Раш даргын цалин хэрүүлийн алим болж байна

Юутай ч энэ онд их одтой байсан тэрээр УИХ-ын гишүүн болонгуутаа МУ-ын хөдөлмөрийн баатрын тэмдгээр энгэр цоолж амжсан. Харин сүүлийн үед Раш даргын цалин хэрүүлийн алим тарьж байна. Тэрээр ТЗХЭГ, УБТЗ-ын дарга байхдаа сард 3 сая төгрөгийн цалин авдаг байсан гэнэ. Үүнд атаархагчид боож үхтлээ уурлаж зарим нэг нь бүр ТӨХ-нд матаас бичиж амжлаа. Төмөр замчид хүртэл даргыгаа гурван саяын цалин авч байсныг сонсоод Арай ч дээ. Гурван сая төгрөг чинь миний гурван жилийн цалин байна ш дээ хэмээн ухаан алдах дөхсөн гэсэн. Шинээр Раш даргын суудалд залраад байгаа Да.Ганболдод ч экс даргынх нь цалин хангамж таалагдахгүй байгаа гэнэ. Энэ асуудалд буруугаар эргэвэл Төмөр замын вант улсын экс эзэн УИХ-ын гишүүн Рашийг идэж уусан хэргээр шалгаж багагүй зовоох бололтой.
2004.12.10 ,Сэрүүлэг