АН МАХН-д уусч лидерүүд нь албан тушаалаар амаа үдүүлэв

хоёр нам сүүлийн хэд хоног авсан өгсөндөө цадаад ажин түжин засгийн газраа 50,50 хувиар бүрдүүлж ерөнхий сайдаа хоёр хоёр жилээр ээлжилэхээр болов эвсэл өөрт ногдсон 7 дэд сайдаа томиллоо МАХН үлдсэнгийг нь энэ долоо хоногт багтаж баталмжлуулах гэнэ. Аймаг нийслэлийн засагдарга нар томилогдлоо хэдийгээр зөвшилцлийн баримт бичигтээ Боловсон хүчний томилгоог 50, 50 хувиар хийнэ гэж хоёр талаас гар хөлийн үсэг зуралцсан ч оорон нутгийн сногуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн эвсэл яаж ч тийчлээд барсангүй томилгоог хэдэн долоо хонгоор хойш татсанаас хэтрсэнгүй 21 аймаг нийслэлийн засаг даргыг МАХН-д алдсан одоо зарим агентлаг аймгуудын засаг даргын орлогчдын томилно эвслийн дахиад л нөгөө 5, хувиа МАХН-д тавьж байгаа бүтэхгүй биз дээ агентлаггуудын хувьд эвсэл МАХН хоёр 15,15-аар хувааж авахаар тохирсон хэдий чнэг агентлаг дээр л гэхэд 5-6 хүний нэр яригдаж байгаа тэгээд хэнийг л томилохоо зөвхөн Энхбаяр, Элбэгдорж гэсэн хоёрхон хүн шийдэж байгаа учир намынхан нь ч ямар нэг баримжаагүй байна ИНЕГ-ын даргаар Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх ноён Д.Дорлигжав яригдаж байгаа ч энэ газрыг дотор нь 3-4 хувууна гэдэг байр суурь засгийн газар дээр яригдсэн тул хрүлээгдэж байгаа ялангуяа өмнө хийгдсэн томилгооноос болоод Америкчууд МҮДН-чүүд л үргэлж завшдаг гэсэн эгдүүцэн АН дотор хүчтэй яригдаж байгаа Элбэгдорж энэ эсэргүүцлийг дарахын тулд МоАН-ынТүвдэн доржийг дэд сайд болгохоор шахсан ч сайдууд нь хүлжээж аваагүй арга буюу хэрэг эрхлэх газартаа шингээсэн гэтэл Баярцогтнь хүртэл түүнийг ад үзэж сар ажиллуулаад л хөөгөөд явуулчихна дээ хэмээн сайрхсан сурагтай нам доторхи Энхсайханы фракц үндсэндээ хоёр хуваагдчихаад байна. Сэргэн мандалынхан буюу арай боловсролтой нь гэгддэг гаалийн Лхагваа элчин сайд асан Цолмон Баасандаш нараас Сангийн сайд асан П.Цагаан Боловсролын сайдад тунаж үлдсэн МоАХ-ынхэн гэдэг нь Түдэвдорж, Эрдэнэ хоёр Эрдэнээг хотын орлогч эсвэл нийгмийн даатгалын ерөнхий газарт очиж магадгүй гэсэн сураг бий ингээд үндсэндээ Энхсайханы талд Дарханы Мөнхбат. До. Ганболд, О.Энхсайхан нар л үлдэж байгаа бололтой. Энэ сарын 16,17 нд АН-ын ҮЗХ хуралдана. Энэ хурлын хэлэлцэх асуудалд УИХ, орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар авч хэлэлцэнэ гэж байгаа Хурал болгоны өмнө намын удирдлагууд Хүнтэй холбоотой асуудал огт яриагүй гадаг ч хэлэлцэх асуудлыг жагсаалтанд бусад хэмээн томъёологдсон дотор намын удирдлагын сэлгээний асуудал багтаж байнга яригддаг. энэ удаа ч гарцаагүй. Тиймээс ч одооноос Энхсайхан намын даргаас огцруулах уу. Элбэгдоржийгоо, Да.Ганболдыгоо намын даргаар тавих юмуу гэдэг шум аль хэдийн тарчихсан байгаа гэтэл АН-ынхныг ингэж дээр доор суудлаа олохгүй бужигнаж байхад ирэх 2005 оны төсөв 2008 он хүртэлх засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэл батлагдчихлаа Энэ бүгд өнгөрсөн 4 жилд МАХН-ын барж ирсэн бодлого үзэл сурталаар явсан. Хүүхдэд өгөх 21 тэрбум төгрөгийг эс тооцвол эвслийн гэх зүйл энд нэг ч байхгүй байдаг л нэг урсгал төсөв. Монгролчууд эртнээсээ аяганы алаг муухай агтны алаг хөөрхөн гэлцдэг байхад ядуу айлын 3-аас дээж хүүхдэд 3000 төгрөг өгье гэж байгаа санаа ньч хэмжээ нь ч хоёр нам хоорондоо уралцаад буцлаацалдаад байхаар гойд зүйл биш Элбэгдоржийн Засгийн газар 9-р сарын 29-нд байгуулагдсан гэтэл хуулиараа ирэх оны төсвийн төслийг 110-р сарын 1- гэхэд УИХ-д өргөн барьчихсан байх ёстой. Тиймээс эвслийнхэн өнгөрсөн 4 жил эрх барьсан
МАХН-ын төслийг шүүрч аваад УИХ-д манай засгийн газрынх гээд өргөн барчихсан шүү дээ. Тэгээд өнөөдөр засгийн газрын оруулсан төсөл нийгмийн хамгааллын чухалчилсан сайн төсөв боллоо энэ тэр гээд цаасан малгай өмсөөд байгаа эвслээс сонгогдсон сайдууд гэж албан тушаалдаа барьцаалагдан амаа үдүүлсэн хүмүүс ингэж шившиг болж байхаар ажлаа өгчихөөд олигтойхон сөрөг хүчин байгаач ээ гэж Э.Бат-үүл нь хүртэл баалаад байгаа ирэх 2005 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно АН эвсэл үүнд яас оролцох гээд байгаа нь одоог хүртэл тодорхойгүй энэ удаагийн ҮЗХ-ны хурлаас ч яригдахгүй тавагтай үнэндээ гэхэд тэдэнд нээ засгийн газрын хувь заяа ард түмэнд өгсөн малалт биелэлт ирэх сонгууль ч падгүй болоод үлдсэн хэдэн томилгоонд хэнийгээ хавчуулах хийгээд хэн нь хэнийгээ дарын суудлаас татаж унагах гэсэн тулга тойрсон асуудал л толгойг нь гашилгаж байна УИХ-ын сонгуулиар том том амлаад нийгмийн шинэчлэл яриад хууччуулаа баалаад байсан нөхдүүд ч УИХ-д сонгогдож аваад гадаад орны парламенттай танилцахаар тал тал тийш нисч томилолтын мөнгө үрж яваа тэгж танилцаж байх төр барьдаг ажил юм бол Ламын нохой гуравн жил болоод маани цээжилнэ гэдэг үг бий. Сонгууль явуулж шүүж баала ад байх ямар хэрэг байна. Тэгээд засгийн газрын бодлогыг Элбэгдорж бши Энхбаяр барьж байгаа АН-ынхан ч өөсдөө манай нам МАХН-тай улам адилхан болж байгаа хэмээн баалж байна.
/2004.12.10 Сэрүүлэг/