айл өрх, албан байгууллага бүр цагаан сар, баяр наадмаа Эрхэм төр уртын дуугаар эхэлж, дуулж чаддаггүй нь бичлэг ч бол тавиад сонсч суувал тун ч бахархалтай хэрэг болох биш үү.
Урлаг судлаач Ц.Цэрэндорж
(өнөөдөр 2004.12.15 291)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button