Визийн хугацаанаас өмнө БНСУ-улсаас гарвал буцаж ажиллах боломжтой

-БНСУ-д нийт хэчнээн монгол иргэн оршин сууж байна вэ?
-Манай 18 мянга орчим иргэн БНСУ-д хувиараа хөдөлмөр эрхлэн удаан хугацаагаар оршин сууж байгаагийн 10 мянга орчим нь хууль бусаар хөдөлмөр эрхэлж байна. Цөөнгүй иргэн БНСУ-ын Хууль зүйн яаманд бүртгэлгүй, хуурамч бичиг баримттай байдаг нь тодорхой тоо гаргахад бэрхшээл учруулдаг таптай.
-Хууль ёсоор оршин суугч иргэдэд хэн хамаарагдах вэ?
-Гэрээт ажилчин, оюутан, аспирант, мэргэжил дээшлүүлэгчид, солонгос хүнтэй гэр бүл болсон иргэнээс гадна БНСУ-ын Засгийн газраас онцгой эрх олгосны дагуу хууль өсны статустайгаар оршин сууж байгаа хүмүүс хамаарна.
-БНСУ дахь манай иргэд голчлон ямар төрлийн ажил эрхэлж, хэчнээн хэмжээний цалин хэле авч байна вэ?
-Барилга, оедол, нэхмэл, даавуу, сүлжмэл, хуванцар, төмөр, ган, хайлшны үйлдвэрт, мэн гуанз, зочид буудал зэрэг газарт ажилладаг. Зарим тохиолдолдулирлын чанартай, тухайлбал, газар тариалангийн ажил эрхэлж байна. Сард эрэгтэйчүүд дунджаар 800-1000 ам.доллар, эмэгтэйчүүд нь 600-900 аМ.долларын цалин авдагюмбилээ.
-БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдтэй холбогдуулан суулийн үед тус улсын Засгийн газраас ямар арга хэмжэ авч буй бол?
-БНСУ-д гадаадын 17 орны 280 гаруй мянган хүн аж төрж байна гэсэн мэдээ байдаг. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй гадаад ажилчдын эрх ашиг зөрчигддөг, Солонгосын жижиг дунд үйлдвэрүүдэд ажиллах хүчин дутагдах, төрийн буе байгууллага болон зарим гадаад орны Засгийн газраас хүсэлт шахалт гаргадаг зэргээс шалтгаалан БНСУ-ын Засгийн газар хууль бусаар ажил эрхлэн оршин сууж буй гадаадын иргэдэд албан статус олгох арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж эхэлеэн. Энэ хүрээнд 2003 оны долдугаар сард БНСУ-ын Yндэсний Ассамблей Гадаадын иргэдийг ажиллуулах тухай хууль баталж гаргасныг хэлж болох юм.
-Энэ шинэ хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулна уу?
-Гадаадын иргэдийг ажиллуулах тухай хууль 2004 оны наймдугаар сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн, Шинэ хуулийн дагуу БНСУ-ын Хөдөлмөрийн яам Таиланд, Монгол, Филиппин, Индонез, Шри Ланка зэрэг 17 орноос хөдөлмөрийн дадлагажигч хүлээн авч ажиллуулах тухай Санамж бичиг байгуулаад байна. Сөүл дэх манай ЭСЯ идэвх зүтгэл гарган ажилласнаар Монгол Улс уг Санамж бичиг-ийг байгуулсан хоёр дахь орон болж бүртгэгдсэн.
-Санамж бичиг-ийн дагуу хулээж авах ажиллах хучний тоо өөрөөр хэлбэл, улс бурт тогтоох квот өөр өөр уу?
-БНСУ-ын Засгийн газар 2004 онд 25 мянган дадлагажигч хүлээн авахаар шийдвэрлэсэн бөгөөд Санамж бичиг байгуулсан дөрвөн орон тус бүрээс 6000 хүний нэрс авч, эхний хэегээс нь БНСУ-ын Хөдөлмөр зуучлалын төвүүдэд
хүргүүлээд байна. Одоо тэндхийн үйлдвэрийн эзэд сонголтоо хийх л үлдсэн.
-Манайхаас хэчнээн иргэн сонгогдоод байна вэ?
-Одоогийн байдлаар манай 600 гаруй иргэн сонгогдоод байгаа бөгөөд энэ оны аравдугаар сарын 4-нөөс эхний 130 хүн БНСУ-ын үйлдвэрүүдэд хуваарилагдан ажиллаж байна. Иргэд ажлын хөлс, хөдөлмөрийн нөхцөлөө үйлдвэрийн эзэдтэй шууд гэрээ баигуулж /гэрээгээ хөдөлмөр зуучлалын төвүүдээр дамжуулан солилцоно/харилцан тохиролцсоны үндсэн дээр очиж ажиллана. Yйлдвэрийн эзэд, нас, хүйс, солонгос хэлний мэдлэг, ажлын дадлага, туршлагыг харгалзан сонголтхийж байгаа юм.
-Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Монгол ньюс компани БНСУ-д дадлагажигч илгээх уйл ажиллагаагаа зогсоосонуу?
-Yгүй. Энд хоёр орны хөдөлмөрийн яамдын хоорондын гэрээний дагуу явагдах үйл ажиллгааны тухай ярьж байна. Монгол ньюс Солонгосын Жижиг, дунд үйлдвэрүүдийн холбоотой гэрээтэй ажилладаг. Тус холбоо Монгол ньюс компанийн үйл ажиллагаатай танилцаад сайн үнэлгээ өгсөн.
-Шинэ хуулийн дагуу ажилчин хулээн авах, илгээхэд хувийн компаниуд ямар оролцоотой байх вэ?
-Ажилчин илгээх, хүлээн авах үйл ажиллагаанд хувийн компанийг оролцуулахгүй, мэн ажилчин сонгох эрхийг үйлдвэрийн эздэд олгож буйгаараа шинэ хууль нь онцлог юм.
-Уг хуулийн хэрэгжилттэй холбогдуулан хууль бусаар оршин. сууж буй иргэдийн тоо цөөрөх уу?
-Шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр БНСУ-ын Засгийн газар 2002, 2003 онуудад хууль бусаар хөдөлмөр эрхлэн амьдарч буй иргэдийг
тодорхой хүрээнд визжүүлэх, өршөөлийн хугацаа зарлах, БНСУ-аас торгуульгүй гаргах арга хэмжээг шат дараалан авсан. Yүний үр дүнд манай 8000 гаруй иргэн тодорхой хугацаанд ажил эрхлэх статустай болсон.
БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэдийн тоо 2004 оны нэгдүгээр сарын байдлаар 137 мянга болж буурсан хэдий ч гуравдугаар сард 142 мянга, зургадугаар сард 166 мянга болж огцом өссөн. Одоо БНСУ-д байгаа гадаадын нийт иргэдийн 40 орчим хувийг хууль бусаар,хөдөлмөр эрхэлж б.уй хүмүүс эзэлдэг. БНСУ-ын Засгийн газраас хууль бусаар хөдөлмөр эрхлэгч гадаад иргэдийг албадан гаргах, баривчлах ажиллагаагаа чангатгаад байгаа.
Монгол, Таиланд, Шри Ланк улсын иргэд хууль бусаар хөдөлмөр эрхлэн амьдрах хандлага өссөний улмаас БНСУ-ын Хөдөлмөрийн яам 2004 онд Монголоос 1000, Тайландаас 1000, ШриЛанкаас 500 хүний квот хасахаар шцйдвэрлэсэн. Цаашид хууль бусаар оршин суугчдын тоо нэмэгдэх аваас тухайн орноос ажилчид хүлээж авахгүй гэдгээ Солонгосын тал хатуу анхааруулаад байгаа.
Мэн 2005 онд хүлээн авч ажиллуулах хүний тоог тухайн орноос БНСУ-д хууль бусаар оршин суугчдын тооноос хамааруулаан хуваарилах бодлого баримтлахаа ч мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хууль бусаар оршин суугчдын тоогоо бууруулж буй улс илүү тооны дадлагажигч илгээх боломжтой болно гэсэн үг юм. Yүнээс гадна, хууль бусаар ажиллуулсан үйлдвэрийн эздийг баривчлах, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг арга хэмжээг хүчтэй авч байна. Нөгөөтэйгүүр, хууль бусаар хөдөлмөр эрхлэн оршин сууж буй иргэд өршөөлийн хугацаанд сайн дураараа гарсан тохиолдолд БНСУ-д буцаж ирж ажиллах эрхийг нь хасалгүйгээр сонгон шалгаруулалтад давуу эрх олгохоо мэдэгдээд байгаа.
-БНСУ-ын Засгийн газраас хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн эсрэг хатуу арга хэмжээ авч буйтай холбогдуулан манай иргэдэд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын тухайд?
-БНСУ-ын Засгийн газар шинэ хуулийн дагуу гадаадаас ажилчид хүлээн авч дотоодын ажиллах хүчний хомсдолоо нөхөн, хууль бусаар оршин суугчдыг, албадан гаргахаа зарлан хэрэгжүүлж байна. Yүнтэй холбогдуулан, манай иргэд баривчлагдах, албадан буцаагдах нь нэмэгдэж байгаа. Эдүгээ Солонгосын үйлдвэрүүд визгүй иргэдийг ажиллуулахаа больж байна. Визгүй хүнд ажил олдохгүйн улмаас гадаадын иргэд тус улсаас гарч явах хандлагатай боллоо.
БНСУ-ын Засгийн газар тодорхой хүрээнд визэнд хамрагдсан иргэд, визийн хугацаандаа (таван жил хүртэл оршин амьдрах виз олгосон) гарч явсан иргэдийг шинэ хуулийн хүрээнд дахин хүлээн авч ажиллуулахаа мэдэгдээд байгаа. Иймд манай иргэд визийн хугацаандаа БНСУ-аас гарч, хоёр орны Хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан Санамж бичиг-ийн дагуу дахин явж ажиллах боломжтой болох юм.
-Санамж бичиг-ийн дагуу БНСУ-д ажиллах иргэдийн сонголтыг яаж хийж байгаа вэ. Yүнтэй холбогдуулан гарч буй бэрхшээлуудийн тухай танилцуулж болох уу?
-Очиж ажиллахад зарим төрлийн хүндрэл, бэрхшээл гарч байгаа. Тухайлбал, Хөдөлмөр зуучлалын товчооноос ажилчид илгээхтэй холбогдсон мэдээллийг Солонгосын Олон улсын хөдөлмөрийн санд мэдэгдэхгүй байх, БНСУ руу илгээхийн өмнөх сургалтын чанар муу, манай иргэд БНСУ-д очсоныхоо дараа сургалтын байранд архи ууж танхайрах, хуваарилагдсан үйлдвэрээсээ оргох, ажилчид зориулалтын хантаазыг жигд хэрэглэхгүй байх зэрэг зөрчил гаргаж байгаа нь иргэдийг хүлээн авах, сургалтад хамруулах, үйлдвэрүүдэд хуваарилах үйл ажиллагаанд саад учруулж, улмаар манайхаас хүлээн авч ажиллуулах дадлага-жигчдын тоог цөөрүүлэхэд ч хүргэж болзошгүй юм.
Одоогийн байдлаар манай гэрээт ажилчдаас 400 орчим нь үйлдвэрээ орхин зугтсан, 43 хүн эрүүл мэндээр тэнцээгүй, 57 нь сайн дураараа нутаг буцсан. Түүнчлэн, Солонгост хууль бусаар оршин сууж буй манай иргэдийн дунд шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой төрөл бүрийн цуу яриа газар авч, иргэдийн санаа сэтгэлийг үймүүлж байна.
-Өнгөрсвн сард Монгол Улс, БНСУ-ын Консулын албадын анхдугаар зөвлөлдөх уулзалт болсон. Уулзалтаар шийдвэрлэсэн асуудал болон ярилцеан сэдвийн талаар танилцуулна уу?
-Монгол, Солонгосын Консулын албадын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ оны аравдугаар сарын 17-18-нд Улаанбаатарт болсон. Уулзалтаар визтэй иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаахгүй байх, ял эдэлж байгаа иргэдийн ялын үлдсэн хугацааг эх оронд нь эдлүүлэх, Монгол Улс, БНСУ-ЫН Засгийн газар хооронд тэтгэврийн шимтгэлээс харилцан чөлөөлөх тухай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах, холимог гэр бүлийн асуудалд хүмуүнлэг байдлаар хандан, монгол иргэний дагавар хүүхдэд БНСУ-д зорчих виз олголтыг хөнгөвчлөх зэрэг асуудлаар санал солилцож, зарчмын шийдэл, тохиролцоонд хүрсэн, Консулын албадын ээлжит уулзалтыг ирэх онд Сөүлд хийхээр төлөвлөөд байна.
-Монгол Улс, БНСУ-ын хооронд иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар төрлийн гэрээ хэлэлцээ байгуулагдсан бэ?
-1991 онд Хөрөнгө оруулалтыгхөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, 1992 онд Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай хэлэлцээр, 1999 онд Эрүүгийн хэргийн салбарт туслалцаа үзүүлэх тухай гэрээ, Гэмт этгээдийг харилцан шилжүүлэн өгөх тухай гэрээ-г тус тус байгуулсан нь иргэдтэй холбогдсон эрх зүйн асуудлыг зохицуулахад чухал ач холбогдолтой болсон. Мөн, Нийгмийн хамгааллын хэлэлцээр буюу тэтгэврийн шимтгэлээс харилцан чөлөөлөх тухай хоёр талын хэлэлцээрийг БНСУ-тай байгуулах чиглэлээр ажиллаж байна.
(өнөөдөр 2004.12.15 291)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button