Хагас сарын дотор 12 хүн ялын дээд хэмжээ сонсчээ

Дээд шүүхийн нийт шүүгчид оролцсон хяналтын шатны шүүх хуралдаанааргэхэдл арванхоёрдугаар сар гарсаар олны анхаарал татсан эрүүгийн зургаан хэргийг хянан хэлэлцэж, хэрэг үйлдсэн долоон гэмт этгээдэд анхан болон давж заалдах шатны шүүхээс ногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Энэ нь цаг хугацааны давхцал уу, ондоо багтааж шийдэх гэсэн бодлого уу гэдэг нь тун амархан тайлагдана. Ердөө л Захиргааны хэргийн танхим бүрэлдэлгүй хугацаа алдсанаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болж хяналтын шатны шүүхээр шийдэгдэх хэргүүд хүлээгдэж байснаас тэр гэнэ.
Хамгийн сүүлд л гэхэд Дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдаанаар М.Баярсайхан, С.Хөхөө нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг хянан хэлэлцээд тэдэнд оноосон цаазаар авах онцгой ялыг хэвээр үлдээхээр шийд-вэрлэсэн байна. Хяналтын шатны шүүх хурлаас онцгой ялыг нь хэвээр баталсан М.Баярсайхан нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд өөрийн эхнэр Н-тэй хамт архи ууж байгаад, биеэхамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан дур хүслээ ёс бусаар хангасан, улмаар онц харгис хэрцгийгээр амь насыг нь егүүтгэсэн гэмт хэрэг үйлджээ.
Харин С.Хөхөө нь мэн оны гуравдугаар сарын 12-ны шөнө согтуугаар өөрийн гэртээ агсан тавьж танхайран 11 настай охиныхоо нүдэн дээр эхнэр Д-гээ арав гаруй удаа хутгалж, маш харгис хэрцгийгээр санаатайгаар алсан байна. Мөн ээжийгээ хамгаалах гэж дундуур нь орсон охиныхоо зүүн гарт хутгаар зүсч, хөнгөн гэмтэл учруулжээ. Эдгээр жигшүүрт үйлдлийнхээ төлөө тэд ялын дээд хэмжээ сонссон юм.
Үүнээс өмнө эхнэрээ 20 гаруй удаа хутгалж алсан Жаргалсайхан, 13 настай охиныг хүчиндээд улмаар боомилж хороогоод гэрээс нь эд зүйлс хулгайлсан Д.Чинзориг, нэгэн гэр бүлийг шунахай сэдэлтээр хүйс тэмтэрсэн Б.Мөнхөө, А.Ганжаргал болон дөрвөн нас шүргэж явсан бяцхан охины хоолойг хэрчиж алаад, хүчиндэж сонсохын аргагүй бузар хэрэг үйлдсэн Я.Эрдэнэбат нарт оноосон цаазаар авах ялыг Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас хэвээр үлдээсэн билээ.
Харин энэ арванхоёрдугаар сар гарсаар Нийс-лэлийн давж заалдах шатны шүүх хурлаас өш хонзонгийн улмаас үерхэж байсан бүсгүйгээ болон эцгийг нь олон удаа хутгалж алсан Н.Ууган-Эрдэнэ, Элчин сайдын яамны харуулд гарч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтанг буудаж хөнөөсөн Бат-Эрдэнэ, Ганц худгийн урьдчилан хорих төвд нэг өрөөнд хоригдож байсан хүнийхээ амь насыг егүүтгэсэн Лутбаатар нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцээд ялын дээд хэмжээ цаазаар авах ял оноосон бол, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хурлаас түүхий эдийн дөрвөн ченжийн амь насанд зохион байгуулалттайгаар халдаж, тэднийг буудаж, хутгалж егүүтгэсэн Б.Пүрэв-Очир, П.Бадамдорж нарт мэн л цаазаар авах онцгой ял ногдуулсан.
Хагас сарын дотор шат шатны шүүхээс нийтдээ 12 хүн ялын дээд хэмжээ сонсоно гэдэг Монголд эрүүгийн нөхцөл байдал ямаршуухан байгааг ямар нэг тайлбаргүйгээр хэлээд өгөх үзүүлэлт болов уу.
(өдрийн сонин 2004.12.15 307)