МАХН-ын дарга Н.Энхбаяр Колонка гэдэг нууц нэртэй

Намын дотоод ардчилал гэж байхгүй, зөвхөн ганц хүнийг үг дуугүй дагасан бодлогоос болж гишүүд нь төдийгүй удирдах зөвлөл нь дотроо сөргөлдөөнд орсон юм. Нэн шинэ зөрчлийн үүд нь өнгөрсөн сонгуульд үхлийн шахуу цохилт авсандаа буе энэ сонгуульд ганц хүнийг, тухайлбал намын дарга Н.Энхбаяр нь өөрийгөө товойлгон сонгуулийн галд оруулсан явдал ажээ. МАХН-аас нэр дэвшигчдээс сонгуулийн тулаан дунд чоно шиг явсан хүмүүс нь парламентад орж чадсан. Харин тал хувь нь шатсан. Гайхамшигтай нь намын дарга нь өөрийнхөө хүссэн албан тушаалаа авч чадсан. Н.Энхбаярын хувьд зөвхөн өөрийгөө тойруулан улс төр хийх тактикаа дахин барьж ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байгаа нь гомдогсдын армид хүчтэй нөлөөлж байна. Н.Энхбаяр өөрийгөө шинэ тойргоор дахин хүрээлүүллээ. Н.Энхбаярын шинэ хүрээлэлд намын нөхөд гэхээсээ илүү хөрөнгө мөнгөтэй явцуу бүлэг бий болов. Энэхүү бүлэг удирдагчдаа КОЛОНКА гэдэг нэр хайрлажээ. Колонка гэдэг орос үгийн утга нь түшиг тулгуур багана гэдэг. Өнөөдөр Колонка-гийн бүлэглэлийн гол зорилт нь Н.Энх-баярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн ялуулах явдал гэнэ. Колонка-гийн бүлэглэлийн удирдлага, санхүүгийн менежментийг хатаггай О.Цолмон хийж байна.
Колонка-гийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд дургүйцэх анхны хүчтэй лидер бол нэг жилийн дараа халаагаа өгөх одоогиин Ерөнхийлөгч Н.Багабанди юм. Энэ хүн сэнтийгээ Колонка-д өгөхөөс жийрхэх олон үндэслэл бий. Колонка Ерөнхийлөгчийн сэнтийг албан тушаалын өнцгөөс харж байгаа бол халаагаа өгөх Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчид тохирох нэр төр, үндэсний аюулгүй байдлын талаас нь харж байж болох юм. Хэдий хуучирсан ч нэр хүнд нь унаагүй байгаа Ерөнхийлөгчийн зүгт МАХН-ын гомдогсдын арми анхаарлаа хандуулаад байна. МАХН-д одоогоор Колонка-гийн дараагийн хүн бол Д.Идэвхтэн болоод байна. Н.Энхбаярын гэхээсээ хатаггай О.Цолмон-гийн хүн гэж яригддаг энэ хүн Колонка-г Ерөнхийлөгчид дэвшүүлэн зайлуулж өөртөө намын дарга, Ерөнхий сайдын суудлыг амлуулах хэмжээнд ажиллаж байна. МАХН-ын нэн шинэ хуваагдлын гол цөмийг гомдогсдын арми эзэлж байна . Энэ армийг Ө.Энхтүвшин, Ж.Бямбадорж нарын сонгуульд унагсад удирдана.
Колонка унагсдын армид албан тушаал амсуулсан болж доромжилсон. Тухайлбал, парламент удирдаж байсан С.Төмөр-Очирт жижүүрийн дэд сайд, улс төрд тавь хүртлээ зүтгэсэн Ж.Бямбадоржид тэтгэвэрт гарсан өвгөн хуульчийн суудЖ өгсөн. Огт юм хүртээгүй хүмүүс ч олон бий. Колонка Ө.Энхтүвшинтэйгээ сонгуулиас хойш уулзах байтугай утсаар ч яриагүй гэнэ. Колонка гомдогсдын армиа хаях юм
бол нам дртроосоо Ерөнхийлөгчийн сонгуульд авирна гэдэг амаргүй болжээ. МАХН доторхи дундаж масс энэ массыг тодорхой улстөрчөөр төлөөлүүлбэл хотын мэр М.Энхболд маягийн зөвхөн өөрт оногдсон ажлаа хийгээд Колонка-г чимээгүйхэн бараадаад явдаг дүнсгэрүүд ордог. Энэ бүлэглэл хаашаа орохоос Колонка-гийн хувь заяа хамаарна. Дараа нь МАХН доторхи Ц.Нямдорж нарын бие даасан бодлоготнууд, Ч.Улаан нарын хаашаа ч хамаагүй тэгэхдээ тодорхой албан тушаалын бараа хараад сууж байгаа хүмүүс ордог. У.Барсболд, У.Хүрэлсүх нарын тэсэрч болох бөмбөгүүд ч бий болжээ. Колонка-гийн булэглэлийн удирдагч, хатагтай О.Цолмон ойр тойрныхондоо ярьсан гэр бүлийнхээ улс төрийн зорил-гыг тодорхойлохдоо манай хүн Монголын улс төрийн өндөрлөгт 16 жил байх зорилт тавьсан гэжээ.
Ямар ч гэсэн Колонка-гийн бүлэглэлийн хувьд ирээдүйд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэг биш хоёр удаа ялах төлөвлөгөөтэй гэсэн үг бололтой. Төрийн өндөрлөгт гарах бүрт нь Монгол Улсын Үндсэн хууль Н.Энхбаярын суудлыг өндөрсгөж байдаг. 2000 онд Ерөнхий сайд болмощоо Монгол Улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, Ерөнхий сайдын эрх мэдлийг өндөрегөсөн гэж судлаачид үздэг. Гэтэл саяхнаас Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай, Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгодог болох тухай, хэрвээ Ерөнхийлөгчийн засаглал тогтвол жижиг ард түмэн жаргана гэсэн хүчтэй суртал нэвтрүүлэг дуулдах боллоо. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль хүртэл Н.Энхбаярын овоо хараанд өртөж энэ хүний суусан суудал бү-рийг эрх дархаар өндөрсгө байдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.
Н.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн суудалд хүрэх бэлтгэлийг 2004 оны УИХ-ын сонгуультай хамт явуулсан МАХН-аас нэр дэвшигч болгонтой хамт зургаа татуулж айл болгоноор тараасан нь санаандгүй үйлдэл биш байсан. Колонка өөрийгөө үндэсний удирдагчийн хэмжээңд өргөмжлүүлж чадсан нь Ерөнхийлөгчийн суудалд тэмүүлэх алсын бодлого байсан. Ингэхээс ч өөр аргг үлдээгүй. Н.Энхбаярын МАХН-ын дарга, Ерөнхий сайдын хязгааргүй эрх мэдлээр далайлгасан жилүүдэд Монголын улс төрийн түүхэнд урьд үзэгдээгүй авилгалын болон албан тушаал ашиглалын гэмт хэргүүд гарч тэр нь цаг хугацаа өнгөрөх тутам тодорхой эзэн холбогдогч нь илэрч мэднэ.
Иймд Колонка-гийн бүлэглэлийн хувьд Ерөнхийлөгчийн суудал гэдэг бол ердөө л шүүх засаглалыг хяналтдаа авах явдал юм. Тиим ч учраас өөрөө өөртөө Үндэсний удирдагч гэдэг хаана ч байхгүй хэргэм зэргийг өргөмжлүүлж чадсан. Гэхдэс одоохондоо нэг жилийн дараг болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН гаднаас нь харахад ажин түжин байвч Колонка-гийн бүлэглэл ажлаг идэвхжүүлсээр яг Путинь маягийн няц дайраад өнгөрөх сонгууль болгоно гэж найдаж байгаа бололтой.
(өдрийн сонин 2004.12.15 307)