Хятад, Орос хоёр хамтарсан цэргийн бэлтгэл хийнэ

Энэ талаар Оросын БХЯ-ны сайд Сергей Иванов саяхан Хятадад айлчлахдаа ийнхүү мэдэгджээ. Энэ айлчлал нь Хятадад хоёр тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийх гэж байгаатай холбоотой юм. Сургуулилт Хятадын нутаг дэвсгэрт болох боловч хэ-зээ, ямар цэргийн ангиуд хамрагдах нь одоогоор то-дорхойгүй байна. БНХАУ-ын дарга Ху Жинтао Манай хоёр улс бүс нутаг, дэлхийд энх тайвныг сахиулахын төлөө хамтран ажиллах хэрэгтэй хэмээн онцолжээ. 1989 оны Тань-Ань Миний талбайд болсон бослогыг дарснаас хойш АНУ, Европын Холбоо Хятад улсад цэргийн техник нийлүүлэхийг зогсоосон юм. Тайваний асуудлаас болж энэ жил Хятад нэмж хоёр тэрбум долларын зэвсэг техник Оросоос авах шаардлагатай болжээ.
(өдрийн сонин 2004.12.15 307)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button