Батж.Батбаяр Жилдээ 100 саяас доошгүй төгрөгийн орлоготой

УИХ-ын эрхэм гишүүд хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг олонд дэлгэхээс нэг л зүрхшээгээд байгаа бололтой. Саин засаглал, нээлгтэй, ардчилсан нийгэм, ил тод байдлыг манай парламентын гишүүд эрхэмлэдэг гэдэгт найдаж байгаа. Тиим ч учраас олон түмнээсээ нуух но-той пакт байхгүй байх гэдэгт бид итгэдэг юм. Ялангуяа энэ УИХ олон бизнсментэй, тэгээд ч харилцан хяналт сайтай болохоор цэвэр, хар сэргүй төрхийг ард түмэн хүсэн хүлээж байдаг Энэсарын 10-ны дотор УИХ-ын гишүүдийг хөренгө, орлогынхоо мэдүүлгийг гаргаж өгэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос хүссэн. Харамсалтай нь эрхэм гишүүд маань хойргодуу зангаасаа нэг л салж өгөхгүй байгаа бололтой.
Өчигдрийн байдлаар 74 гишүүнээс Р.Амаржаргал, Батж.Батбаяр, Ж.Батхуяг, Р.Буд, Д.Ганхуяг, С.Ламбаа, Ж.Наранцацралт, Р.Нямсүрэн, С.Оюун, Л.Пүрэвдорж, Ч.Раднаа, Р.Раш, К.Сайраан, Ч.Содномцэрэн, Н.Энхболд, Су.Батболд нар л мэдүүлгээ гаргаж өгсөн байлаа. Шаггүй бизнесмен, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг манай уншигчдад зарлахаас татгалзсангүй.
-Орлогын мэдүүлгээ тогтоож өгчихөөд дараа нь ямар нэгэн тохиолд-лоор түүнээсээ илүү орлого олсон нь илэрвэл энэ чинь харин сонир-холтой асуудал шүү дээ. Мэдүүлснээсээ хэд дахин өндэр орлого олсноо ядаж тайлбарлах хэрэг гарна. Энэ утгаараа хөрөнгө, орлогын мэдүүлгээ олон түмэнд ил тод байлгах хэрэгтэй.
Миний хувьд Монголын анхны 15 хоршоологчдын нэг. Түүнээс хойш арван хэдэн жил бизнес эрхэллээ. Тиим учраас намайг хөрөнгө мөнгөтэй холбож хардах нь гайгүй байх талтай.
Эзэмшдэг үйлдвэр, аж ахуйн нэгжийн хувь-цаа байдаг. Түүнээс гад-на үр ашигтай ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанитай. Yйлдвэрүүд маань ашигтай ажиллаад байвал надад ногдох орлого их байна. Тааруу үедээ ч тааруу байх. Манай гэр бүлийн гол орлого бол хувьцаа эзэмшдэг компаниудаас ордог орлого л юм даа. Ногдол ашгаа жилд нэг, хуваадаг. Ойролцоогоор 100 саяас дээш төгрөгийн ашиг ногддог. Энэ чинь татвар төлсний дараах ашиг шүү дээ.
-Yл хөдлөх хөрөнгийг тань сонирхож болно биз дээ?
-Орон байр, зуслангийн байр, унаа тэрэг бүгд бий.
(өнөөдөр 2004.12.15 291)