Нийгмийн тулгамдсан бэрхшээлээс гарах уламжлалт арга

Одоо миний ярьж хэлэх зүйл ч гэсэн дээрх зорилгын нэг хэлбэр бөгөөд харин уламжлал талаас асуудлыг авч үзье.
Миний бие Бурханы шашны мөр хөөсөн нэгэн. Өдөрт дор хаяж гуч, сард дунджаар 500-аас доошгүй хүмүүс надад хандаж өөрсдөд нь тохиолдсон зовлон бэрхшээлийг хуваалцаж, гэтэлгэх аргыг хүсдэг. Янз бүрийн давхаргын, амьдралын хувьд дээд, доод түвшний улс байх бөгөөд аль болохоор бүгдтэй нь уулзаж, чадахын хэрзэр туслахыг эрмэлздэг.
Ингээд ажиглаж байхад өнөөдрийн Монголын нийгмийн амьдрал, иргэд, гэр бүлд хэд хэдэн асуудал чухал байгаа нь мэдрэгддэг.
Нэгдүгээрт, Архинаас болж асар их хямрал гардаг юм байна. Нөхөр, хүүхэд, гэр бүлийн нэг гишүүн маань архи уугаад болдоггүй гэсэн асуудал, түүнийг тойрсон элдэв бэрхшээл нийтлэг байна.
Хоёрт, Хэл амны асуудал монголчуудын маань хувьд бас том бэрхшээл болжээ. Наймаа хамтран хийхээр тохиролцоод нэгийгээ хуурах, зээлсэн мөн-гөө өгөхгүй залилан мэхлэх, гэр бүлийн маргаан, янз бүрийн байдлаар хүн хүнийхээ ит-гэлийг эвдэх, шүүх заргадаа тулсан улс олон байна.
Гуравт, Өвчин зовлонгоосоо ангижрахын тулд олон хүн хандаж байна. Дээрх гурван зүйлийн бэрхшээл нь нийтлэг байх бөгөөд олон хүн эдгээрээс болж зовж шаналан амьдарч байна.
Дээрхээс гадна ерөөсөө ажил бүтэхгүй юм, юу ч хийгээд нэмэргүй байна гэсэн улс бас их олоон. Тэдний ажил алба хөөцөлдөж, амьдралаа дээшлүүлэх гэсэн оролдлого бүр нь мухардалд орж, цөхрөнгөө барсан байдаг.
Эндээс хүмүүс маань бие биенийхээ ажилд хориг саад болж, амин хувиа ихэд хичээдэг нь харагддаг юм.
Нэг зүйлийг тэмдэглэхэд надад хоол олдохгүй хэцүү байна эсвээс эд хөрөнгө багадаад хэцүү байна гэсэн иймэрхүү асуудлаар бараг ханддаггүй.
Тэгэхээр нэгэнт зовлон бэрхшээл тулгараад байгаа эдгээр хүмүүст хэрхэн туслах вэ, манай нийгэмд байгаа энэхүү зовлонгийн шалтгааныг хэрхэн арилгаж, дараа дараагийн хүмүүст илүү таатай амьдрах орчин нөхцөлийг яаж бүрдүүлж өгөх вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Энэхүү асуултад хариулахын тулд юуны өмнө хүн төрөлхтөн бид ямар газар, ямар биецощсыгавчтөрсөн болохоо зөв нягглан мэдэх хэрэгтэй.
Бид төрел авахдаа угаасаа зовлонтой төрөл авчээ. Хорвоогийн хүн болгон төрдөг өтөлдөг, өвддөг, үхдэг. Басхүү үл хүссэн лүгээ учрах, амраг садан лугаа хагацах, хүссэнээ эрээд үл олох, авсан энэ бие цогцос нь зовлонт лугаа найман зовлонгзаавалэдэлдэг. Хүний сэтгэлд олон зуун мянган гэм бий. Олон төрлийн өт хорхой бидний биед шимэгчлэн амьдардаг, өчнөөн олон ад дон орж гарч байдаг. Тэр битгий хэл өтлөөд бүр үхдэг. Yхээд алга болохгүй эргээд хаана ч хаяг-даж магадгүй, ийм осолтой төрөлд төржээ.
Энэ зовлонгийн уг нь ийм төрөлд баригдсаны гол шалтгаан нь зөвхөн сэтгэлээс болдог. Эндүүрсэн мэдээгүй, сайхан санагдсандаа тачаан дурлаж, муухай санагдсандаа уур-лан хилэгнэж байдаг. Энэ гурван хорт сэтгэл дээр үндэслэсэн наян дөрвөн мянган муу сэтгэлийн гэмээр бид энэ орчлонд хүлэгддэг юмаа, Зовлонгийн шалтгаан нь энэ. Тиим боловч сэтгэлийн үнэн мэн чанар нь тэнгэрлэг, бурханлаг сайн, сайхан чанар байдаг.
Хорвоод төрсөн хүн битгий хэл хамаг амьтны чанар нь зовлонг хусдэггүй, жаргалын тухайтад тэмүүлдгээрээ адил билээ. Нүдгүй сохор хорхой хүртэл жаргалын тухайтад гүйдэг. Түүн дундаас хүн бол илүү ухаалаг, сэтгэдэг, сайж-рах боломжтой амьтан юмаа.
Зовлон гэдэг хэцүү юм байжээ. Тэгвэл тэмүүлээд байгаа жаргал гэдэг маань бас юу вэ?
Тэгэхээр хорвоогийн жаргалыг хоёр хувааж болно.
Янагуух буюу харьцангуй амгалан. Дараагийнх нь туйлый хувиршгүй амгалан. Харьцангуй жаргалыг бид өдөр тутам амсаж байдаг.
Ажил хийгээд ядраад нэг сууж амрахсан гэдэг. Удаан суухаар бие нь хөшөөд зовлонд урвачихдаг. Эд мөнгөтэй бол-чихвол би жаргачихна гэж ойл-годог. Хураасан эдээ хадгалах, харамлах, арвижуулах гээд атаа хорслоос авахуулаад хулгай дээрэм орчихвий гээд зовлон нь улам бүр нэмэгддэг.
Эхнэр аваад хүүхэд гар-гаад, үрээ үзээд жаргая гэтэл түмэн зүйлийн үүрэгдараасанд өөрөө унадаг.
Бидний орчлонгийн жаргая, бүтээе гээд байгаа бүхэн маань эргээд зовлон болоод үржигдээд, урваад байдаг чанартай. Тиим учраас үүнийг жаргал гэж үзэх үндэсгүй юм аа. Хүсэж байгаа жаргал маань бидний эрхийг булаагаад байна шүү дээ. Бид муу сэтгэлийнхээ эрхэнд байгаа учраас хүний гарт байж байгаатай адилхан. Муу сэтгэлээсээ янз бүрийн нүгэл хурааж, тэрнээсээ болоод зовж байдаг.
Тэгэхээр манай уламжлалт өв соёлд энэ бүх зовлонг гэтэлгэх бүх арга байна. Бага хөлгөний болоод зарим шашнууд эд хөрөнгө хураах болоод орчлонгийн олон явдлаас татгалздаг. Манай Их хөлгөний шашинд хүн баян чинээлэг байх хэрэгтэй. Бие нь эрүүл саруул байх хэрэгтэй. Өөрийгөө хэт ядрааж болохгүй. Яагаад гэвэл, энэ бие чухаг.
Биеийг бид зөв ашиглаж, зөв авч явж байж өөрийгөө хөгжүүлэх ёстой. Амгаланд хүрэхэд бие хэрэгтэй учраас биеийг гаргуунд гаргаж болохгүй. Биеийг зөв байлгахын тулд сэтгэл маш чухаг. Бие, сэтгэл хоёрыг нягт уялдаан дунд нь хоёуланг нь засаж, зовлонгийн шалтгааныг үнэн билгээр шинжилж, сэтгэлийн ариуслаар биеийн гэмийг арилгах арга замыг давхар зааж өгсөн байдаг.
Ийн зовлонг төге арилган, хувиршгүй амгаланд хүрэх гурван зам бий.
Нэгдүгээрт, Хүн нэгэн насандаа зовлонг төгс гэтлэн Бурхан болох арга нь хамгийн дээдзам юм.
Хоёрт, Yхлийг судалж, түүний дараах дөчин есөн хоногийг ашиглан зовлонгоос салж болох маш нарийн арга нь удаах зам.
Гуравт, Хүн болгоны мэргэжил, хүсэл сонирхолд дулдуйдан зөв үйл хураалгаж, айжим хөгжүүлэн төгс амгаланд хүргэх хэдэн зуун мянган төрлийн аргыг бидэнд өвөг дээдэс маань уламжлан үлдээжээ.
Гэтэл бид түүхээ гуйвуулж, овгоо халж, их мэргэдээ хэлмэгдүүлэн, язгууртнаа мөхөөж, үндэстэний соёлын эд зүйлс болон лагшин, зарлиг, тааллын шүтээн тэргүүтэн бахархах бүхнээ байхгүй болгосон. Өөрсдийн шашин, гүн ухааны хамт арван ухааны орноо орхиж, төрөхөөс үхэхийг хүртэлх хамаг зан заншилаа үгүй хийсэн, үүнтэй хамт бидний өвөг дээдсийн бүтээн уламжилсан гай-хамшигт зовлонгоос гарах бүх аргууд хаягджээ.
Гэвч энэ бүхнийг арай ч бүрмөсөн алдчихаагүй, залгуулах боломж эдүгээ байна. Yүнийг сэргээснээр монголчууд бид соёлын хувьд маш том дархлаагаа буй болгож чадна. Yндэстэний хувьд тэсэн үлдэх бүх боломжоо, амьдралыг жаргалд хүргэх нууц түлхүүрийг эндээс олж авах юм шүү гэдгийг багтай хэлье.
Yндэсний соёлын хувьд ялагдал хүлээсэн ард түмэн мөхдөг гэдгийг өнөөгийн монголчууд бид санаж явах учиртай. Энэ дашрамыг тохиол-дуулан соёлын болоод оюуны доройтлын асуудлыг эдийн ядууралтай адил төвшинд авч үзэж арга замаа хайх хэрэгтэй болжээ гэдгийг хэлэх байна.
Ганцхан жишээ хэлэхэд монголчууд бие гэдзг үгийг түүний, олон талт чанараас шалтгаалан гучаад янзаар хэрэглэдэг байжээ. Өнөөгийн бид зөвхөн гурван янзаар нэрлэж байна. Дээрх үлэмж олон зүйлийг орхисноор Монгол хэянийүгсийн арвин сангийн гуравны хоёр нь мартагдан гээгдэж, эртний гүн ухааны бүтээлүудийг ойлгохгүй болжээ. Энэ бол бидний хэр зэрэг оюуны доройтолд орсныг харуулж байгаа юм биш үү.
Эрдэм ном дээд баян.эд хөрөнгө адгийн баян гэж ярьдаг ард түмэн бид. Хүн бол оюунаараа, сэтгэлээрээ бүгдийг бүтээж бий болгодог. Эд хөрөнгө олж, баяжижхангалуун амьдрах бүх л нөөц бололцоо бидний дотор оршдог. Yүнийгээ нээж, задалж чадах юм бол аяндаа гадна талын юм бүгдээрээ бүтдэг. Дотроосоо өөрчлөгдөх юм бол гадна тал дагаад өөрчлөгддөг нь жам гэдгийг ухаарч, итгэхийгхүсч байна.
Эр, эм хүмүүс урьдын сайн муу үйлийн үрээр учирдаг. Муугаар учирваас эд хөрөнгө, үр хүүхэд тогтохгүйгээр үл барам салж хагацах зэрэг элдэв зовлонгоос үл сална. Сайн үйлээр учирсан ч Хамтран амьдрах ёс-ыг эс мэдвээс дээрхээс дээрдэх нь байхгүй.
Хоёрт, Yр хүүхэд олох ёсыг эс мэдвэл тохиолдлын ча-нараар олсон үр нь өс хонзон, өр төлөөс, эрэлгээр ирвээс эцэг эхээ насан туршид зовоох үйлийг үүегэж болно. ёсыг мэдэж үр хүүхдээ буянаар олвоос эцэг, эхээ өргөн асарч, эх орондоо хэрэгтэй хүн болохын сацуу үр хөндүүлэх, эх эндэх, гээд олон зовлонгоос ангижрах боломжтой.
Yрээ тээж байгаа эхийн баримтлах ёс хийгээд хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь гурван нас хүртэл нь хүмүүжүүлдэг маш нарийн уламжлал байв. Энэ үед нь ёсыг хэр баримталж, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлснээс ирээдүйд ямар хүн болох үндсэн суурь тавигддаг.
Ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлэхэд гэр ясли, цэцэрлэг, бага, дунд, их дээд сургалтын тогтолцоонд орхигдон гээгдүүлеэн монголчуудын хэв шинж соёлын дархлаа болсон урамжлалт соёл ухааныг төрийн бодлого, боловеролын тогтолцоогоор мэдлэг хүмүүжил болгон олговоос нийгэм маань үндсээрээ сайжран дэв-шихээс гадна тогтвортой хөгжилд хүрч сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадна.
Хүн болгон л хийж бүтээдэг л дээ. Хүүхэд болгон цаас аваад урдаг. Тэр дуртай мэргэжлээр нь дагуулж хүнийг жаргалд хүргэх замыг заана гэдэг бол гайхамшиг билээ.
Нөгөө талаар хүмүүс бид нийгэм дунд амьдарч байгаа болохоор нийгмийн харилцаа, хүн хүнтэйгээ харьцах харилцаа чухал байна. Монголчуудын уламжлалт хүн хүнээ хүндлэн дээдлэх, байгаль устайгаа харьцах ёсыг хамгийн зөв аргаар, зовлон гарах шалтгааныг нь хаагаад, хоорондоо харин нэгдэж бие биендээ тусалж явах сайхан уур амьсгалыг бүрдүүлэх болоод хүн байгальтайгаа зохистойгоор нэгдэн нягтрах тогтолцоо бидний уламжлалд байна.
Өнөөдөр Байгаль орчин ой, модоо битгий устгаач гэж хуулиа хичнээн чангалаад ч хүссэн үр дүн гарахгүй байна. Гэтэл Болгарт хүүхдийг мод уелуулж, цэцэг тариулан бүтээн босгуулж, тоглоомоор нь сурган хүмүүжүүлж байна.
Бид оюуны болон соёлын ядууралд орсноос болоод бие биедээ тусалж биш, бие биендээ саад болж, хийсэн сайхан ажил болгон эцсийн эцэст муу юм руу урвах гээд байдаг болчихлоо. Yүнийгээ мэдеээр байж засахгүй явна гэдэг өөрийгөө, улс үндэстэнээ хорлож байгаа хэрэг биш үү.
Эцэст нь тэмдэглэхэд хүн гэдэг гаднаас шалтгаалж баяждаг, эсвэл зовдог юм биш. Монголчууд нэг сайхан юм хийгээд гэнэт тэнгэрийн хишиг буугаад амьдрал нь үндсээрээ сайжирчих юм шиг бодоод байдаг гэмтэй.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг байхаа. Сав гэдэг бол бид өөрсдөө юм. Сааль гэдэг бол гаднаас шалтгаалах баялаг юм. Энэ баялагийг шингээх сав байхгүй бол саалиа мянга хураагаад яахав. Хулгайд алдагдана, ялзарч муудна.
Даахгүй нохой булуу ху-раана гэгч болж хувирна. Ерөөсөө буяныг тогтоож, гэ-мээс сална гэдэг миний энэ савнаас шалтгаална.
Тэгэхээр бидний өөрийн биетэй барилдсан сэтгэлийг буяныг шингээн тогтоож, буй болгож чадах ийм хүчин болгон хувиргах хэрэгтэй юм.
Тэгэх юм бол бидний үйлс бүтнэ, хөрөнгө ч хурна, бид ядуур-лаас гарч, зовлонгоос сална.Тийм учраасхувь хүн болгон еөрийгөө хувьеган өөрчлөх энэ зүгт алхам хийх хэрэгтэй.
Жишээ нь, бид баяжъя гээд Эдийн тэнгэрийг өмнөө тавиад шүтдэг шүү дээ. Yнэн хэрэпгээ бид өөрсдийн дотор байж байгаа Эдийн тэнгэрийг сэрээх гэж байгаа юм. Хармыг ялж, өглөгөөр хөллөн өөрийн дотор буй бая лгийг сэрээж чадвал аяндаа эд хөрөнгө цуглаад, бид хүссэн хүсээгүй сайжран дэгжинэ.
Хамгийн эхний ээлжинд уламжлалаа хундэтгээд өөрсдийгөө танин мэдэхийн тухайд бага ч бай заавал боловерох хэрэгтэй.
Бид Бурханаас мянган юм гуйдаг, үүнтэйгээ адил төр засаг бие биенээсээ мянган юм хүсч гуйдаг. Энэ нь нарнаас гал өгөөч гэж гуйсантай адил бөлгөө. Харин галт шил бариад өвсөн уул босгочих юм бол гал авалцана. Yүний адил аврал-тай уламжлалт мэдлэг, соёлоо шүтээд, өөрийгөө зөв таньж мэдээд зөв үйл рүү хөдөлбөл нарнаас галт шилээр дамжуу-лан гал авах лугаа адил үйлээ бүтээж чадна.
Монголчууд бид өөрсдийгөө хүндэлж, өөрсдийгөө хүнд-лүүлж сурах хэрэгтэй. Yндэсний соёл уламжлалтай, түүнээ өөрсдөө хүндэлдэг байх юм бол бусад улс үндэстэний соёл заншил уламжлалыг хүндэлж, хүндлүүлж бас чадна.
Дахин тэмдэглэхэд та нартаа ганцхан боловсор, бидэнд энэ бүх уламжлал байна гэдгийг хэлж байна. Айлаас гуйхаар авдраа уудал гэдэг биз дээ.
Хорвоо өөрөө хоёр талтай юм. Сайн зурхайчид гарах цаг олдоггүй гэдэг. Сайн шинжих юм бол цаг болгон сайн.
Сайн эмчид идэх хоол олддоггүй. Хоол болгон хортой байдаг. Тохируулбал эмч болдог шүү дээ.
Сайн гэвш хүнд ярих үг олдоггүй гэдэг. Yг болгон хоёр талтай. Та сайн уу гэж асуухаар чамайг харахад би муу харагдаад байна уу гэж уурладаг хүн ч бий.
Тиим учраас бидний хийж буй ажил мөр бүхэн хоёр талтай. Энэ бүгдийг таниад мэдчих юм бол бид нар ямар нэг ид шид биш, илбэ дом биш, дээдсийн үлдээсэн зөв мэргэн ухаанаар аливаа нэгэн бэрхшээл зовлонгоо харин ч амжилтанд хувиргаж чадах олон гарц байдаг гэдгийг л ойлгож эзэмшиж чадна.
Хүн өөрийгөө хувьсган хөгжүүлэх уламжлалт ном ёсыг нийгэм даяар эзэмшүүлэн хэвшүүлвээс бид сэргэнэ, Монгол хөгжинө.
Гандантэгчинлэн хийдийн Бурханч лам Г.ПYРЭВБАТ