Ирц бүрдэхгүй байна гэж хэлээд байсан биз дээ

Гэтэл арай чарай ар өврөөс нь дуудаж чангаасаар 12 нь хуралдаандаа ирээд байв. Гэхдээ байнгын хорооны дарга ирцийн талаар санаа зовж буй гишүүддээ Манай байнгын хорооны долоон гишүүн гадаадад томилолтоор яваа, дөрөв нь өвчтэй, гурав нь ягодоо эмнэлэгт үзүүлээд явж байна гэж тайвшруулав. Тэгснээ бас яаж зүгээр байхав. Байнгын хороодын тоог нэмж 11 болгоход би Хуралдааны ирц бүрдэхгүй шүү гэж хэлээд байсан биз дээ гэнэ билээ. Ингэсээр зарим гишүүд нь асуудлаа ярьж байх зуур ирэх байх гэсэн тооцоо-тойгоор хурлаа эхэлеэн. Харамсалтай нь хурааж хумьсан гишүүд нь нэг нэгээрээ сугарч гарсаар зарим гишүүдийг бичгээр саналаа өгенөөр тооцов. Нэртэйгээр Нь гишүүд саналаа даргадаа мессежээр өгч байя гэх вий дээ.
(өдрийн сонин 2004.12.15 307)