Алдсан алдагдлаа ард түмэний халааснаас нөхөх гэж байна

Нэгэнт дотоодод дизель түлшний үнэ өссөн болохоор нийтийн тээврийн үйлчилгээний үнэ нэмэгдэнэ гэх сураг гараад амжсан. Гэхдээ албан ёсны үнэ нэмэх шийдвэр нь хараа-хан гараагүй төдийгүй Нийслэлийн нийтийн тээвэр зохицуулалтын газраас санал болгосон үнийн асуудлыг холбогдох газар нь судалж буй гэнэ.
Гэсэн ч зарим нэг микро автобус, троллейбус нэмэгдсэн тарифаар үнээ тооцож байгааг үйлчлүүлэгчид ярьж байна. Энэхүү үнэ өсөлтийн гинжин урсгалд хамгийн их өртөж буй нь жирийн иргэд, Өдөр бүр автобусаар хэл залгуулж яваа тэд ийнхүү үнэ хадаж буйд бухимдаж эхэллээ. Мэдээж өчигдөрхөн л 200 төгрөгөөр зорчиж байсан автобусны тасалбар 400 төгрөг болж огцом өсөхөд гайхах нь аргагүй. Тиймдээ ч автобус, троллейбусны үнэ нэмэх асуудалтай холбоотой гомдол, санал Нийслэлийн шуурхай мэдээллийн алба, Нийтийн тээвэр зохицуулалтын газарт цөөнгүй ирж байгаа сурагтай.
Өглөө, орой автобусаар зорчих хүн өдөртөө 400 төгрөг, сардаа 8000 төгрөгийг төлдөг. Одоо үнэ нэмэгдвэл сардаа 16000 төгрөгийг автобусанд үрэх нь. Энэ бол ажил гэр хоёрынхоо хооронд л явах маршрут. Гэтэл бидний авдаг цалин 1000 төгрөгөөр ч нэмэгдсэнгүй. Цахилгаан, дулааны үнийг нэмэх тухай асуудал завсарлага аваагүй байхад ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф нэмэгдэхээр зэхэж буй нь бас нэг дарамт болж байна.
Yнэ нэмэх болсноо албаны хүмүүс анх нийтийн тээврийн үйлчилгээний үнийг тогтоож байх үед мөрдөж байсан дизель түлшний үнийг одоотой харьцуулан тооцож шинэ хувилбарыг гаргасан гэж тайлбарладаг. Мэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд алдагдалд орж зогсоход хүрсэн ч гэдэг. Харин уг асуудалд Нийслэлийн Тамгын газраас заавал үнэ нэмэх бодлогыг барих бус, тогтсон сөрөг үзэгдлийг арилгаж эдийн засгийн өөр хөшүүргийг бий болгох талаар зөвлөсөн гэнэ. Алдагдлаа ард иргэдийн халааснаас нөхдөг зуршлаа хэзээ орхих юм бэ?
(өнөөдөр 2004.12.15 291)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button