Радио, телевизийн хуулийн талаар бүлгүүд зарчмын зөрүүтэй саналууд гаргаж байна

Энэ талаар Эх орон-Ардчилал эвслийн ажлын хэсэгт ажиллаж буй Э.Бат-Үүл гишүүнээс тодрууллаа.
-Радио, телевизийн хуулийн тухай өчигдөр танай бүлэг хэлэлцеэн гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Эвслийн бүлэг МАХН-ын бүлэг хоёроос гаргасан төслүүдэд зарчмын зөрүүтэй саналууд байгаа. Тиим учраас ийм арчмын зөрүүтэй саналыг ойртуулах талаар өчигдөр манай бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн.
-Чухам ямар асуудал дээр зарчмын зөрүүтэй санал гараад байгаа юм бэ?
– Үндсэн дөрвөн асуудал дээр зөрөлдөж байгаа.
Нэгдүгээрт, МАХН-ын боловеруулсан төсөлд Радио, телевизийн сурвалжлагч,
сэтгүүлчид хүчтэй цензур тавих санал байгаа. Тухайлбал, Радио телевизмйн гаргасан мэдээлэл бодитой эсэхийг зрхих шатанд нягтлан гаргах ёстой гэсэн байсан. Зохих шат гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь ямар нэгэн байдлаар цензурдаж байна гэсэн үг.. Манай бүлэг үүнийг дэмжихгүй байгаа.
Хоёрдугаарт, Радио, телевизийн удирдах байгуул-лагын анхдугаар хурлыг УИХ-ын даргаар удирдуулж хуралдуулна гэсэн заалт МАХН-ын бүлгийн төсөлд байгаа. Үүнийг манай бүлэг хүлээж авах боломжгүй гэсэн.
Гуравдугаарт, Радио, телевизийн дамжуулах сүлжээг төрийн мэдэлд байлгах ёстой гэсэн байгаа. Үүнийгээ тодруулах хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Бид Радио, телевизийн дахин дамжуулах сүлжээ техник, технологийн шинэчлэлийг хийх шаардлагыг хангах ёстой гэж үзэж байна. Ер нь Үндэсний радио, телевизийн хамт олон маш их шаргуу тавьдаг хүсэлт нь энэ. Үүнийг бид зөв гэж үзэж байгаа.
Цөрөвдүгээрт, реклам зар сурталчилгааг арилжааны зар сурталчилгаа болгохыг хориглох хэрэгтэй. МАХН багасгасан хэмжээгээр явуулахыг зөвшөөрч байгаа. Харин бид арилжааны зар сурталчилгаа явуулахыг хориглож байна. Зарчмын зөрүүтэй ийм дөрвөн санал байгаа.
-Оноос өмнө энэ хууль гарна гэж байсан. Амжих уу?
-Оноос өмнө гаргах гэж
хичээж л байна. Уг нь УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад явж байгаа.
-Зөрүүтэй санал байгаагаа МАХН-ын бүлгийн ажлын хэсэгт мэдэгдсэн үү?
-Саналаа бид тавьсан. Өнөөдөр МАХН-ын ажлын хэегийг ахалж буй Ц.Мөнх- Оргил сайд Саналыг анхааралдаа авлаа. Саналаа Засгийн газарт явуулсан. Зарчын зөрүүтэй саналыг тодорхой хэмжээгээр тусгаж явууллаа гэж утсаар хэлеэн.
Төрөөс хяналт тавих- гүйгээр Удирдах зөвлөлийг нь хэрхэн бүрдүүлэх вэ?
Мэдээж хэрэг төр, түүгээр дамжуулан улс төрчдийн дарамт шахалт, хараа хяналтаас чөлөөтэй ажиллах бололцоотой болно. Улстөрчдийн хараа хяналтаас гадна бусад ашиг сонирхлоос хараат бус байх хэрэгтэй. Тухайлбал, Радио, телевизийг ашиглах сонирхолтой байгууллагыг сонгож болохгүй. Радио, телевиз олон нийтэд үйлчлэх ёстой. Яг Удирдах зөвлөл ямар бүрэлдэхүүнтэй байхыг нэлээд хэлэлцүүлэг явуулж байж шийдэх байх. Тиймээс одоогоор тохироогүй байгаа асуудлыг сэдрээмээргүй байна.
(өдрийн сонин 2004.12.15 307)