Ерөнхийлөгч хориг тавьлаа

Уг хоригт Монгол Улсын Их Хурал 2004 оны арван-хоёрдугаар сарын 2-ны өдөр Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлан ирүүлжээ.
Уг хуулийн гуравдугаар зүйлд эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулагтай архинд дөрөв; 40 ба түүнээс дээш хатуулагтай архинд зургаа; бүх төрлийн дарсанд нэг ам.долларын онцгой албан татварыг литр тутамд оногдуулахаар заасныг судлан үзвэл

1. Эх орны үйлдвэрийн архи, согтууруулах ундааны онцгой албан татварыг ийнхүү огцом, гэнэт нэмэгдүүлэх нь үйлдвэрлэлийн техник технологио шинэчлэн, хэрэглэгчийг стандартад нийцсэн, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангаж, зах зээлд шударгаар өрсөлдөж, татвараа зохих журмын дагуу төлөн улсын төсвийн орлогын бүрдүүлэлтэд багагүй хувь нэмэр оруулж байгаа үндэсний томоохон үйлдвэрүүдийн цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

2. Татварыг дагах үнийн өсөлтөөс шалтгаалан зах зээлд нийлуүлэгдэх чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасч, зохистой хэрэглээ буурах магадлал өндэр. Ингэснээр хууль бусаар үйлд вэрлэл эрхлэх, борлуулах үйлдэл улам идэвхжих, татвараас зайлсхийх, чанаргүй бараа бүтээгдэхүүний эзлэх орон зай зах зээлд тэлэх, улмаар хүнсний аюулгүй байдалд муугаар нөлөөлөх зэрэг сөрөг үзэгдлийн үр дагаврыг нухацтай тооцож үзэх шаардлагатай байна.

3. Онцгой албан тат варын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2004 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буюу Монгол Улсын 2005 оны төсвийн тухай хуулийн дараа хэлэлцэн баталжээ.
Иймд Монгол Улсын 2005 оны төсвийн орлогыг хууль ёсны, бодит тооцоонд үндэслэн боловсруулж баталсан гэж үзэх боломжгүй байна. Тооцоо судалгааг бодитой хийгээгуйгээс төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг арвижуулах биш харин ч хорогдуулж болзошгүйг анхаарвал зохино.

4. Архидалттай тэмцэх манай төрийн бодлогын үндэс нь архитай бус, харин архидан согтуурахтай тэмцэх явдал байх учиртай. Архины зөв, зохистой хэрэглээг на-санд хүрэгчдийн дунд төлөвшүүлэх, хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр хангах, архидан согтуурахын хор уршгийн талаархи хүн амын мэдлэгийгдээшлүүлэх, архи, согтууруулах ундааны бүх үйлдвэрийг тоолууржуулах, татвар болон бусад төрлийн хяналтыг сайжруулах, архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, борлуулах зөвшөөрлийг боловеронгуй болгох чиглэлээр арга хэмжээ авч ажиллавал илүү үр дүнтэй байх нь дамжиггүй. Архины үйлдвэрлэл болон хэрэглээг хүчээр хумьснаар архидалтыг багасгаж чадахгүй гэдэг нь нэгэнт амьдрал дээр нотлогдсон билээ.

5. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварыг нэмж болох хэдий ч энэ асуудлыг нарийвчлан тооцоо, судалгааны үндсэн дээр, тодорхой үе шаттайгаар, дотоодын үндэсний үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хурал 2004 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр баталж, мэн сарын 7-ны өдрийн 16.30 цагт ёсчилж ирүүлеэн Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар зүйлийн эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулагтай архины литр тутамд дөрөв; 40 ба түүнээс дээш хатуулагтай архины литр тутамд зургаа, бүх төрлийн дарсны литр тутамд нэг ам.долларын онцгой албан татвар ногдуулахаар тогтоосон хэсэгт хориг тавьж байна гэжээ.
(өдрийн сонин 2004.12.15 307)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button