Хамгийн ядуу орны хаан хамгийн үнэтэй машин худалдаж авчээ

Африк тивийн хамгийн өмнөд хэсэгт орших энэ улс нь дэлхийн хамгийн ядуу орон ажээ. Хачирхалтай нь энэ жижигхэн улс ДОХ-оор өвчилсөн хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг юм бай-на. Харин Свазилендийн хаан тансаглах дуртай нэгэн
бөгөөд хэвлэл мэдээлэлд энэ талаар байнга бичдэг аж. Жишээ нь энэ оны өнгөрсөн дөрөвдүгээр сард төрсен өдрөөрөө 10 мянган зочин урьж хүлээн авалт хийхдээ 600 мянган ам.доллар зар-цуулсан гэнэ. Энэ мөнгийг өөр зүйлд зарцуулж болох байсэн хэмээн зарим хүн шүүмжлэлтэй хандсан байна. Гэтэл туе улсад ажилгүйдлийн тоо 40 хувьд хүрч, хүн амынх нь 70 хувь нь өдрийн нэг ам.доллар хүрэхгүй орлоготой. Гэхдээ эзэн хаан нь 11 эхнэртэй. Харин Daimler Chrysler компанийн өмнөд Африкийн салбарын төлөөлөгч мэдэгдэл хийхдээ III Мевати тэдний бүтээгдэхүүнийг сонгон авсанд маш их баяртай байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Одоогийн байдлаар Африкт Майбах-62 машинтай хүн ердөө тавхан байдаг аж. Түүнээс гадна эзэн хаан олон сарын турш парламентад хандан15 сая ам. доллар гаргаж өгөх хүсэлт тавьжээ. Энэ мөнгөөр тэрээр өөртөө болон эхнэрүүддээ зориулан ордон бариулах гэнэ. Харин Свазилендийн оршин суугчид үүнийг эсэргүүцэн цуглаан зохион байгуулсан аж.
(өдрийн сонин 2004.12.15 307)