Сайдын сүүдэр…

Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр чөлөөт сонины сэтгүүлчидтэй уулзав. Засгийн газрын эрхэм гишүүд хошин шогийнхонтой сагсан бөмбөг тоглов…
Энэ уйтгартай, бас нөгөө талаар инээд хүрэм жагсаалт санаснаас хамаагүй урт үргэлжилнэ. Рок попын одод үнэд ордог байсан үе ард хоцорч, төрийн түшээд тэднийг орлох болсон бололтой. Элдвийн шоу зохион байгуулагчид ч эрээлж нэрэлхэхээ мартан төрдөө халдаж, УИХ-ын гишүүд, сайд нарынхаа нэрийг сурталчилгаандаа ашиглан амбицлах болов.
Тэдний энэ хандлагад түшээд маань ч чих зөөлөн-тэй гэж жигтэйхэн. Дарга-даа дуудагдсан жаал шиг далбайлгаад хүрэх энүүхэнд. Угаас зөвшилцөл болоод завшилцлын буянаар төр нэг хэсэгтээ эзэнгүйдсэн. Арай гэж нэг сайдын нэр сонсогдсон төдий болоод энэ мэтийн шоу хөөн одох нь хэцүү. Ард нь чаатлаж, ярилцаж, бөмбөг элдэж чаддагүйгээрээ улсын ажил уяатай хоцорч, чөдөртэй морь шиг догонцов. Сонгуулийн сурталчилгаа дуусаагүй юм болов уу гэж эндүүрэх үе ч олон.
Олны дунд Сайдын сүүдэр, гишүүний бараа хаачихав гэсэн хэлц үг гарсан нь учиртай. Ямар нэгэн үзэсгэлэнгийн нээлт, хаалт, оны эцсээр дугаарлан овоордог шилдгийн шилдгүүдэд өргөмжлөл гардуулах ёслол, томхон шоу, цэнгүуний урилга… Сайдгуй л бол зохион байгуулж байгаа ажил нь утга учиргүй болж хувирах юм шиг амтай болгон нь амбангаа урин мэхэлзэж, алга тосон угтахыг яана. Албан байгууллага бүр түшээдээ дотносон ажлаа танилцуулах гэж эрмэлзэнэ. Yнэн хэрэгтээ сайд, зохиолын дуучин, бөх гурав адилхан үнэлэгдэж шоу цэнгүүн, хүлээн авалт, хэвлэлийн бага хурал, чөлөөт ярилцлагуудын нүүр царай, үзэгдэх өнгө, үлдэх сүүдэр болж хувирчээ. Аливаа шалгаруулалтын охь манлайд мөнөөх л түшээд.
Шалгарчихсан юм чинь шагналаа очиж авахаас аргагүй. Нийгмээрээ өвчилсөн энэхүү сайдаас сүүдрийг нь гуйдаг өвчинд төрийн түшээд маань дарцаглан хийсч, түүндээ хөөрч буй нь хамгийн том эмгэнэл. Хаана л бол хаана сайдын сүүдэр сунаж үлдэх. Айлчлал, алга ташилт, ямарваа ёс-лолоор хүнд-рэлтэй асууд-лууд нэг мөр шийдэгдчих-дэг бол зүгээр л юм.
Харамсаптай нь сайдын үндсэн ажил цалгардан, засаг төрийн алба энэ мэтийн үзэм-жээр гялал-заад байх юм. Төрийн сахилга ха-риуцлага гэж уг нь бай-маар. Гэвч шоу хөөсөн сайд нарын ард төр тү-шиггүй хоцорч, түмэн олон хэн нэгэн хувь хүний сурталчилгааг улсын албатай эндүүрэх нь тун ч ядмаг.
Дэд ч болов сайдад дэвших гэж мэрийдэг нь учиртай аж. Нэр, нүүр царай, сүүдэр нь хүртэл ингэтлээ үнэд ордог болохоор арга ч үгүй биз. Хэвлэлийнхэн ч сайдын сүүдрийг дагаж гүйлдэхдээ дадамгай. Гоо сайхны бараа үйлдвэрлэдэг Солонгосын нэгэн компанийн нээлтэнд БСШУ-ы сайд үг хэлэхээр залагдаж, эмэг-тэйчүүдийн аль нэг бай-гууллагын шинэ жилийн баярт эмэгтэй гишүүд уриг-дан… одоо энэ урилга найр хавтгайрах хэлбэрт шилжив.
Зүй нь түшээдэд хийх ажил их байгаа. Гадаад, дотоод харилцаа, тухайн яаманд зайлшгүй хиигдэхээр хүлээгдэж буй шинэчлэл гээд төрийн ажлын цар хүрээ, далайц том. Гэтэл бидэнд өгдөг мэдээлэл үнэн л бол ажлаа хийдэг сайд цөөн аж. Ажлын цагаар хурал семинар хэсч, чаатлах зочид хайгаад давхичихна. Орой нь хүлээн авалт, ёслолын ажиллагаа, шоу цэнгүүн гээд гэрийн даалгавар будаа. Яаман дээр нь хийх ажил байдаггүй юм болов уу гэж андуурмаар. Туслахынх нь хэлж дадсан үгс томилолт, айлчлалаар яваа, эзгүй байгаа, байхгуй-гээр хязгаарлагдана.
Төр төмөр нүүртэй гэж үг бий. Энэ төмөр нүүр хэмээгчийн цаана төрийн ихэмсэг дээд чанар, үл ганхах, үл урвах, ялихгүйд үл үйлчлэх агуулга нуугдаж буй. Yүнийг ойлгохгүй сайд олон байх шиг. Сайд хэдийгээр улс төрийн том албан тушаал боловч, үүнд эзэн байхын тулд хувийн эрх чөлөөгөө чөдөрлөх шаардлага тулгардаг нь зүй ёсны хэрэг. Төрийг төлөөлөн энд тэнд сүүдрээ унагаад явахын нэр биш.
Өөрөөр хэлбэл, сайдын сэнтий, сайдын төржсөн нэр нүүрийг шоу зэрэгт ашиглаад байгаа нь шударга буе хэрэг юм. Яагаад гэвэл сайд хэдий хүн боловч төр билээ. Тэгээд ч сүүдэр туссан өндгөө эх нь голдог жамтай. Сайдаар чамирхсан бүхэн эхдээ гологдвол яана!
(өнөөдөр 2004.12.15 291)