Төмөр замын даргын асуудал юу болоод байна вэ?

Гэхдээ бас зүгээр ч үгүй эвслийнхэнд тунирхаж аймаг, дүүргийн Засаг дарга нараар барьцан төрийн ажлаар түрүү барин асуудлыг шийдсэн. Ингэснзэр Их эвслийн төр, засгийн томилгооны ажил сая нэг битүүрч төр, засгийн ажил овоо нэг төвхнөлөө гэж бодтол бас бишээ. Төмөр зам хэмээх вант улсын эрх мэдэл-ийг хэний гарт өгөх вэ гэдэг дээр эн тэнцүү Их эвслийнхэн маань хүч тарамдай гацчихав. Тодруулъя. Уг нь Төмөр замын даргаар Да.Ганболд очихоор зөвшилцжээ. Ингээд тэрээр Төмөр зам хэмээх энэ их айлын халуун ам бүлд очсон юм. Гэтэл ингэснээр асуудал бас шийдэгдчихсэнгүй. Шулуухан хэлэхэд шийдүүлсэнгүй. Хэн тэр вэ? Зөвшилцөл ёсоороо шийдчих энэ асуудлын дундуур муур гүйчихсэн байна. Дэс дараатай
өгүүлэхийн хичээе.
Өнгөрсөн даваа гаригт Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлэгчдийн хурал нийслэлд эхэллээ. Энэ хурлаар нөгөө гацчихаад байсан Улаанбаатар Төмөр замын даргыг томилох асуудлыг шийдэх юм. Гэтэл өдийд өндөрлөчих байсан уг хурал өчигдөр ургэлжилсээр байв. Энэ нь даргаа томилох гол асуудлаа шийдээгүйтэй холбоотой бололтой. Уг нь үүнээс өмнө, өнгөрсөн сард хувь нийлүүлэгчдийн хурал болсон юм. Тэр хурлаар хувь нийлүүлэгчид УБТЗ-ын даргаар монгол хүн томилох тал дээр хоёр талын саналаа сонсч нэг мөр зөвшилцөөд өндөрлөжээ. Гэтэл асуудал өнөө хүртэл сунжирч хоёр дахь хурал хийхэд юу хүргэв?
Оросууд манай талаас нэр дэвшигдсэн хүмүүсийг хүлээж авахгуйд учир байгаа гэх юм. Төмөр замын даргад өмнө нь сайд асан Б.Жигжид, Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав, Ерөнхий сайдын зөвлөх Да.Ганболд, Төмөр замын ерөнхий инженер Ц.Болд нар нэр дэвшигдэж Да.Ганболд очсон. Гэтэл түунийг оросууд таалахгүй байгаа гэх юм. Энэ асуудлаас Төмөр замын даргыг томилон тавихад оросуудын оролцоо юу байдаг юм болоо гэсэн логик асуулт гарч ирж байна. УБТЗ нь ОХУ, Монгол Улсын хувь нийлуүлсэн байгууллага. Гэхдээ 51 хувь нь Монголын талд байдаг. Энэ утгаар манай тал хүнээ дангаараа шийдэн тавих бүрэн эрхтэй. Гэвч оросуудын саналыг сонсч зөвшилцдөг аж. Оросуудын оролцоо чухам энэ утгаар л оршиж байгаа. Гэтэл ах нар энэ оролцоон дээрээ тунирхаад байдаг. Үүнд нарийндаа яг оросууд ч биш манай талын муур гүй-чихсэн гэх багтай эх сурвал-жийн мэдээ суүлийн үед сонсогдох боллоо. Үүнийгтод-руулбал, манай УИХ-ын дарга Н.Энхбаяр Орос руу өөрийн элч төлөөлөгчөө томилон явуулж ах нарыг ийнхүү тунирхлын байдалд оруулсан гэж байна. Түүний элчийн Орост очсоны гол зорилго нь эвслийн төлөөлөгч нөхөр Да.Ганболдыг Төмөр замын даргаар ямар ч нөхцөлд тавьж болохгүй гэсэн үүрэг даалга-вар байсан гэх юм. Үүнийхээ үндэс шалтгааныг тэрээр хэрвээ эвслийн энэ нөхөр томилогдчихвол УБТЗ-ын бүх хувийг Монголын талд эргуүлчих магадлалтай хэмээн тайлбарласан аж. Үүнийг нь Оросын талаас Холбооны зөвлөлийн дарга С.Миронов дэмжсэн гэсэн мэдээлэл байна. Учир нь Монголд болоод байгаа Төмөр замын даргын гацааны асууд-лыг түүний сонорт Н.Энхбаяр даргын илгээсэн элч хүргэсэн байх талтай аж. Харин С.Миронов Н.Энхбаяр хоёрыг хэн холбосон байх вэ? Энэ хүн нь Д.Загджав гэнэ. Үүнд гайхах юмгүй. Учир нь тэр УБТЗ-ын даргад МАХН-ын зүгээс нэр дэвшигдсэн хүний нэг. Д.Загджав С.Мироновтой ходий биш ч холбогдчихсон байна. Одоо болж буй хувь нийлүүлэгчдийн хоёр дахь хурал дээр нөхөр Д.Загджавын нэр ихээхэн дурдагдаж, дарга болох магадлал нь нэн өндөр байгаа гэнэ. Үүнийг дээрх бүх үйл явдал нотолж байна. Түүнд дүүргийн Засаг даргын алба чамлагдсан юм болов уу. Тэрээр бас хотын даргад хуч узэхээр нэлээд явсан сурагтай.
Цээрх бүх учир шалтгаа-наар УБТЗ-ын хувь нийлүүлэгчдийн хоёр дахь хурал өнөө хүртэл үргэлжилж даргынх нь асуудал МАХН-ын барьцаанд сунжираад байна. Үүгээр зогсохгүй хувь нийлүүлэгчдипн хоёр дахь ху-ралд оросууд монголчуудыг даргаа тавьж чадахгүй бол бид өөрсдийн хүнээ томилно гэдэг ацгаар Москвагаас В.В.Магдөй гэх эрхмийг дагуулж ирээд байгаа гэнэ. Зарим хэвлэлүүд үүнийг Оросын талынхан өөрийн шаардлааад нипцэх хүнийг Монголын талаас олоогүй гэдэг үндэслэлээр Москвагаас авчирсан хүнээ УБТЗ-ын даргаар түр томилсноор хуралдаан өндөрлөх бололтой хэмээн таамаг буулгаж байна. Энэ лүндэнгипн үндэс-пэл нь үнэн боловч оросууд өөрийн хүнээ түр тавих тухайд бол тэд өмнөх хувь нийлүүлэгчдийн хурлаар УБТЗ-ын тэргүүнээр бу юу одоо УИХ-ын гишүүн болоод байгаа Рааш даргын хуучин суудалд УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан Герногой гэдэг орос хүнийг түр үүрэг гүйцэтгэгчээр, сэрын хугацаагаар тавьчихаад байгаа юм байна. Ийнхүү Төмөр зам хэмээх вант улсын даргын асуудал өнөө хүртэл шийдэгдэлгүй сунжираад байгаа нь үнэн чанартаа оросуудаас ч биш Монголын өөрийн талын буюу манай УИХ-ын дарга Н.Энхбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга, УБТЗ-ын даргад нэлээд хучтэй өрсөлдөж буй Д.Загджав нарын оросуудыг шахаж тэднээр түрүү барьсан дам оролцоогоор хопш татагдаад байна. Дахин хэлэхэд уг нь оросууд монголчуудын дангаараа шийдчих дотоод асуудалд оролцох учиргүй ч манай хэдхэн дарга нар өөрсдийн хувипн болон намын явцуу эрх ашгипн үүд-нээс ийнхүү тэднийг турхирсан болоод байна. Гэхдээ л оросууд манай асуудалд дам ч болох нь ээ дахиад оролцов.
(өдрийн сонин 2004.12.15 307)